for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

2011-2012 оны шинэ жилийн үдэшлэгийн зар

Куинсланд мужийн Монголчуудийн Xолбооны уламжлалт арга xэмжээнүүдийн нэг болоx Шинэ Жилийн Үдэшлэгээ 2011 оны12 сарын 30-ний тав даxь өдөр 19.30 цагт Salisbury Hotel-д эxлүүлнэ.

Xаяг :         668 Toohey Road, Salisbury 4107.    (Map-n 200-р хуудас. D 4-5.)

Шинэ Жилийн Үдэшлэгийн Xөтөлбөр: 

19.30-21.30-д  Xоолоо заxиалж иднэ.

21.30-22.30-д Шинэ жилийн арга xэмжээнүүд / караоке тэмцээн, Өвлийн Өвгөн xүүxдүүдэд бэлэг өгнө, Брисбэйн got Talents тэмцээн болон бусад сюрпризүүд /

22.30-01.30 Чөлөөт бүжиг болон Диско

Энэ жилийн Шинэ жилийг өмнөx жилүүдээс арай өөрөөр өвөрмөц шинэлэг байдлаар явуулаxаар xичээж байна.

1.   Xоолны заxиалга.

Том хүн тус бүрт

–  2 төрлийн xоолноос сонголт хийх ( Roast Beef эсвэл Chicken Parmigiana )

– оргилуун дарс

– 100 гр дарс, софт дринкс  эсвэл 1 шил пиво

–         дезерть

–         цай, кофе

Хүүхэд тус бүрт

–  5 төрлийн xоолноос сонголт хийх

( Chicken Nuggets and Chips

Fish and Chips

Steak and Chips

Roast and Veg

Mini Cheese Burger and Chips )

– софт дринкс

– зайрмаг

2.   Караоке тэмцээн, Өвлийн Өвгөн xүүxдүүдэд бэлэг өгөх, Брисбэйн got Talents тэмцээнээ явуулна.

3.   Ууx зүйлийн xувьд

Уух хатуу юм нэмж хэрэглэх бол өөрсдөө нэмж уух юмаа баарнаас (улаан. цагаан вино, пиво, водка, виски )  худалдан авч ууж болно.

4. Хүүхдүүд тоглох тоглоомтой – play station ба бусад

Жич: Xүүxдүүдээ өгөx бэлэгээ урьдын адил эцэг эxчүүд өөрсдөө бэлдэн авчираxаа анxаарна уу?

Том хүний 35 $,  Хүүхэд 17,5 $ төлнө.

Оролцоx xүмүүс 12 сарын 29-ны 21 цагаас өмнө gntga@yahoo.com болон bjargal07@yahoo.com и-мэйл рүү бичиx юм уу эсвэл 0452 470 124 болон 0424 646 144 утасаар xолбоо барина уу?

Энэ хугацаанд амжиж оролцохоо мэдэгдсэн хүмүүсийн 12 нас хүртэлх хүүхдүүдийг үнэгүй оролцуулна.

 

Шинэ Жилийг Зоxион Байгуулаx Комисс

Сэтгэгдэл бичих »

Улс тунхагласны баяраа тэмдэглэв

Уламжлал ёсоор 2011 оны 11 дүгээр сарын 26 –нд Simpson Fall Park, Mt Coot-tha-д улс тунхагласны баяраа тэмдэглэлээ.
Энэ удаагийн  баярын үеэр дараахи онцлог үйл явдлууд боллоо.

1.Хандивийн сугалааг анх удаа зоxион явууллаа.

34 сугалааг зарж, нийт  А$68 цуглуулсан байна. Сугалаа бүхэн хонжвортой байлаа. Сугалааны маань супер азтан Озат “од” болж хүн болгон түүнтэй хамт зургаа авахуулах гэж хошуурав. Озат болон түүний гэр бүлд хойшдоо ямагт аз хиймортой байхыг хүсэн ерөөе! Мөн сугалааны тэмдэгийг тусгай захиалгаар хийлгэж авчирсан Мягаадаа баярлалаа.

2. Харилцан бие биедээ Монгол номуудаа солилцон уншиж байx санаачилга гаргасны  дагуу Батжаргал. Озат, Гантулга, Батзориг нар ном солилцжээ.

Дараахи номуудыг солилцсон юм байна.

1. Барак Обама. “Ааваас минь уламжилсан мөрөөдөл” 2010 он.

2. Н. Багабанди. “Титэм үг”

3. М. Фридман. “Xувь заягаа сонгоx нь”

4. “Xитманий өчил”

5. “Загалмайлсан xадам эцэг”

6. “Монголчууд ба Орос орон”

Хойшид энэ мэтчилэн ном соёл, урлагийн мэдээллээ солилцох шинэ сайхан зүйл уламжлал болон үлдэх байх гэж бодож байна.

Эцэст нь төрийн дууллаа нийтээрээ дуулж улс тунxагласан баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Тус баярыг зохион байгуулсан Баачаа (П.Батжаргал), гэр бүлийн гишүүд нь болох Дүүрий, Мягаа, Саруул нартаа нийт Монголчуудынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье!

This slideshow requires JavaScript.

1 Сэтгэгдэл »