for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Дэлхийн номын өдөр тохиож байна

on Дөрөвдүгээр сар 24, 2014

Нийтлэгдсэн огноо: Өнөөдөр 8 цаг 15 минут

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Дэлхийн номын өдөр” тохиодог. НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос 1995 оноос хойш энэ өдрийг албан ёсоор тэмдэглэхээр зарласан билээ. ЮНЕСКО-гоос тогтоосон энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн түүхээс үзвэл Испаний Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ. 1926 оноос хойш Сарнайн өдрөөр хүмүүс бие биедээ ганц сарнай биш ном бэлэглэдэг сайхан уламжлал тогтжээ. Энэ уламжлалаас санаа авч ЮНЕСКО 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М. Сервантес, У. Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В. Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр нь юм байна. Иймээс ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр Испани улсад зохиолч М. Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог байна.

Сүүлийн үед ном унших гэдэг ойлголт технологийн хөгжлийг дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Жишээ нь Хятадад өнөөдрийн байдлаар ном уншдаг хүмүүсийн дөрөвний нэг нь электрон ном уншдаг аж. Бидний мэдэх Kindle брэнд энэхүү технологийн салбартаа тэргүүлдэг. Гэхдээ цаасан хэлбэрийн ном нэгэн үедээ зайгаа тавьж өгөхгүй нь тодорхой. Тиймээс ч дэлхийн номын өдөр зөвхөн хэвлэмэл номыг уншихад чиглэсэн байдаг юм.

Т.Бэх

Мэдээний линк: http://society.time.mn/content/44439.shtml – See more at: http://society.time.mn/content/44439.shtml#sthash.Cy72jT5T.dpuf


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: