for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Монгол Австралийн хөгжлийн форум боллоо

Австрали Монголын  уул уурхайн, тогтвортой хөгжил,

хамтын ажиллагаа гэсэн сэдвээр форум боллоо

10 сарын 31-нд Күинсландын Их Сургуулийн Тогтвортой Эрдэс Баялгийн Хүрээлэн, Хөгжлийн төлөө Монгол Австралийн Нөхөд ТББ(Mongolia Australia Partners for Development Inc), Гриффитийн Их Сургууль хамтран Монгол Австралийн Хөгжлийн Форумыг Монгол Австралийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол улсын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор Австралийн Брисбэн хотод зохион байгуулжээ.

Тус форумыг Австрали дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам дэмжин оролцож, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болд, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Б.Батсайхан, Куинсландын парламентийн дэд дарга Марк Робинсон тэргүүтэй хүмүүс нээлтийн үг хэллээ.

Хуралдаан нь дараахи 3-н хэсэгт хуваагдаж явагдав.

1-р хэсэгийг “Уул уурхайн нөлөөлөл ба үр өгөөжийг удирдан зохицуулах нь” гэсэн сэдвийн хүрээнд Нийгмийн хариуцлагатай уул уурхай төвийн захирал Проф. Салим Али зохион байгуулж:

“Оюу Толгой” ХХ Компаний үйл ажиллагаа хариуцсан захирал Иван Велла, Уул уурхайн нөхөн сэргээх төвийн захирал Проф. Дэвид Муллиган, судлаач  И.Кэйн нарын хүмүүс илтгэл тавилаа.

2-р хуралдааныг Мэдлэгийн солилцоо ба хамтын ажиллагааг хөгжүүлэх нь гэсэн хүрээнд Сэрээновын Мандахбат удирдан:

Проф.Брюс Харвей, Гриффитийн их сургуулийн менежер Ребека Кео, Др. Кармел Бофингэр, Докторунт Д.Мөнхзул, судлаач Ашли Шлегэр илтгэл тавиж оролцлоо.

3-р хуралдааныг Эрдэс баялгийн бодлого ба засаглалыг сайжруулах нь гэсэн хүрээнд Тогтвортой Эрдэс Баялгийн Хүрээлэнгийн дэд захирал Проф. Дэвид Бреретон зохицуулан :

BA Экономиксийн гүцэтгэх захил Др. Брайн Фишер, “Минтер Эллисон” компаний ахлах хуульч Жордан Филипс, судлаач Др Д.Бямбажав,  Гриффитийн Их Сургуулийн бизнесийн сургуулийн багш Др. Тапан Саркер нарын дөрвөн хүн илтгэл тавилаа.

Тус чуулганд эрдэмтэн судлаач, оюутан, бизнэс, засаг захиргааны ажилтангууд зэрэг нийгмийн олон салбарыг хамарсан төлөөллүүд оролцон харилцан санал бодлоо солилцон, асуулт, илтгэл, танилцуулгуудаа тавьж маш өргөн сэдвээр хоёр орны хоорондын хамтын ажилгааны талаар хэлэлцэв. 120 гаруй оролцогч, 20 орчим илтгэгч нарын бүрэлдэхүүнтэй бүтэн өдөр үргэлжилсэн чуулганыг  Др Д.Бямбажав,  Ребека Кео, Проф. Дэвид.Бреретон хааж оролцогч, илтгэгч нарт, нэн ялангуяа анх санаачлан зохион байгуулсан “Хөгжлийн төлөө Монгол Австралийн Нөхөд ТББ”(Mongolia Australia Partners for Development Inc) хандан баяр талархалын үг хэлснээр , оройн босоо хүлээн авалтын зоогоор чуулган амжилттай өндөрлөв.

MADF1 MADF 10420411_792084164163706_7324134364573089379_n 10636113_10204173299387161_7004398422868007619_n 10687119_10204173297747120_4911250280055909693_n 1378826_10204173285906824_68043357440588005_n

10665774_10204173340668193_1670798254071664980_n 10606006_10204173299907174_2064622519096259766_n 10427317_10204173299027152_7560537731448052997_n 10564995_10204173298347135_5191601577550502490_n 10711101_10204173297387111_5659082351215053534_n 1926943_10204173295667068_3104168810940931995_n 1546378_10204173293907024_682427880986146487_n 10644521_10204173293307009_5970460165854426853_n 10410324_10204173287906874_4243686377826429746_n 1907891_10204173287746870_6655749034515578931_n 10435030_10204173285346810_8089336696830728_n 10606518_10204173285146805_8535281855363920970_n 10672077_10204173285306809_3420593977313680651_n 1380420_10204173283786771_1474077685648905639_n 10404091_10204173284106779_4473434161117803411_n 604115_10204173282066728_5785482692740361982_n

Сурталчилгаа
Сэтгэгдэл бичих »

Mongolia Australia Development Forum

Mongolia Australia Development Forum Program 2014 - Agenda_Page_1

1 Сэтгэгдэл »

Монголд хөрөнгө оруулах талаар хуулийн мэдээлэл, танилцуулга хийлээ

SONY DSC

2014 оны 7 дугаар сар 23-нд Брисбэн хотод  Mongolia Australia Partners for Development  буюу “Хөгжлийн төлөө Монгол-Австралийн Нөхөд” ТББ (MAP4D) нь Австралийн хамгийн том хуулийн Фирмийн нэг болох Allens Linklaters-тэй хамтран шинэхэн батлагдсан “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн талаар мэдээлэл өгөх оройн уулзалт, семинарыг амжилттай зохион байгууллаа. Семинарын үндсэн илтгэгчээр Монгол Улсын Уул Уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга, доктор Балдоржийн Баатарцогт, илтгэгчээр  Allens Linklaters хуулийн фирмийн тусгай зөвлөх Glenys Hodges, Мандах Консалтинг компанийн захирал Сэрээновын Мандахбат нар оролцов.

Дэлгэрэнгүй мэдээллийг  тус байгууллагын

Веб хуудас:

http://www.map4d.org/

Фэйсбуук

https://www.facebook.com/MAP4D  -аас авна уу?

3 Сэтгэгдэлүүд »

Дэлхийн номын өдөр тохиож байна

Нийтлэгдсэн огноо: Өнөөдөр 8 цаг 15 минут

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Дэлхийн номын өдөр” тохиодог. НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос 1995 оноос хойш энэ өдрийг албан ёсоор тэмдэглэхээр зарласан билээ. ЮНЕСКО-гоос тогтоосон энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн түүхээс үзвэл Испаний Каталониа хотын ард иргэд 1436 оноос хойш хайртай, хүндэлдэг хүмүүстээ сарнай бэлэглэдэг Сарнайн өдөр хэмээх баярыг тэмдэглэсээр иржээ. 1926 оноос хойш Сарнайн өдрөөр хүмүүс бие биедээ ганц сарнай биш ном бэлэглэдэг сайхан уламжлал тогтжээ. Энэ уламжлалаас санаа авч ЮНЕСКО 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М. Сервантес, У. Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В. Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр нь юм байна. Иймээс ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр Испани улсад зохиолч М. Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог байна.

Сүүлийн үед ном унших гэдэг ойлголт технологийн хөгжлийг дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Жишээ нь Хятадад өнөөдрийн байдлаар ном уншдаг хүмүүсийн дөрөвний нэг нь электрон ном уншдаг аж. Бидний мэдэх Kindle брэнд энэхүү технологийн салбартаа тэргүүлдэг. Гэхдээ цаасан хэлбэрийн ном нэгэн үедээ зайгаа тавьж өгөхгүй нь тодорхой. Тиймээс ч дэлхийн номын өдөр зөвхөн хэвлэмэл номыг уншихад чиглэсэн байдаг юм.

Т.Бэх

Мэдээний линк: http://society.time.mn/content/44439.shtml – See more at: http://society.time.mn/content/44439.shtml#sthash.Cy72jT5T.dpuf

Сэтгэгдэл бичих »

Austrade mission

Huhuur bichsen havsralt file -uudiig darj nuzne uu? —> Invest Mongolia Presentation
AUSTMINE Mongolia Mission 2014

Austmine in association with Austrade invites you to join the mining mission to Mongolia, 26 – 30 May 2014 that will include meetings with Mongolia’s leading mining companies in Ulaanbaatar and site visit to the country’s largest operations – Oyu Tolgoi copper/gold mine.

Over 100 Australian firms work in Mongolia in the mining and related sectors according to Austrade’s statistics. This mission will be an excellent opportunity to visit Mongolia and first-hand experience and learn about the developments in the mining sector, meet your peers, network with relevant stakeholders in the business. Meetings with mining companies will include Oyu Tolgoi/Rio Tinto, Erdenet Mining Corporation , Erdenes Tavan Tolgoi, Mongolyn Alt Corporation, Energy Resources, South Gobi Sands.

Austmine and Austrade will also organise a series of briefings with legal, financial, accounting and business advisors on how to do business in Mongolia as an exporter or how to best establish presence in the market. Companies interested in working in Mongolia, timing could be better to tap in the wealth of project opportunities in the country – refer to attached presentation.

Proposed agenda:

Date

Program

Sunday 25 May

Arrival to Ulaanbaatar

Monday 26 May

Market briefing on Mongolia

Meetings with Mongolian mining companies

Tuesday 27 May

Meetings with Mongolian mining companies

Australian Cocktail Reception

Wednesday 28 May

Departure for Oyu Tolgoi Mine

Site visit Day 1

Thursday 29 May

Site visit Day 2

Return to Ulaanbaatar

Friday 30 May

Additional meetings with mining companies and opportunity to set up individual meetings.

MISSION END

For more information see attached mission flyer, visit http://www.austmine.come.au/events or contact:

Robert Trzebski

Executive Officer

AUSTMINE Ltd

Suite 206, 80 William Street | Sydney NSW 2011 | Australia

PO Box A2572 | Sydney South NSW 1235 | Australia

P: +61 2 9357 4660 | F: +61 2 8354 0992

Сэтгэгдэл бичих »

Шинэ ирсэн номуудын танилцуулга.

Дараахь 10 ном манай номын санд шинээр ирлээ. Шинэ ном уншихыг сонирхогчид номын клубт гишүүнээр элсэний дараа ном авч унших эрх нь нээгдэхийг анхаарна уу. Асууж тодруулах зүйл байвал bjargal07@yahoo.com и-мэйл хаягаар холбоо барина уу.

1. Хаан төрийн нууц. /роман/. Д.Төрбат
2. Хатан төрийн нууц. /роман/. Д Д.Төрбат
3. Чингис хааны нууц түүх – 1. /роман/. С.Жаргалсайхан
4. Чингис хааны нууц түүх – 2. /роман/. С.Жаргалсайхан
5. Занабазар . /роман/. С.Эрдэнэ
6. Амьдралын тойрог . /роман/. С.Эрдэнэ
7. Хойд насандаа учирна . /роман/. С.Эрдэнэ
8. Шар навчны халуун . /өгүүллэгүүдийн түүвэр. С.Эрдэнэ
9. Цагаан Хар Улаан . /роман/. Г.Аюурзана
10. Хотын үлгэрүүд. / тууж, өгүүллэгүүд/. Л.Өлзийтөгс

1. Хаан төрийн нууц

xaan tor

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : Д.Төрбат
Хуудас: 352
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012

Агуулга
Роман “Тэгээн согос загас” гэсэн бүлгээр эхэлнэ. Есүхэй баатар ес хүрсэн хүүгээ дагуулж эхийн удам Олхонуд аймаг орохоор мордож байна. Зам зуур Хонгиродын Дэй Сэцэнтэй таарч Бөртэг буулгаж авахаар шийднэ. Харих замд Татарт хорлогдсон нь Тэмүжиний хувьд хамгийн хүнд цохилт болжээ. Эл онц сонирхолтой эхлэл уншигч таныг өөрийн эрхгүй хөтлөх агаад Тэмүжин, Хасар хоёр нэгсэн амьсаж Бэгтэрийг харваж алснаар Есүхэйн ард өнчирч үлдсэн хот айл салж сарнихад хүрч байна. Бэгтэрийн эх Сочигол хатан, гэрийн адууч Тодойн Гиртэтэй учир ургуулж улмаар Орбой, Сохатай хоёр хатныг даган Өүлэнг хар буурин дээр нь хаяад нүүдэг билээ. Сочигэлийн Мэргидэд очих зам эндээс эхэлсэн гэж зохиолч үзсэн байна.

2. Хатан төрийн нууц

xatan tor

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : Д.Төрбат
Хуудас: 236
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012
1
Зохиолч Монголын их эзэнт гүрний хамгийн эгзэгтэй үеийг энэ романдаа уран яруу дүрсэлсэн юм. Алс холд Алтан ордны тэртээ Бат хаан, Гүюг хаан хоёр муудалцан тангараг тасарч, Гүюг Эмиль нутагтаа ирж хайрт хатан Огуль Каймыштаа эрхэлж, Нагу, Хурц хоёр агиа эрхлүүлж байтал эцэг хаан Өгөдэйн элч ирж роман эхэлдэг. Зохиолч Бат ханы хорт явуулга Монголын эзэнт гүрний хувь заяанд хар сүүдрээ тусгав гэж үзсэн юм. Өгөдэй, ууган хүүгээ зэмлэж Батын илгээсэн ховын захианд итгэсэн нь Дөргэнэ эхийн санааг зовооно. Чингээд Өгөдэй өвлийн дунд сард дотнын сайд Абдур-рахмантай архи зооглож байгаад /1241 оны 12-р сард/ хээрийн ордондоо учир битүүлэг таалал төгсөв.

Их гүрэнд аюул нүүрлэж, түгшүүр нөмөрсөн дөрвөн жилийг зохиолч голлон өгүүлнэ. Дөргэнэ хатан төр барьсан дөрвөн жил хааны шадар сайд Махмуд Ялавич, Булгай чинсан нар Хар хорум хотоос дүрвэж Хотон /Гадан ч гэдэг/ ноёны дэргэд очсон байдаг. Харин их улсын нийслэлд Дөргэнэ хатны дэргэд Абу сайд шадарлаж тэр үед төрийн хэргийг, үзмэрч эм Фатима зохицуулж байсан гэдэг юм. Ийм эгзэгтэй үед Чингис хааны отгон дүү Отчигин ноён Хэрлэнгийн хөдөө арлаас Хар хорумын зүг дөхөж ирсэн явдал бий аж. Эцгийн отгон, галын эзэн тэрвээр төр булаах бодол байсаныг үгүйсгэх аргагүй. Ийм эгзэгтэй цаг үед Эмильд тохиромжтой цагийг хүлээж суусан Гүюг ноён, Бүри /Цагадайн ач/ андаа дагуулан цэрэглэн ирж, эх хатан Дөргэнэ төрийн тамгыг шилжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг.

Монголын гурав дахь их хаан Гүюгийг ширээнд залсан сүрт их ёслолын тухай ромын папын элч Гильом де Рубрук тодорхой тэмдэглэж үлдээсэн нь бий. Гүюг хаан тамга атгаад хоёр жил гаруйн нүүр үзсэн ч аливаад шударга хандахыг эрхэм болгож төрийн хутгуур Абу сайд, Фатима нарыг цаазаар аваачиж, тун ч удаагүй Дөргэнэ хатан учир битүүлэг нас барсан тухай романд уран, яруу өгүүлсэн бий.

3. Чингис хааны нууц түүх – 1

chingis nuuts 1

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Жаргалсайхан
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2013

Агуулга
Эзэн богд Чингис хааны, Их Монгол улсын хүчирхэгжин мандсан цаг үе нь хүний ертөнцийн сүүлийн мянган жилийн түүхийн оргил юм. Өнөөгийн шинэ Монголчууд бидний бахархахгүй байхын аргагүй, мэдэхгүй байхын эрхгүй түүх бол энэ билээ. “Монголчууд гэж хэн бэ? Гэсэн дээрэнгүй асуултад Та шууд хариулж чадах уу?” Чадахгүй бол энэ романыг заавал уншаарай. Чингис хааны тухай бусад зохиолоос уншаагүй сонин сайхныг та уншиж тунгаах болно.

4. Чингис хааны нууц түүх – 2

chingis nuuts 2

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Жаргалсайхан
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2013

1
Агуулга
Эзэн богд Чингис хааны, Их Монгол улсын хүчирхэгжин мандсан цаг үе нь хүний ертөнцийн сүүлийн мянган жилийн түүхийн оргил юм. Өнөөгийн шинэ Монголчууд бидний бахархахгүй байхын аргагүй, мэдэхгүй байхын эрхгүй түүх бол энэ билээ. “Монголчууд гэж хэн бэ? Гэсэн дээрэнгүй асуултад Та шууд хариулж чадах уу?” Чадахгүй бол энэ романыг заавал уншаарай. Чингис хааны тухай бусад зохиолоос уншаагүй сонин сайхныг та уншиж тунгаах болно.

5. Занабазар

zanabazar

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Эрдэнэ
Хуудас: 390
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012

Агуулга
Тэртээ 400-аад жилийн өмнө болсон явдал байсан хүний төлөө өдгөө би аминд тулсан хариуцлага хүлээх мэт болоод айхтар их зориг зүрх гаргаж, олон үед шүтэгдсэн Богд Занабазарыг бурхан шүтээн биш, нэгэн суут уран бүтээлч “Зовлонт” хүн болгох буюу зүгээр л өөрийн Занабазарыг чадан ядан дүрслээд түүндээ итгэж, уншигчдад итгүүлэх гэж оролдсон минь энээ. Би ингэхдээ жинхэнэ түүхэн роман бичиж тэр цаг үеийн нийгэм улс төрийн байдлыг шинжлэн дүгнэх эрдэм мэдлэг даанч хомс болохоо урьдаас мэдсэн тул дэндүү ихийг санаархалгүй, Монгол улсынхаа соёл урлагийн түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээж, одоо тэр нь манай үеийнхний хүртээл болоод олон эрдэмтэн мэргэдэд үнэлэгдэн гайхагдаж буйън уг сарвалжийг цухас боловч гаргах гэсэн хэрэг билээ.

6. Амьдралын тойрог

amidraliin toirog

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Эрдэнэ
Хуудас: 286
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012

Агуулга
Тус романд хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүс нутгаа, Ононгоо зорьж очиж байгаа тухай гардаг.


7. Шар навчны халуун

shar navcnii xaluun

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Эрдэнэ
Хуудас: 116
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2013

Агуулга

XX зууны Монголын нэгэн суут зохиолч, төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ нь монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд уянгын өгүүллэгийн төрлийг өндөрт гарган хөгжүүлж чадсан бөгөөд өгүүллэг, тууж, романы төрлөөр голлон туурвихдаа ямагт шинэлэг хэлбэр, уран хурц сэтгэлгээгээр өвөрмөц содон дүрүүд бүтээсэн зохиолч юм. Тэрээр хориод тууж, хоёр зуу гаруй өгүүллэг, гурван роман, арав шахам жүжиг, кино зохиолууд, зуу гаруй найруулал тэмдэглэл, зураглал, уран зохиолын тухай бодол эргэцүүлэл, өгүүлэл хэвлүүлсэн билээ. Энэ номонд зохиогчийн Шар навчны халуун, Чөдөр, Улаалзгана, Гуталчин, Харанхуйгаас гэгээнд, Хотын бараа Хэрлэнгийн охин, Өнчин янзага, Крымийн хүүхдүүд зэрэг 20 гаруй өгүүллэгүүд багтсан байна.

8. Хойд насандаа учирна

xoid nasandaa ucirna

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Эрдэнэ
Хуудас: 337
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012

Агуулга

“Хойт насандаа учирна” роман бол зохиогийн үеийнхний зорьж тэмцэж ирсэн реалист утга зохиолын уламжлалын онцгой түвшний илрэл юм. Социолист үзэл суртлын хамгаас илү үнэлж хөхүүлэн тэтгэж байсан тэр л утга зохиолын аргаар нь коммунист дарангуйлал, өргөн олныг дайрсан хэлмэгдүүлэлтийн мөн чанарыг илчлэн харуулснаараа хосгүй үнэ цэнэтэй туурвил болсон билээ.

9. Цагаан Хар Улаан

xar tsgaan ulaan

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : Г.Аюурзана
Хуудас: 224
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2014

Агуулга

Зохиолч, яруу найрагч Г. Аюурзаны “Цагаан Хар Улаан”роман нь уран бүтээлч хүний дотоод ертөнц, торгууд ястаны домог зүйн сэтгэлгээ, туульсын уламжлал, золгүй хайр дурлал зэрэг маш өргөн сэдвийг хамарсан бүтээл юм.

10. Хотын үлгэрүүд.

xotiin ulgeruud

Ангилал : Монголын уран зохиол
Зохиолч : Л.Өлзийтөгс
Хуудас: 334
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2013
Энэхүү ном нь 330 гаруй хуудастай бөгөөд “өлсөхүй”, “хоёрхон алдаа” зэрэг бэсрэг тууж, “хулгайч”, “эрэгтэй, эмэгтэй”, “зөн”, “тэр хэн бэ?” зэрэг өвөрмөц сэтгэлгээ бүхий өгүүллэгүүдээс бүтжээ.

Номын клуб.
2014 оны 3 сарын 27 ны өдөр. Брисбане хот.

Сэтгэгдэл бичих »

“Хамтын халуун сэтгэл” төрийн бус байгууллагын тэргүүн З.Сарантуяа: Залуус хүмүүнлэгийн үйлс хийснээр хүн байх, хүн чанараа гээхгүй байхад суралцдаг

2014 оны 3 сарын 16

b9b22fc3e39de9d1big

“Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа “Хамтын халуун сэтгэл” төрийн бус байгууллагын тэргүүн З.Сарантуяаг урьж ярилцлаа.

-З.Сарантуяаг “Хамтын ха­луун сэтгэл” ТББ-ын тэргүүн гэд­гээр нь хүмүүс мэддэг. Харин төгссөн сургууль, мэргэжлийнх нь талаар төдийлөн мэдээлэлгүй байгаа болов уу. Ямар сургууль төгссөн бэ?
-Би улс төр судлаач мэргэжил­тэй. БНХАУ-ын Хэбэй их сур­гуу­лийг 2008 онд улс төр судла­лын мэргэжлээр төгссөн. Одоо Удирд­лагын академид Тө­рийн удирд­лагын чиглэлээр магистр хамгаалах гээд сурч байна.

-Улс төр судлаач мэргэжилтэй атлаа яагаад хүмүүнлэгийн ажил хийх болов?
-Хүн их сонин юм билээ. Өмнө нь хүмүүнлэгийн ажлыг цаг гар­вал найзуудтайгаа нийлээд хийдэг бай­сан ч бүх сэтгэл зүрх, цаг заваа зарцуулаад хийнэ гэж боддоггүй бай­лаа. Бие сэтгэлээрээ энэ ажил­даа дурладаг болчихсон. Улс төр судлал миний хувьд одоо хийх ажил биш. Эхлээд улс орныхоо хөгжил дэв­шил, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулж байгаад хэрвээ улс төрийн салбарт миний хэрэгцээ гарвал орж ажиллана даа. /инээв/

-Улс төр судлаач гэх мэргэ­жил тийм ч түгээмэл мэргэжил биш байх. Улстөрчид дунд ч гэсэн улс төр судлаач гэх мэр­гэ­жилтэй хүн цөөхөн юм билээ. Энэ мэргэжлийн давуу тал нь юу байна вэ?
-Энэ мэргэжлийг манай аав на­дад сонгож өгсөн юм. Хятад хэ­лээр эхлээд суралцаж байгаад яваан­­даа улс төр судлаач гэх мэр­гэжлийг сонгосон. Би улс төрийн ал­банд ажилладаг. Гэхдээ улс төр судлалаар төгсөөд яг мэр­гэж­лийн­хээ дагуу ажиллаж байгаа хүн бараг л байхгүй. Улстөрчид янз янзын мэргэжилтэй хүмүүс бай­­даг шүү дээ. Гэхдээ улс тө­рийн нэг шинэ үе ирэхэд яг энэ мэр­гэж­лээр төгссөн, мэргэжлийг нь эзэмшсэн залуус гарч ирнэ.

Одоо залуус энэ мэргэжлийг их со­нирхож, суралцдаг болчихсон. 2020 оноос хойш магадгүй дандаа мэр­гэжлийн улс төр судлаачид УИХ-д орж, хууль батлаад суух болов уу. Миний мэдэх маш олон мундаг залуус энэ мэргэжлийг эзэмшиж, улс орны хөгжил, улс төрийн тө­лөвшил гээд олон зүйлийг хийж хэрэгжүүлж байгаа. Гадаадад энэ чиглэлээр мэргэжил эзэмшиж ирээд өөрийн улсдаа харьцуулсан судалгаа хийгээд явж байгаа.

-Гадны улс орнуудад мэр­гэжил эзэмшинэ гэдэг том зав­шаан. Гэхдээ залуус төрийн мөнгөөр сурчихаад эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахаас зайлсхийгээд байх шиг. Нэр нь хүртэл жагсаалтаар гарчихсан байсан шүү дээ?
-Төрийн зардлаар сурчихаад сур­сан мэдлэг, боловсролоо өөр зүйлд зарцуулж байгаа хүмүүсийн жаг­саалтыг харсан. Анхнаасаа л гадагшаа явуулж сургахдаа их маапаантай явсан юм шиг санагд­даг. Төгсөөд ирсэн залуус олон бай­гаа. Гэхдээ ирээгүй миний үеийн болон надаас дээшээ насны за­луусын ихэнхи нь дандаа л сайд дарга, аль нэг газрын дарга, баячуу­дын хүүхдүүд байгаа юм. Жагсаалтыг харахад л ойлгомжтой санагдаж байсан. Одоо бол тийм биш болсон. Шалгалт шүүлэг, боловсролын тогтолцоо нь арай өөр болж байгаа учраас үнэнчээр тэнцэж, эргэж ирээд улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаад явах боломжтой.

-Мэргэжлээ үнэхээр сайн эзэм­шээд эргээд ирэхэд хүссэн ажил, цалин хангамж нь байдаг­гүй гэж тэд тайлбарладаг. Га­даа­­дад мэргэжлээрээ ажиллах­гүй ч авч байгаа тэр ца­лин хан­гамжийг манайд мэргэж­лээ­рээ ажиллаад авч чадахгүй гэх жишээний. Чиний хувьд тийм зүйл тохиолдов уу?
-Ажиллах орчин нөхцөл үнэндээ байхгүй. Нуугаад яахав. Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээ ямар билээ. Боловсролтой, мэд­лэгтэй залуусыг үнэлэх үнэ­лэмж ямар байгааг надаар хэлүү­лэх­гүй мэдэх биз. Гадаадын хө­рөнгө оруулалттай компаниуд бол тодорхой хэмжээнд үнэлдэг. Тө­рийн, төсвийн байгууллага бол хангалттай үнэлж чадахгүй бай­гаа. Миний хувьд төгсөөд юу хийх вэ гэдгээ маш сайн тооцоолж ир­сэн.

Гэтэл тооцоолсноос шал өөр орчинд орчихсон. Сарынхаа ца­линг анх аваад их гайхаж байсан юм. Сарын цалин гэж 300 гаруй мянган төгрөг авчихаад үнэхээр гайхсан. Гэтэл гадаадын хөрөнгө оруу­лалттай компаниас Хятад, Гол­ланд хариуцсан захирлаар ажил­лах хоёр сая төгрөгийн цалинтай аж­лын санал ирж байгаа юм.

Гэхдээ би өөрийнхөө мэргэжлийн дагуу ажил­лахыг хүссэн учраас бүгдийг багаас нь эхэлмээр санагдсан юм. Тэгээд л төрийн албан хаагч болсон доо. Мэдлэг боловсролтой за­луусыг үнэлэх үнэлэмж муу бай­гаа учраас залуу мэргэжлээрээ биш цалин харж ажилд ороод байна. Төр засгийн алдаа юм болов уу гэж хардаг юм.

-Ямар алдаа гэж…?
-Жишээ нь өнөөдрийн төр засаг оюутнуудад сар бүр 70.000 төгрөг өгдөг болсон. Юу бүтээсэн гэж тэд мөнгө авах гээд байна вэ. Тэд сурах ёстой зүйлээ сураад, улс орныхоо хөгжлийн төлөө өөрийнхөө авьяас, хөдөлмөрөө гаргах ёс­той. Гэ­тэл тэднийг бэлэнчлэх сэтгэл­гээнд сургаж байгаа. Сурч бо­ловс­рохдоо зарцуулдаг эсэх нь тодор­хой бус. Мөнгө нь буусан хоёр гур­ван өдөрт аль газрын баар, паб, хоол­ны газарт хөрөнгө оруулж бай­гаа нь худлаа биш.

Тэгж дэ­мий шахуу үрж байгаа татвар тө­лөгчдийн мөнгийг мэргэжлийн бэлтгэгдчихсэн боловсон хүчнийг эх оронд нь ажиллуулах дэмжлэг болгож өгвөл зүгээр юм. Тэд сурч төгсөөд илүү их цалинтай, бо­ломж дүүрэн ажилд очиход нь зар­цуулах ёстой. Өөрөөр хэлбэл, оюутан байхдаа өөрсдийн хичээл зүтгэлээр суралцсан чадалтай за­луус бэлтгэгдээд салбартаа гараад ирэ­хэд нь хангалттай хэмжээнд үнэлдэг тогтолцоо руу ормоор байна. Хичээлдээ суудаг эсэх нь мэдэгдэхгүй, дөрвөн жи­лийн дараа багш нар нь ч танихгүй ша­хуу төгсч байгаа залууст бол төр мөнгө өгөх хэрэг алга. Шал­галт дөхөөд ирэхээр багш на­раасаа дүн, диплом гуйхад л тэр мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. Хатуухан л хэлэх хэрэгтэй.

-Хүмүүнлэгийн үйлсийг мон­голчууд маань нэг их сайн ойлгох­гүй явсан үе бий. “Улаан загалмай”, “Дэлхийн зөн” гэх мэт олон улсын хүмүүнлэгийн ажлууд л хийгдэхээс монгол залуус нэгдээд хүмүүнлэгийн үйлс хийж байгаа нь их сонир­холтой санагдсан учраас ярилц­лага авмаар санагдсан юм?
-Улсынхаа хөгжлийг бид залуу үеэрээ төсөөлдөг. Залуус ямар хүн болж төлөвшиж байгаагаас ту­хайн улс цаашдаа ямар замналаар хөг­жих вэ гэдэг нь харагдана. Тиймээс би улсын хөгжлийг залуусаас олж харах гэж хичээдэг. Залуус бүгд л хүссэн мэргэжлээрээ улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруу­лах гэж сэтгэл зүрхээ гаргаж байгаа ч учир дутагдалтай зүйл олон бий. Хэт их албан тушаалд шунах, өөрийн пиар, карьер хөөдөг болчихсон.

Анхнаасаа л дээшээ өгсөх юм шиг сэтгэсэн залуус хэзээ ч цаашаа явахгүй. Улс төр лүү ийм сайхан дардан замаар өгсөж очсон хүмүүсийн эх орноо гэх сэтгэл нь маш бага болно. Надтай маш олон залуус ярилцаж байсан. Би баян чинээлэг, хөрөнгөлөг эрх­мүүдийн дэргэд зүгээр л энгийн тө­рийн албан хаагч.

Гэтэл тэр баян, сайд дарга нарын хүүхдүүд учраас би мөнгөтэй, өөрийн гэсэн ажил, ал­бан тушаалтай болчихоод дараа нь хүмүүнлэгийн ажил хийнэ гэж яри­на. Үнэн чанартаа бол мөнгөтэй, ал­бан тушаалтай болчихсон хүн хэ­зээ ч халуун сэтгэл гаргаж, хүмүүн­лэ­гийн үйлийг жижиг зүйлээс нь эхэлж харахгүй. Нэг том цэцэрлэг ба­риад л, сургууль байгуулчихвал хү­мүүнлэгийн ажил юм шиг сэт­гэдэг.

Гэтэл нийгмийн сайн сайхны тө­лөө хийж байгаа зүйл багаасаа л эхлэх ёстой. Өнөөдөр гудамжинд маш олон хүүхэд гэр оронгүй, өмсөх хувцас идэх хоолгүй байна. Хэдэн малаа зараад хот бараадсан ч ажил эрхэлж чадахгүй, өлөн зэлмүүн амьдарч байгаа хэдэн мянган өрх айл байгаа. Энэ болгонд бид анхаарах ёстой. Эмнэлэг барих гэх мэтээр том хараад л бага харагдаж байгаа маш олон эмзэг асуудлыг орхигдуулж байгаа.

Манай залуусын хувьд жижиг, том гэж хардаггүй. Бидэнд нэг төгрөгийн ч санхүүжилт байхгүй. Гэхдээ бид сайхан сэтгэлийн хүчээр нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч чаддаг. Монголчууд их өөр болсон. Өнөөдөр миний өгсөн 10 мянган төгрөг хүмүүст буян болж чадна. Би хүмүүнлэгийн үйлд хувь нэмрээ оруулж байна шүү гэдэг сэтгэлтэй болж чадсан нь мундаг чанар.

-Дан ганц нийслэл гэлтгүй орон нутаг, гадаадад байгаа мон­голчууд ч танай байгууллагын үйл ажиллагаанд нэгдэж ажилла­даг юм билээ?
-Анх цөөхүүлээ байсан. Нэг хүнд гэр аваад өгчих үү гээд л гүйдэг байлаа. Гэтэл үйл ажиллагаа маань өр­гөжсөөр маш олон залуусыг эг­нээн­дээ нэгтгэсэн. Залуус их өөр сэтгэлгээтэй болчихсон байна. Өөрөөс нь илүү ядарч яваа нэгэндээ тус­лахсан гэсэн хүнлэг сэтгэл нь мон­голчуудыг нэгтгэж чаддаг. Тийм­дээ ч нийгмийн сайн сайхны тө­лөө нэгдэж чаддаг гэдгийг манай группийн үйл ажиллагаа харуулдаг гэж боддог юм. 2011 онд анх нэгдэж байсан ч хоёр жилийн хугацаанд маш олон ажлыг эхлүүлсэн байна. Цаашдаа ч олон ажлыг хийх итгэлтэй байгаа.

15 оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгдсэн. 500, 1000, 2000-аараа нэгдэж групп болоод хүмүүнлэгийн ажлаа хийнэ. Сайн санааны үндсэн дээр шүү дээ. Мөнгө өгөх нь гол биш. Тэнд чин сэтгэл, миний оролцоо чухал юм байна гэдгийг залуус ойлгодог болж. Энэ чинь улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа нэг хэлбэр шүү дээ. Сайн дурын хийх ажил учраас бидний өмнө ямар хүнд үүд хаалга маань нээлттэй. Хүнд сэтгэл байвал юуг ч хийж болдог гэдгийг харуулахыг хичээдэг.

-Залуусын ухамсар доройтсон. Архи хэрэглэж, хүчирхийлэл үйл­дэж байна гэх муу муухай мэ­дээлэл их байдаг. Харин энэ мэт хүмүүнлэгийн тэр дундаа чин сэт­гэлийн ажил залуусыг зөв хүн бол­гож төлөвшүүлэхэд том алхам болж байгаа болов уу?
-Чамтай санал нэг байна. Бидний дунд маш олон янзын хүмүүс байдаг. Наймдугаар ангийн хүүхдээс эхлээд 60, 70 хүрсэн өвөө, эмээ нар ч халуун сэтгэлээр нэгддэг. Тэд нэг нэгнээсээ үргэлж суралцдаг. Бааранд орж бүжиглэх сонголт хийдэг байсан залуус хүмүүнлэгийн үйлс хийдэг болсноор энэ мөнгөөр нэг айлын хоногийн хоолыг аваад өгчихье гэх сэтгэлтэй болно. Нийгмийн бүх шатанд очиж, ядарч байгаа, хүчирхийлэлд өртөж, эрхээ зөрчүүлсэн хүмүүстэй харьцаад ирэхээрээ залуусын сэтгэлгээ их өөр болдог. Аливаа асуудлыг арай өөр өнцгөөс харна. Амралтын өдрөөр залхуурч, гадуур тэнэж явахаар ядарсан нэгнийх нь гэрийг цэвэрлээд, усаа авч чадахгүй байгаа өвөө, эмээгийн усыг нь дөхүүлээд өгчих хүнлэг сэтгэлтэй болно. Хүн чанартай, хүн болж төлөвших л асуудал юм шүү дээ.

-Үйл ажиллагаа нь жигд явагдаж байгаа хүмүүнлэгийн байгууллагууд ихэвчлэн ашгийн төлөө ажиллаад байна уу. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ашиг хардаг байгууллага маш их байна. Өнгөрсөн зун манай байгууллагад Японы хүмүүнлэгийн байгууллага хандаж байсан юм. Тэд өмнө нь ийм үйл ажиллагаа явуулж байсан хүүхдийн асрамжийн газар байгуулах гэсэн юм гэж хандсан. Гэхдээ бид хамтраагүй. Учир нь их бараан түүхтэй газар байсан. Өмнө нь бидэн шиг сайн дурын байгууллагад санал тавиад асрамжийн газар байгуулж байсан ч дараа нь хоёр байшинг нь өөрсдийнхөө нэр дээр аваад шал өөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм билээ. Хүүхдүүд хооллох нь ямар ч ашиггүй.

Тиймээс ашгаа бодоод бидэнтэй нэгд гэх санал тавьсан байгаа юм. Иймэрхүү тохиолдол олон бий. Ер нь хамтарч ажиллах санал ирдэг ч эцсийн дүндээ ийм ашигтай ажиллах юм гэж ярьдаг. Бидэнд ашиг хэрэггүй. Хүн болж төлөвшихийн эхлэл учраас бид өөрсдийнхөө хүчээр ажлаа үргэлжлүүлээд явна. Мянган төгрөгөө нийлүүлээд хув­цас тараагаад явж л байсан. Өөрс­дийнхөө хүчээр ажиллаж чаддаг гэдгээ харуулчихаад дараа нь үнэхээр л нийгмийн сайн сайх­ны төлөө ашиг харахгүйгээр ажил­лаж чадах байгууллага байвал хам­тарч ажиллахыг үгүйсгэхгүй. Хүмүүн­лэгийн гэх төрийн бус байгууллага маш олон байдаг юм билээ.

-Залуусын хийсэн бүтээснийг үгүйс­гэсэн мэдээлэл их гардаг бо­лолтой юм. Шантрах үе гарна биз?
-Монгол Улсын бүх л хогийн цэ­гээр явж хувцас тарааж, хооллосон. Хи­чээ­лийн хэрэгсэл хэрэгтэй бол тэдэнд туслаад л явдаг. Улаан­чу­луутын хогийн цэг дээр ч байн­га л очдог. Тэнд Японы хө­рөн­гө оруулалтаар сэндвичэн барил­га ба­ригдсан байгаа нь их олзуурхууш­тай санагдаад тэнд номын сан бай­гуулж, чөлөөт цагаа өнгөрүүлэх жижигхэн өрөөтэй болгох гэж зорьсон юм. Адилхан хүмүүс байгаа.

Хувцас, хоол хэрэгтэй байгаа ч хүүхдүүдэд боловсрол бас чухал. Орчлонгийн сонин сайхныг таньж мэдэж, хүн болж төлөвших асуудал хамгаас чухал. Тэднийг өрөвдөж энэрээд өдөр болгон хоол, хувцас өгөхөөс гадна хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй. 13 настай хүү аав ээж дүүгээ тэжээхийн тулд сургуулиа орхиод хог түүдэг. Гэсэн ч тэр хүүгийн сэтгэлд сургуульдаа сурахсан, ном унших юмсан гэсэн хүсэл нь унтраагүй байсан. Сараа эгчээ би хичээлдээ сурмаар байна. Одоо очвол сургууль маань намайг авах болов уу гээд л ярина. Тэр үүднээс жижигхэн сургалтын танхим байгуулж, номын сан хүртэл байгуулсан юм. Тэнд маш олон хүмүүс ирнэ. Бичиг үсэг мэдэхгүй нь сурахын тулд хичээгээд сууж байгаа нь нийгэмшүүлж байгаа нэг том ололт амжилт биз дээ.

Төр биш юм гэхэд төрийн бус байгууллагууд тэдэнд гарц зааж өгөх ёстой. Гэтэл бидний ажлыг нэг сэтгүүлч маш эвгүй талаас нь олж харсан. Удахгүй Улаанчулуутын хогийн цэг дээр загварын шоу үзүүлэх нь дээ гэж бичсэн байгаа юм. Хэлэх үг ч олдоогүй шүү. Энэ ямар сэтгэхүйтэй хүн бэ гэж эмзэглэж байсан. Ш.Сайхансамбуу, “Буян”-ийн Жаргалсайхан гэсэн хүмүүстэй хоёр хоногийн хоолны мөнгөний төлөө ажилладаг хогийн цэгийн хүүхдүүдийг жишиж бичсэн байгаа юм. Уншаад гутарсан. Аливаа юманд саад байдаг гэдэг учраас шантрах үе гардаг ч сайхан энерги нь илүү учраас тоодоггүй. Гэхдээ тэндээс бид буруу алхах, алдах эрхгүй гэдгийг л хамгийн сайн ойлгодог доо.

-Та нарыг амбийц хөөж байна гэж шүүмжилсэн юм болов уу даа. Амбийц хүнд байх хэрэгтэй гэж боддог уу?
-Залуус надаас яг наад асуултыг чинь асуудаг. Саяхан Залуучуудын холбооноос зохион байгуулсан залуусын уулзалтад нэг оюутан охин асууж байсан юм. Амбийц хүнд байх хэрэгтэй. Гэхдээ олон янз. Би чадна гэсэн бардам хүмүүс амбийц хөөнө. Эсвэл худлаа дүр эсгэж амбийцлана. Нэр хүнд хэрэгтэй гэж зүтгэдэг хэсэг байна. Хэт их амбийц хэрэггүй. Яах юм бэ. Бид цөөхөн хэдхэн монголчууд. Цөөхүүлэхнээ байж нэг хэсэг нь нэр төр хөөцөлдөж хийрхээд байвал юу болох вэ. Зааланд тоглож инээж хөхрөөд явж байсан залуу ганцхан цагийн дараа нас барчихлаа.

Тэгэхээр хүн тэр амбийц гэгчийг аваад үхэхгүй шүү дээ. Хоолоо олж идэх хэрэгсэл болгосон хүмүүс олон бий. Гэхдээ тэр хүн хүрээллээсээ гарч чадахгүй. Өөрийг нь тойроод яг л тийм хүмүүс. Тэрнээс илүүг харж, илүү өөр нийгмийг үзэж чадахгүй учраас хүн байхын утга учраа ал­даж, энэ насандаа жүжиг тоглож яваад л дуусна. Өөрийнхөө х­ү­­рээл­лээс хальж гадна орчинтой сайн танилцах ёстой. Гадаа га­раад салхи амсаад үзчих хэрэгтэй юм, уул нь.

-Хогийн цэгээс эхлээд гэр хороол­лын булан тохойд ажил­лаж явахад бид үнэхээр хөгжөөд сайхан болоод байгаа юм харагдах юм уу. Эсвэл би хэтэрхий бараан талаас нь хараад байна уу?
-Гэр оронгүй, хогийн цэг дээр ажиллаж байгаа хүнтэй уулзлаа. Харах хандах хүнгүй ахмадуудтай уулзана. Гэр хороололд амьдрах гэж зүтгэж яваа ядарсан, хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэйчүүд, хүүхдүүд­тэй уулздаг. Төрийн албан хаагчдын хү­рээлэл дунд ч би өөрөө байна. Энэ бүх­нээс харахаар монголын нийгэм гурван үе шаттай болчихож. Нэг хэсэг нь ядуу. Нөгөөх нь ажилчин.

Харин үлдсэн хэсэг нь дээд цэгт хүртэл баяжчихсан, ажил хийж цалин авах нь сонирхолгүй болчихсон хүмүүс. Хог түүж амьдарч байгаа тэдэнд хоногийн хоол, хүн төрхөө алдахгүй нийгэмшиж амьдрах нь л чухал. Ажлаа хийгээд, хувь хувиа борлуулаад явж байгаа хэсэг нь хэтэрхий том руу зүтгэж чадахгүй. Ажлаа л сайн хийгээд амьдралаа болгоод явах л чухал. Ийм гурван үе шаттай нийгэмд амьдраад байгаа гэж харагддаг.

7326262ddad4cb9abig

-З.Сарантуяагийн ойр тойронд ихэвч­лэн залуус ажилладаг. Тэр залуус юунд хүрэхийн тулд тэ­мүүлж байна вэ. Залуусын орон гэдэг атлаа залууст чиглэсэн бод­лого энэ улсад алга. Тэдний хү­сэл тэмүүллийг сонсоод, бас өөрий­гөө сонсоход юу хэлж байх юм?
-Залуус маш олон зүйлийг хүсдэг. Салбар, салбарын мэргэжилтэй хү­мүүс учраас олон өвөрмөц ертөнц хараг­дана. Сэтгэл байвал бид хам­тарч чаддаг юм байна гэдгийг манай за­луус харуулж байгаа. Хүнийг хүн гэж хардаг, хүндлэх ёс хаана байх, аав ээж, амраг ханиа, ах дүүгээ хайрлах сэтгэлд тэд суралцаж байна. Дээр хэлсэнчлэн нэг хүрээллээс гарч, нийгмийг тэр чигт нь харж чаддаг болж байгаа юм.

Энэ л чухал. Боловсрол хүний толгойнд байдаг. Харин хүн байх, хүн чанараа гээхгүй байх гэдэг зүйлийг олж авахын тулд залуус тэмүүлж байдаг. Наймдугаар ангийн хүүхэд би Харвардад сурна гэж зорилт тавиад нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудлаар нийтлэл бичээд сууж байна.

Залуусын сэтгэлгээ өөр болсон гэдгийг л хэлье. Бидэнд сайхан ирээдүй байна. Ололт амжилт зөндөө ирнэ. Тэрнийг хугацаанаас нь өмнө шүүрэх гэж яарах хэрэггүй. Ололт амжилт чухал биш. Эхлээд хүн болж төлөвшчихсөн байхад ололт амжилт аяндаа өөрөө хүрээд ирдэг гэдгийг л үе тэнгийн залуустай хэлмээр санагддаг юм. Бидний үр хүүхэд үлдэх учраас хамтдаа илүү их зүйлийг бүтээе гэж хэлье дээ.

Б.Өнөртогтох
Эх сурвалж: http://www.mminfo.mn

http://www.mminfo.mn/content/56533.shtml?alias=interview

Сэтгэгдэл бичих »

гадаадад сурч байгаа хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээ ямар байгааг судалжээ.

“Буцааж болдог бол 15 насандаа очихсон…”

2014-03-20 09:58:29

14320-6t

Б.УРАНЧИМЭГ

Гадаадад их, дээд сургууль төгсчихвөл сайн сайхан амьдрал дагаад ирнэ гэсэн ойлголт манайхны дунд элбэг. Бидний тархинд бат суусан энэ ойлголтоос болж эцэг, эхчүүд хүүхдээ амьдралд дөнгөж хөл тавьж эхэлж байхад нь харийн нутаг руу явуулж байна. Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан сүүлийн гурван жил тогтвортой байгаа судалгаагаар ойролцоогоор манай улсын 24 мянган иргэн гадаадад суралцах зорилгоор Монгол Улсын хилээр гарсан байна. Түүнчлэн хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор 40 орчим мянган иргэн гадаадад суралцаж байгаа дүн гарсан байдаг. Тэгвэл “Хар тамхи мансуурлаас иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ээс гадаадад сурч байгаа хүүхдүүдийн дунд хар тамхины хэрэглээ ямар байгааг судалжээ. Тэдний хийсэн судалгаагаар гадаадад суралцагсдын 80 хувь нь тодорхой хэмжээнд татаж үзсэн гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, арван хүн тутмын найм нь энэ аймшигт бодисыг сорж үзсэнээ нуугаагүй аж. Мөн энэ судалгаанд анх хаана татаж үзсэн бэ гэсэн асуултад бүгд “Үдэшлэг дээр татаж үзсэн” гэж хариулжээ. Хамаг муу муухай зүйлээ далдуур хийх газраа үдэшлэг гэж эвлэгхэн нэрлэж сурсан монгол залуус харь газар бусдад уруу татагдаж, хар тамхины золиос болсоор байна.

Баримт 1

“Би Монголд сургуулиа онц дүнтэй төгссөн. Энд МУИС-ийн хуваарь авсан ч гадаадад сургуульд сурмаар байна гэж гуйсаар байгаад Голланд руу явсан юм. Миний суч байсан газар энэ өвсийг татаж үзээгүй оюутан цөөхөн байсан. Эхэндээ нэг хоёр удаа, нэг мэдэхэд эргэж буцалтгүй донтсон байсан. Сүүлдээ мөнгө л олдвол өнөөхөө авдаг болсон. Манай нэг найз мансуурсан үедээ зүв зүгээр байсан нүднийхээ зовхийг оёчихсон гээд бод доо. Толинд харсан чинь бүр зэвүүн харагдаад байсан гэж байгаа юм. Манай нөгөө хоёр найзын гар, цээж, хүзүү гээд энд тэндгүй сорви. Тэнд миний мэдэхийн монгол, гадаад нийлсэн хүний цүнх, түрийвч хулгайлж, дээрэмдээд картнаас нь хакераар кодыг нь гаргаад дансан дахь мөнгийг нь юу ч үлдээлгүй авдаг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэгээд л тэр мөнгөөрөө үнэтэй хар тамхи хэрэглэдэг. Тэд Интерполоор эрэн сурвалжлагдаад сүүлдээ баригдсан гэж сонссон. Болохгүй гэдгийг нь мэдсээр байж би больж чадаагүй. Нутгаасаа явахдаа 98 килограмм жинтэй байсан бол одоо 45 болсон. Тэнд хоёр жил сурахдаа юу ч сураагүй ийм болоод л ирсэн.”

Энэ бол өөрт тохиолдсон зүйлээ сэтгэлзүйчид нууж хаалгүй ярьсан залуу. Хар тамхи нь архинаас 60 дахин илүү хүчээр донтуулдаг байна. Ямар орчин, ямар нийгэм хүлээж байгааг нь мэдэлгүй харийн нутаг зорьсон бас нэг хүүгийн яриа энд бий.

Баримт 2

“Намайг М гэдэг. 21 настай. Намайг бага ангид байхад ээж минь Америкт ажиллахаар явсан. Тэгээд би эмээ өвөөтэйгөө Монголдоо амьдардаг байсан. Ээжээс байнга мөнгө ирдэг болохоор мөнгөөр тасарч үзсэнгүй. Намайг 15 настайд ээж өөр дээрээ авсан юм. Эхэндээ надад үнэхээр сайхан байсан. Хол байсан ээжийнхээ дэргэд очиж эрхлэх. Гэхдээ тэнд үүнээс илүү сайхан зүйл байсан нь үдэшлэг. Хэний ч хараа хяналтгүйгээр дураараа архи ууж, тамхи татах боломжтой. Хамт сурдаг америк залуу анх өвс татаж үзэхийг санал болгосон юм. Нэг л мэдэхэд үүнд донтоод дөрвөн жил өнгөрсөн байсан. Энэ хугацаанд ээжээс худлаа хэлж мөнгө авдаг байсан ч сүүлдээ сургуулийнхаа сургалтын төлбөрөөр хүртэл шууд авдаг болсон. Ээж сүүлдээ намайг мэдэж мөнгө өгөхөө больсон ч би ямар ч хамаагүй аргаар мөнгө олж авдаг байсан. Би маш хурдан турж, уур уцаартай болж ээжийг мөнгө өгөхгүй бол уурлаж юу хийж байгаагаа ч мэдэхээ больсон. Албадан эмчилгээнд явуулахад үхмээр санагдан, миний бүх бие янгинаж өвдөж, бүгдийг үзэн яддаг болсон. Удалгүй эмчлэх боломжгүй гээд нутаг буцаасан. Энд ирээд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд жил бүр эмчилгээ хийлгэж байгаа ч энгийн байдалдаа орж чадахгүй байгаа. Би одоо сурч чадахгүй, бусдын дунд хэвийн байж чадахгүй байсан. Үүнд хэний ч буруу байхгүйг би мэднэ. Бүгдийг буцааж болдог бол 15 насандаа очихсон”.

Бид энэ сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл судлаач эмч О.Буянхишигт хандсан юм.

-Танай эмнэлэгт гадаадад сурч байгаад хар тамхинд донтсон хүүхдүүд хэр их ханддаг вэ?

– Сүүлийн үед их ирэх болсон. Насанд хүрээгүй хүүхдийг гадаадад явуулчихаар тухайн орны ёс заншлыг мэдэхгүй, дээрээс нь дасан зохицох орчин нь өөрчлөгдсөнөөс сэтгэцэд нь өөрчлөлт ордог. Мөн нөгөөтэйгүүр хүүхдийг задгай, эрх чөлөөт нийгэм рүү хараа хяналтгүй явуулж байгаа нь бидний буруу. Барууны орны хүүхдүүд бол өөр нийгэмд өөр хүмүүжлээр өссөн учраас хар тамхины хор хөнөөлийг мэддэг, юуг нь хэрэглэж болох болохгүй вэ гэдгээ ялгана. Харин манай улсын хүүхдүүд үүнд маш бага мэдлэгтэй байна.

-Өндөр үнэтэй зүйл гэдэг ?

-Мэдээж хөрөнгөтэй айлын хүүхдүүд хэрэглэх нь их байна. Учир нь их үнэтэй. Жилд дунджаар 30-40 сая төгрөгийг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Гэсэн ч энэ бол зөвхөн дундаж тоо юм. Эцэг, эх хүүхдээ мөнгөөр хэтэрхий тэтгэснээс ийм байдал үүсч байгаа.

-Донтохоос гадна бусад сөрөг үр дагаврыг тодруулаач?

-Хамгийн аюултай нь тархинд нөлөөлж мэдрэлийн эсүүдийг үхүүлдэг. Ингэхдээ архи шиг эсвэл тамхи шиг удаан хугацаанд бага хэмжээнд нөлөөлөх биш маш хурдан хугацаанд нөлөөлж тархины эсийг үхүүлдэг. Ингэснээр эмчилгээ хийлгэсэн ч мэдрэлийн эсүүд дахин сэргэдэггүй учраас хэвийн хүн шиг сэтгэж бодож чадахаа болино. Цусаар дамжин бусад эрхтэнд өөрчлөлт өгдөг юм. Сэтгэл зүйн хувьд ч тогтворгүй болж ааш авир өөрчлөгдөж, бусдын жишгээр биеэ авч явж чадахгүй болно.

– Эмчлэгдэх үү?

-Маш их хүчин чармайлт хөрөнгө мөнгө шаарддаг хэрнээ үр дүнгээ тун бага өгдөг эмчилгээ. Эхлээд эмнэлэгт эмийн эмчилгээ дараа нь сэтгэл заслын, нийгэмшлийн эмчилгээг хийж, эцэг, эхийн тусламжтай эмчилгээг үргэлжлүүлдэг. Үүнээс гадна эмчлүүлэгч өөрийгөө донтсон гэдгээ хүлээн зөвшөөрч эмчлэгдэхийг хичээж бүгд тал талаасаа нийлж байж донтолтын өвчнийг анагаана.

Аливаа юмны зөв бурууг ялгаж сураагүй байгаа хүүхдээ эцэг, эхчүүд өөрсдөө буруу сонголт хийхэд нь хүргээд байгаа юм биш биз. Тиймээс ямар нийгэмд хүүхдээ илгээж байгаагаа та бид тунгаах хэрэгтэй болжээ.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1404&code=3524

Сэтгэгдэл бичих »

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австрали Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Нийтэлсэн: 2014-03-21 11:37:47

6a8c742d8c8f9776big

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд парламентийн гишүүд болон бизнесийн төлөөлөл дагалдаж улс төр, эдийн засаг, нийгмийн олон чиглэлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

Сургалтын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэв.

9a2485b7a03ad838original

Гадаад харилцааны сайд Л.Болд, Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Жулиa Бишоп нар гуравдугаар сарын 18-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн төвшинд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийг улам бүр өргөжүүлж Австралийн засгийн газрын тэтгэлгийн тоог таваар нэмэгдүүлэн жил бүр Монгол Улсын 43 иргэнийг сургах болсноо хатагтай Ж.Бишоп албан ёсоор мэдэгдэв.
Мөн Австралийн тал Монгол Улсад үзүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсвөө эрс өсгөж, 20 сая ам.долларт хүргэх болсноо ч дуулгалаа. Эдгээрийн зэрэгцээ гадаад иргэд амралтаараа ажиллах визийн хөтөлбөрт манай иргэдийг хамруулах, Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар Гадаад харилцааны сайд Л.Болдын тавьсан саналуудыг нааштайгаар хүлээн авч байгаагаа Австралийн Гадаад хэргийн сайд илэрхийлэв.
Түүнчлэн Консулын салбарт хамтран ажиллах Монгол, Австралийн Засгийн газар хоорондын санамж бичигт Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Р.Болд, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Консул, онцгой байдал эрхэлсэн нэгдүгээр туслах нарийн бичгийн дарга Ж.Браун нар гарын үсэг зурлаа.

0f19f4100d3b2ec3original

Монгол-Австралийн бизнес зөвлөл байгуулагдсан, албан ёсны нээлтээ хийлээ.

Гадаад харилцааны сайдын Австрали улсад хийсэн айлчлал хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр томоохон ахиц гаргахуйц чухал үйл явдлуудаар дүүрэн байв. Айчлалын эхний өдөр хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэ оны эхээр байгуулагдсан Монгол, Австралийн бизнес зөвлөл албан ёсны нээлтээ хийж, Гадаад харилцааны сайд болон УИХ-ын зарим гишүүд оролцлоо. Уг зөвлөлд Австралийн хамгийн том банк ANZ, олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Минтер Эллисон зэрэг томоохон компаниуд нэгдээд байгаа юм.

Мөн гуравдугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Хөрөнгийн Биржийн удирдлагуудтай уулзан хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа, тус биржид Монгол компаниуд бүртгүүлэх боломж зэрэг асуудлаар санал солилцлоо. Үүний дараа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын санаачлагаар Сидней хотод зохион байгуулагдсан ReDiscover Mongolia 2014 хөрөнгө оруулалтын семинарт оролцон хөрөнгө оруулалтын орчны талаар Засгийн газраас баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэл зэрэг асуудлаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл хийв.

Өнөөдрийн байдлаар Австралийн 170 гаруй компани Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаагийн 40 орчим нь Улаанбаатарт төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж байгаа юм. Цаашид Монголын улсын эдийн засаг дахь “гуравдагч хөршийн” эзлэх байр суурийг бэхжүүлэхэд Австралийн хөрөнгө оруулалт тэргүүлэх ач холбогдолтой болохыг Гадаад харилцааны сайд онцолж байв. Тэрээр гуравдугаар сарын 18-ны өдөр Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай хоёр орны хөгжлийн ижил төстэй талууд болон тулгамдаж буй асуудлын талаар санал бодол солилцохын зэрэгцээ уул уурхайн салбар дахь татварын бодлого, салбарын өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх зэрэгт тус байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх суурийг тавив.

Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд болон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар нарын төлөөлөгчид Австралийн парламентын төлөөлөгчийн танхимын дарга, хатагтай Бронуин Бишопт бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдын захидал, урилгыг гардуулахын сацуу хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцав. УИХ дахь Монгол-Австралийн найрамдлийн бүлэг нь хамгийн олон гишүүнтэй, тус улсад суралцсан парламентийн гишүүд, сайд нарын тоогоороо тэргүүлдэг хамгийн хүчтэй найрамдлын бүлгүүдийн нэг юм.
Айлчлалын хүрээнд Л.Болд тэргүүтэй Монголын төлөөлөгчид гуравдугаар сарын 19-ны өдөр Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Ж.Хоггт бараалхсан юм. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх талаар болон бусад асуудлаар ярилцлаа.

594449c584339ad1original

Австралийн Үндэсний Их сургуульд илтгэл тавилаа

Австралийн холбооны улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд гуравдугаар сарын 19-ны өдөр Австралийн үндэсний их сургуулийн Монголын хүрээлэнгээс зохион байгуулсан Монголын талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Сайд Л.Болд Монгол Улсын түүх, улс төр, эдийн засгийн талаар танилцуулж, судлаач, багш, оюутнуудын сонирхсон асуултуудын хүрээнд өөрийн үзэл бодол, байр сууриа танилцуулав. Тус их сургуулийн Ази, Номхон далайн коллежээс эрхлэн гаргадаг “East Asia forum” сэтгүүл энэ оны эхний дугаартаа Монголын талаар онцлон нийтэлсэн байна.

17568fa6c13e256aoriginal

Сайд Л.Болд айлчлалынхаа үеэр Австралийн АВС, Sky news телевиз болон өдөр тутмын The Australian сонинд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, гадаад харилцааны бодлогын талаар ярилцлага өглөө.

0c26a48a24fe51a0original

Эдгээр олон талт ажлын зэрэгцээ тэрээр Мельбурн хотод Австрали улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзлаа. Тус улсад одоогоор Монгол Улсын гурван мянга шахам иргэн амьдарч буйн 600 орчим оюутнууд юм.

Ийнхүү Австралийн холбооны улсад 21 жилийн дараа хийгдэж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал амжилттай өндөрлөлөө.

http://sonin.mn/news/politics-economy/25020

http://parliament.news.mn/content/173741.shtml

Сэтгэгдэл бичих »

“Австрали-Монголын Бизнес Зөвлөл” байгуулагдлаа

2014-02-13 14:52:04

9b94add3e49869f2566737c01926668e_x3

Австрали-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали-Монголын Бизнес Зөвлөл” байгуулагдаж Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүллээ.

Зөвлөлийн ТУЗ-ийн даргаар Австралийн дэлхийд нэр хүнд бүхий “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна.

Сүүлийн жилүүдэд Австрали Улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй бөгөөд Улаанбаатарт эдүгээ тус улсын 30 гаруй компани төлөөлөгчийн газраа байгуулан, Австралийн 170 гаруй жижиг, дунд компани Монголтой холбогдсон үйл ажиллагаа явуулж байна.

Австралид суугаа манай ЭСЯ-ны зүгээс тус зөвлөлийг байгуулах санал, санаачилгыг дэмжин ажилласан бөгөөд зөвлөлөөс ойрын хугацаанд Монголд бизнес хийх боломжийг таниулсан хэд хэдэн арга хэмжээг Австралид зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

http://mnb.mn/i/17255

http://www.mongolianembassy.org.au/archives/1722

Сэтгэгдэл бичих »