for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Хэлэлцүүлэг.

Сайн байцгаана уу, Квинсланд мужид амьдарч, ажиллаж, сурч байгаа Монголчуудаа.

Та бүгдийн ажил амьдрал, хичээл ном дор бүрдээ сайн биз дээ.

Өнөөдөрөөс /2013 оны 3р сарын 2 ны өдөрөөс / эхлэн Та бүгдийн дунд энэхүү и-мэйл сүлжээг ашиглан Хэлэлцүүлэг 7-10 хоног тутамд явуулж байх санал гаргаж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт бид бүгд өөрсдийнхөө үзсэн, нийгмийг цочроож, хүмүүст сургамж, ухаарал өгсөн шинэ сонин, содон кино, уншсан шинэ ном, ялангуяа Монголын нийгэмд өнөөдөр хурцаар яригдаж байгаа сэдэвүүд байх болно.

Энэхүү хэлэлцүүлгийг энэхүү и-мэйл сүлжээний гишүүн хэн боловч оролцон хөтлөн явуулж болно.

Гэхдээ хөтлөн явуулж буй гишүүн нь тухайн хэлэлцүүлэгний талаархи бүрэн хэмжээний мэдэээлэлийг эхэлж өгөх үүрэг хүлээнэ.

—————————————————————————————————————————-

Хэлэлцүүлэг. No 1. “Бурхан өршөөг” эмгэнэлт, инээдмийн киног та бүхэндээ хэлэлцүүлэх саналтай байна.

—————————————————————————————————————————–

Хэлэлцүүлэг маань доорхи 5н хэсэгээс бүрдэнэ.
1р хэсэг. Нэг үзэгчийн сэтгэгдэл.
2р хэсэг. Киноны тухай товч танилцуулга.
3р хэсэг. Киноны тухай нийтлэл. Монгол хүнийг, монгол улсыг “Бурхан өршөөг”.
4р хэсэг. Киног хаанаас яаж олж үзэх вэ?
5р хэсэг. Хэлэлцүүлэлийг хөтөлсөн хүний байр суурь, санал бодол.

———————————————————————————————————————————————

1р хэсэг. Нэг үзэгчийн сэтгэгдэл

энд нэг үзэгчийн сэтгэгдэлийг бас Та бүхэнтэй хуваалцах саналтай байна.
youtube дээр гарсан сэтгэгдэл болно.

revolution1486 1 month ago

Би лав ямар ч намын үзэл суртал олж харсангүй. Би энэ киног ямар нэг намын захиалгаар хийсэн гэж бодохгүй байна. Одооны залуучууд сандал суудал, албан тушаал, мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн, эх орноо ч худалдахдаа юман чинээ тоохгүй, дарга хүн гэхээр л ямар нэг тэнгэрийн амьтан мэт тэдний өмнө өчүүхэн өт хорхойноос ч дор болж байна гэж харуулж байна шүү дээ. Бид ардчилал, тусгаар тогтнолын үнэ цэнийг бүрэн утгаар нь ойлгож хэрэгжүүлж чадахгүй байна шүү дээ.

—————————————————————————————————————————-
2р хэсэг. Киноны тухай товч танилцуулга.

“Big line film” студийн бүтээл “Бурхан өршөөг” эмгэнэлт, инээдмийн кино
Төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон уг киног А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Энэхүү киноны гол дүрд “MASK” продакшны жүжигчин М.Баярмагнай тоглосон юм. Харин найруулагчаар нь З.Батболд ажилласан юм байна.

———————————————————————————————————————————

3р хэсэг. Киноны тухай нийтлэл.

Монгол хүнийг, монгол улсыг “Бурхан өршөөг”. / нийтлэл/
Нийтэлсэн: 2012-02-28 15:24:38

Монголын кино урлагийн ертөнцөд цоо шинэ дэлгэцийн бүтээл мэндэллээ. Энэ нь “Бурхан өршөө” нэртэй эмгэнэлт инээдмийн уран сайхны кино юм. Тус киног “Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Цасан охин” зэрэг киног найруулсан МУСТА, кино найруулагч З.Батболдын ахалсан “Big Line Film” студийнхэн хийж гүйцэтгэжээ.

“Big line film” студийн бүтээл “Бурхан өршөөг” эмгэнэлт, инээдмийн кино
Төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон уг киног А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Энэхүү киноны гол дүрд “MASK” продакшны жүжигчин М.Баярмагнай тоглосон юм. Харин найруулагчаар нь З.Батболд ажилласан юм байна.

Тус бүтээлийн зохиолыг бичиж, найруулсан З.Батболд ярихдаа: “Бидний шинэ бүтээл улстөрийн сэдэвтэй. Гэхдээ улстөр гэхээр талцуулж, муудалцуулахгүй.

Аливаа нэг хүний бялдуучлал, зусарч байдал, аймхай, арчаагүй дорой чанарыг тод харуулсан. Хүн юм мэдэхгүй тусмаа аймхай, харанхуй, бүдүүлэг, сэжигч, нийтэч биш хаагдмал, өөрөө өөртөө хязгаар тавьдаг. Энэ нь үзэл бодлын хязгаарлагдмал ертөнц гэдэг зүйлийг өөртөө бий болгодог.

Хүн арчаагүй амьдрал, заяа муутай хувь тавилангаасаа хагацахыг хүсвэл хамгийн түрүүнд хязгаарлагдмал байдлаасаа салах ёстой болов уу. Үүнд л киноны маань санаа явж байгаа. Харин нэрний тухайд, бүгдийг бурхан өршөөг гэж бодож нэрлэсэн. Энэ үг өөрөө бид нарт байнга сонсогдож байдаг үг. Энэ энгийн үгээр маш том сэдвийг агуулж байгаа. Үзэгчид киногоо үзээд өөр өөрсдийнхөөрөө дүгнэх биз” гэлээ.

“Бурхан өршөөг” киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Жүжигчин М.Баярмагнайгийн хувьд анхны дэлгэцийн гол дүр нь. Тэр ч утгаараа нэлээд ач холбогдол өгч ажилласан гэсэн. Кинонд үзэгчдийн мэдэх Баярмагнайгаас тэс өөр хүн гарах гэнэ лээ.

Харин дүрүүдэд жүжигчин Б.Хулан, МУСТА, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, УДЭТ-ын жүжигчин, Г.Эрдэнэбилэг, Н.Наранбаатар, Г.Урнаа, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, МУСТА Н.Ялалт нар тоглосон байна.

Мөн кино зургийн найруулагчаар Д.Ангараг, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Н.Баттуяа, хөгжмийн зохиолчоор “Negun beat” студийн хөгжмийн продюсер Оки ажиллажээ.

——————————————————————————————————————————
4р хэсэг. Киног хаанаас яаж олж үзэх вэ?

Доорхи линк рүү орж Бурхан өршөө киног бүтэнээр нь үзэх боломжтой.

Хэрэв доорхи линк сайн ажиллахгүй тохиолдолд http://www.youtube.com руу ороод Бурхан өршөө МУСК гэж бичээд хайхад Таны үзэх гэсэн кино олдоно.

5р хэсэг. Хэлэлцүүлэлийг хөтөлсөн хүний байр суурь, санал бодол.

Энэ кино 2012 оны 3 сарын 1нд дэлгэцнээ гарсан. Уг кино нь инээдэмийн гэж хэлэхээсээ илүү эмгэнэлт кино гэж миний хувьд дүгнэж байна.

Манай Монголын нийгэмд амьдарч буй ихэнхи хүмүүс, ялангуяа зарим залуучууд ямар аймхай хулчгар, үхээнц, хүний эршээлд орчихсон өрөвдмөөр амьдралаар амьдарч байгааг уран сайханы аргаар гайхалтай сайн харуулж чадсан байна.

За Та бүгд киногоо дуустал сайн үзээд өөр өөрсдийнхээ оюун ухаанаар тунгаан бодож, энэ киноноос юуг олж ухаарч авав, юуг жигшин зэвүүцэв, энэ талаараа санал бодолоо чөлөөтэй хуваалцахыг хүсч байна.

———————————————————————————————————————————

Өнөөдрийн хэлэлцүүлэгийг хөтлөн явуулсан

П. Батжаргал

2013 оны 3р сарын 2ны өдөр. Австрали улс. Брисбане хот.


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: