for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Шинэ ирсэн номуудын танилцуулга.

on Гуравдугаар сар 27, 2014

Дараахь 10 ном манай номын санд шинээр ирлээ. Шинэ ном уншихыг сонирхогчид номын клубт гишүүнээр элсэний дараа ном авч унших эрх нь нээгдэхийг анхаарна уу. Асууж тодруулах зүйл байвал bjargal07@yahoo.com и-мэйл хаягаар холбоо барина уу.

1. Хаан төрийн нууц. /роман/. Д.Төрбат
2. Хатан төрийн нууц. /роман/. Д Д.Төрбат
3. Чингис хааны нууц түүх – 1. /роман/. С.Жаргалсайхан
4. Чингис хааны нууц түүх – 2. /роман/. С.Жаргалсайхан
5. Занабазар . /роман/. С.Эрдэнэ
6. Амьдралын тойрог . /роман/. С.Эрдэнэ
7. Хойд насандаа учирна . /роман/. С.Эрдэнэ
8. Шар навчны халуун . /өгүүллэгүүдийн түүвэр. С.Эрдэнэ
9. Цагаан Хар Улаан . /роман/. Г.Аюурзана
10. Хотын үлгэрүүд. / тууж, өгүүллэгүүд/. Л.Өлзийтөгс

1. Хаан төрийн нууц

xaan tor

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : Д.Төрбат
Хуудас: 352
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012

Агуулга
Роман “Тэгээн согос загас” гэсэн бүлгээр эхэлнэ. Есүхэй баатар ес хүрсэн хүүгээ дагуулж эхийн удам Олхонуд аймаг орохоор мордож байна. Зам зуур Хонгиродын Дэй Сэцэнтэй таарч Бөртэг буулгаж авахаар шийднэ. Харих замд Татарт хорлогдсон нь Тэмүжиний хувьд хамгийн хүнд цохилт болжээ. Эл онц сонирхолтой эхлэл уншигч таныг өөрийн эрхгүй хөтлөх агаад Тэмүжин, Хасар хоёр нэгсэн амьсаж Бэгтэрийг харваж алснаар Есүхэйн ард өнчирч үлдсэн хот айл салж сарнихад хүрч байна. Бэгтэрийн эх Сочигол хатан, гэрийн адууч Тодойн Гиртэтэй учир ургуулж улмаар Орбой, Сохатай хоёр хатныг даган Өүлэнг хар буурин дээр нь хаяад нүүдэг билээ. Сочигэлийн Мэргидэд очих зам эндээс эхэлсэн гэж зохиолч үзсэн байна.

2. Хатан төрийн нууц

xatan tor

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : Д.Төрбат
Хуудас: 236
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012
1
Зохиолч Монголын их эзэнт гүрний хамгийн эгзэгтэй үеийг энэ романдаа уран яруу дүрсэлсэн юм. Алс холд Алтан ордны тэртээ Бат хаан, Гүюг хаан хоёр муудалцан тангараг тасарч, Гүюг Эмиль нутагтаа ирж хайрт хатан Огуль Каймыштаа эрхэлж, Нагу, Хурц хоёр агиа эрхлүүлж байтал эцэг хаан Өгөдэйн элч ирж роман эхэлдэг. Зохиолч Бат ханы хорт явуулга Монголын эзэнт гүрний хувь заяанд хар сүүдрээ тусгав гэж үзсэн юм. Өгөдэй, ууган хүүгээ зэмлэж Батын илгээсэн ховын захианд итгэсэн нь Дөргэнэ эхийн санааг зовооно. Чингээд Өгөдэй өвлийн дунд сард дотнын сайд Абдур-рахмантай архи зооглож байгаад /1241 оны 12-р сард/ хээрийн ордондоо учир битүүлэг таалал төгсөв.

Их гүрэнд аюул нүүрлэж, түгшүүр нөмөрсөн дөрвөн жилийг зохиолч голлон өгүүлнэ. Дөргэнэ хатан төр барьсан дөрвөн жил хааны шадар сайд Махмуд Ялавич, Булгай чинсан нар Хар хорум хотоос дүрвэж Хотон /Гадан ч гэдэг/ ноёны дэргэд очсон байдаг. Харин их улсын нийслэлд Дөргэнэ хатны дэргэд Абу сайд шадарлаж тэр үед төрийн хэргийг, үзмэрч эм Фатима зохицуулж байсан гэдэг юм. Ийм эгзэгтэй үед Чингис хааны отгон дүү Отчигин ноён Хэрлэнгийн хөдөө арлаас Хар хорумын зүг дөхөж ирсэн явдал бий аж. Эцгийн отгон, галын эзэн тэрвээр төр булаах бодол байсаныг үгүйсгэх аргагүй. Ийм эгзэгтэй цаг үед Эмильд тохиромжтой цагийг хүлээж суусан Гүюг ноён, Бүри /Цагадайн ач/ андаа дагуулан цэрэглэн ирж, эх хатан Дөргэнэ төрийн тамгыг шилжүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг.

Монголын гурав дахь их хаан Гүюгийг ширээнд залсан сүрт их ёслолын тухай ромын папын элч Гильом де Рубрук тодорхой тэмдэглэж үлдээсэн нь бий. Гүюг хаан тамга атгаад хоёр жил гаруйн нүүр үзсэн ч аливаад шударга хандахыг эрхэм болгож төрийн хутгуур Абу сайд, Фатима нарыг цаазаар аваачиж, тун ч удаагүй Дөргэнэ хатан учир битүүлэг нас барсан тухай романд уран, яруу өгүүлсэн бий.

3. Чингис хааны нууц түүх – 1

chingis nuuts 1

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Жаргалсайхан
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2013

Агуулга
Эзэн богд Чингис хааны, Их Монгол улсын хүчирхэгжин мандсан цаг үе нь хүний ертөнцийн сүүлийн мянган жилийн түүхийн оргил юм. Өнөөгийн шинэ Монголчууд бидний бахархахгүй байхын аргагүй, мэдэхгүй байхын эрхгүй түүх бол энэ билээ. “Монголчууд гэж хэн бэ? Гэсэн дээрэнгүй асуултад Та шууд хариулж чадах уу?” Чадахгүй бол энэ романыг заавал уншаарай. Чингис хааны тухай бусад зохиолоос уншаагүй сонин сайхныг та уншиж тунгаах болно.

4. Чингис хааны нууц түүх – 2

chingis nuuts 2

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Жаргалсайхан
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2013

1
Агуулга
Эзэн богд Чингис хааны, Их Монгол улсын хүчирхэгжин мандсан цаг үе нь хүний ертөнцийн сүүлийн мянган жилийн түүхийн оргил юм. Өнөөгийн шинэ Монголчууд бидний бахархахгүй байхын аргагүй, мэдэхгүй байхын эрхгүй түүх бол энэ билээ. “Монголчууд гэж хэн бэ? Гэсэн дээрэнгүй асуултад Та шууд хариулж чадах уу?” Чадахгүй бол энэ романыг заавал уншаарай. Чингис хааны тухай бусад зохиолоос уншаагүй сонин сайхныг та уншиж тунгаах болно.

5. Занабазар

zanabazar

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Эрдэнэ
Хуудас: 390
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012

Агуулга
Тэртээ 400-аад жилийн өмнө болсон явдал байсан хүний төлөө өдгөө би аминд тулсан хариуцлага хүлээх мэт болоод айхтар их зориг зүрх гаргаж, олон үед шүтэгдсэн Богд Занабазарыг бурхан шүтээн биш, нэгэн суут уран бүтээлч “Зовлонт” хүн болгох буюу зүгээр л өөрийн Занабазарыг чадан ядан дүрслээд түүндээ итгэж, уншигчдад итгүүлэх гэж оролдсон минь энээ. Би ингэхдээ жинхэнэ түүхэн роман бичиж тэр цаг үеийн нийгэм улс төрийн байдлыг шинжлэн дүгнэх эрдэм мэдлэг даанч хомс болохоо урьдаас мэдсэн тул дэндүү ихийг санаархалгүй, Монгол улсынхаа соёл урлагийн түүхэнд арилшгүй ул мөрөө үлдээж, одоо тэр нь манай үеийнхний хүртээл болоод олон эрдэмтэн мэргэдэд үнэлэгдэн гайхагдаж буйън уг сарвалжийг цухас боловч гаргах гэсэн хэрэг билээ.

6. Амьдралын тойрог

amidraliin toirog

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Эрдэнэ
Хуудас: 286
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012

Агуулга
Тус романд хүнд өвчинд нэрвэгдсэн хүмүүс нутгаа, Ононгоо зорьж очиж байгаа тухай гардаг.


7. Шар навчны халуун

shar navcnii xaluun

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Эрдэнэ
Хуудас: 116
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2013

Агуулга

XX зууны Монголын нэгэн суут зохиолч, төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ нь монголын шинэ үеийн уран зохиолын түүхэнд уянгын өгүүллэгийн төрлийг өндөрт гарган хөгжүүлж чадсан бөгөөд өгүүллэг, тууж, романы төрлөөр голлон туурвихдаа ямагт шинэлэг хэлбэр, уран хурц сэтгэлгээгээр өвөрмөц содон дүрүүд бүтээсэн зохиолч юм. Тэрээр хориод тууж, хоёр зуу гаруй өгүүллэг, гурван роман, арав шахам жүжиг, кино зохиолууд, зуу гаруй найруулал тэмдэглэл, зураглал, уран зохиолын тухай бодол эргэцүүлэл, өгүүлэл хэвлүүлсэн билээ. Энэ номонд зохиогчийн Шар навчны халуун, Чөдөр, Улаалзгана, Гуталчин, Харанхуйгаас гэгээнд, Хотын бараа Хэрлэнгийн охин, Өнчин янзага, Крымийн хүүхдүүд зэрэг 20 гаруй өгүүллэгүүд багтсан байна.

8. Хойд насандаа учирна

xoid nasandaa ucirna

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : С.Эрдэнэ
Хуудас: 337
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2012

Агуулга

“Хойт насандаа учирна” роман бол зохиогийн үеийнхний зорьж тэмцэж ирсэн реалист утга зохиолын уламжлалын онцгой түвшний илрэл юм. Социолист үзэл суртлын хамгаас илү үнэлж хөхүүлэн тэтгэж байсан тэр л утга зохиолын аргаар нь коммунист дарангуйлал, өргөн олныг дайрсан хэлмэгдүүлэлтийн мөн чанарыг илчлэн харуулснаараа хосгүй үнэ цэнэтэй туурвил болсон билээ.

9. Цагаан Хар Улаан

xar tsgaan ulaan

Ангилал : Монголын уран зохиол
Зохиогч : Г.Аюурзана
Хуудас: 224
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2014

Агуулга

Зохиолч, яруу найрагч Г. Аюурзаны “Цагаан Хар Улаан”роман нь уран бүтээлч хүний дотоод ертөнц, торгууд ястаны домог зүйн сэтгэлгээ, туульсын уламжлал, золгүй хайр дурлал зэрэг маш өргөн сэдвийг хамарсан бүтээл юм.

10. Хотын үлгэрүүд.

xotiin ulgeruud

Ангилал : Монголын уран зохиол
Зохиолч : Л.Өлзийтөгс
Хуудас: 334
Хэмжээ: А5
Хэвлэгдсэн он: 2013
Энэхүү ном нь 330 гаруй хуудастай бөгөөд “өлсөхүй”, “хоёрхон алдаа” зэрэг бэсрэг тууж, “хулгайч”, “эрэгтэй, эмэгтэй”, “зөн”, “тэр хэн бэ?” зэрэг өвөрмөц сэтгэлгээ бүхий өгүүллэгүүдээс бүтжээ.

Номын клуб.
2014 оны 3 сарын 27 ны өдөр. Брисбане хот.


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: