for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австрали Улсад албан ёсны айлчлал хийлээ.

on Гуравдугаар сар 21, 2014

Нийтэлсэн: 2014-03-21 11:37:47

6a8c742d8c8f9776big

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд парламентийн гишүүд болон бизнесийн төлөөлөл дагалдаж улс төр, эдийн засаг, нийгмийн олон чиглэлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

Сургалтын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэв.

9a2485b7a03ad838original

Гадаад харилцааны сайд Л.Болд, Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Жулиa Бишоп нар гуравдугаар сарын 18-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн төвшинд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийг улам бүр өргөжүүлж Австралийн засгийн газрын тэтгэлгийн тоог таваар нэмэгдүүлэн жил бүр Монгол Улсын 43 иргэнийг сургах болсноо хатагтай Ж.Бишоп албан ёсоор мэдэгдэв.
Мөн Австралийн тал Монгол Улсад үзүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсвөө эрс өсгөж, 20 сая ам.долларт хүргэх болсноо ч дуулгалаа. Эдгээрийн зэрэгцээ гадаад иргэд амралтаараа ажиллах визийн хөтөлбөрт манай иргэдийг хамруулах, Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар Гадаад харилцааны сайд Л.Болдын тавьсан саналуудыг нааштайгаар хүлээн авч байгаагаа Австралийн Гадаад хэргийн сайд илэрхийлэв.
Түүнчлэн Консулын салбарт хамтран ажиллах Монгол, Австралийн Засгийн газар хоорондын санамж бичигт Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Р.Болд, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Консул, онцгой байдал эрхэлсэн нэгдүгээр туслах нарийн бичгийн дарга Ж.Браун нар гарын үсэг зурлаа.

0f19f4100d3b2ec3original

Монгол-Австралийн бизнес зөвлөл байгуулагдсан, албан ёсны нээлтээ хийлээ.

Гадаад харилцааны сайдын Австрали улсад хийсэн айлчлал хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр томоохон ахиц гаргахуйц чухал үйл явдлуудаар дүүрэн байв. Айчлалын эхний өдөр хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэ оны эхээр байгуулагдсан Монгол, Австралийн бизнес зөвлөл албан ёсны нээлтээ хийж, Гадаад харилцааны сайд болон УИХ-ын зарим гишүүд оролцлоо. Уг зөвлөлд Австралийн хамгийн том банк ANZ, олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Минтер Эллисон зэрэг томоохон компаниуд нэгдээд байгаа юм.

Мөн гуравдугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Хөрөнгийн Биржийн удирдлагуудтай уулзан хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа, тус биржид Монгол компаниуд бүртгүүлэх боломж зэрэг асуудлаар санал солилцлоо. Үүний дараа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын санаачлагаар Сидней хотод зохион байгуулагдсан ReDiscover Mongolia 2014 хөрөнгө оруулалтын семинарт оролцон хөрөнгө оруулалтын орчны талаар Засгийн газраас баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэл зэрэг асуудлаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл хийв.

Өнөөдрийн байдлаар Австралийн 170 гаруй компани Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаагийн 40 орчим нь Улаанбаатарт төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж байгаа юм. Цаашид Монголын улсын эдийн засаг дахь “гуравдагч хөршийн” эзлэх байр суурийг бэхжүүлэхэд Австралийн хөрөнгө оруулалт тэргүүлэх ач холбогдолтой болохыг Гадаад харилцааны сайд онцолж байв. Тэрээр гуравдугаар сарын 18-ны өдөр Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай хоёр орны хөгжлийн ижил төстэй талууд болон тулгамдаж буй асуудлын талаар санал бодол солилцохын зэрэгцээ уул уурхайн салбар дахь татварын бодлого, салбарын өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх зэрэгт тус байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх суурийг тавив.

Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд болон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар нарын төлөөлөгчид Австралийн парламентын төлөөлөгчийн танхимын дарга, хатагтай Бронуин Бишопт бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдын захидал, урилгыг гардуулахын сацуу хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцав. УИХ дахь Монгол-Австралийн найрамдлийн бүлэг нь хамгийн олон гишүүнтэй, тус улсад суралцсан парламентийн гишүүд, сайд нарын тоогоороо тэргүүлдэг хамгийн хүчтэй найрамдлын бүлгүүдийн нэг юм.
Айлчлалын хүрээнд Л.Болд тэргүүтэй Монголын төлөөлөгчид гуравдугаар сарын 19-ны өдөр Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Ж.Хоггт бараалхсан юм. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх талаар болон бусад асуудлаар ярилцлаа.

594449c584339ad1original

Австралийн Үндэсний Их сургуульд илтгэл тавилаа

Австралийн холбооны улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд гуравдугаар сарын 19-ны өдөр Австралийн үндэсний их сургуулийн Монголын хүрээлэнгээс зохион байгуулсан Монголын талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Сайд Л.Болд Монгол Улсын түүх, улс төр, эдийн засгийн талаар танилцуулж, судлаач, багш, оюутнуудын сонирхсон асуултуудын хүрээнд өөрийн үзэл бодол, байр сууриа танилцуулав. Тус их сургуулийн Ази, Номхон далайн коллежээс эрхлэн гаргадаг “East Asia forum” сэтгүүл энэ оны эхний дугаартаа Монголын талаар онцлон нийтэлсэн байна.

17568fa6c13e256aoriginal

Сайд Л.Болд айлчлалынхаа үеэр Австралийн АВС, Sky news телевиз болон өдөр тутмын The Australian сонинд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, гадаад харилцааны бодлогын талаар ярилцлага өглөө.

0c26a48a24fe51a0original

Эдгээр олон талт ажлын зэрэгцээ тэрээр Мельбурн хотод Австрали улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзлаа. Тус улсад одоогоор Монгол Улсын гурван мянга шахам иргэн амьдарч буйн 600 орчим оюутнууд юм.

Ийнхүү Австралийн холбооны улсад 21 жилийн дараа хийгдэж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал амжилттай өндөрлөлөө.

http://sonin.mn/news/politics-economy/25020

http://parliament.news.mn/content/173741.shtml


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: