for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Квинсланд мужийн Монголчууд Цагаан сараа өргөн тэмдэглэв.

дээр Хоёрдугаар сар 4, 2014

КММХолбооноос уламжлал болгон зохион байгуулдаг олон арга хэмжээний нэг болох Сар шинийн баярыг энэ 2 сарын 2 ны Ням гаригт Брисбане хотын төвийн Рома цэцэрлэгт хүрээлэнд өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Морин хуурын аялгуу, уртын дуу, ардын дуу, хөгжим сонсон, үр хүүхдүүд дээрээ зочлон ирсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, хүчит 24 бөх барилдлаа.
Арга хэмжээнд Элчин сайд Р. Болд мэндчилгээ ирүүлсэнийг холбооны дэд тэргүүн П. Батжаргал уншиж танилцууллаа. Мөн ахмадуудаа төлөөлөн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын уугуул Цэрэндорж залуучуудаа хандан монгол зан заншил, Сар шинийн баярын тухай үг хэллээ.
IMG_7740

IMG_7710

Сар шинийн баярт нийт 100 гаруй хүмүүс оролцсон байна. Сар шинийн баярын бэлтгэл ажил, хэвийн боов хийх, бууз хийх, салат бэлдэх, мөн үйлчилгээ, ар талд ажиллаж тусалж дэмжсэн бүх хүмүүстээ талархалаа илэрхийлье.

Мэдээг бэлтгэсэн КММХолбоо.

Advertisements

One response to “Квинсланд мужийн Монголчууд Цагаан сараа өргөн тэмдэглэв.

  1. Helpful information. Lucky me I discovered your site unintentionally, and I am shocked why this coincidence did not took place in advance!
    I bookmarked it.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s

%d bloggers like this: