for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Шинэ ирсэн номуудын танилцуулга.

on Наймдугаар сар 18, 2013

Дараахь 10 ном манай номын санд шинээр ирлээ. Шинэ ном уншихыг сонирхогчид номын клубт гишүүнээр элсэний дараа ном авч унших эрх нь нээгдэхийг анхаарна уу. Асууж тодруулах зүйл байвал bjargal07@yahoo.com и-мэйл хаягаар холбоо барина уу.

1. Л. Сарантуяа. Тэнгэрийн таалал /роман/.
2. Л. Сарантуяа. Тавилан /роман/.
3. Монголын сонгомол өгүүллэг.
4. Монголын сонгомол яруу найраг
5. Б. Шүүдэрцэцэг. Чимээгүй хашгираан. /тууж/
6. Б. Шүүдэрцэцэг. Сувдан даруулга. / Өгүүллэгүүд /
7. Б. Шүүдэрцэцэг. Тоорын өнгөт уруул. / Өгүүллэгүүд /
8. Х. Болор-эрдэнэ. Би чамд хайртай-2. /тууж/.
9. Х. Болор-Эрдэнэ. 20 жилийн дараа. / тууж/
10. Х. Болор-Эрдэнэ. Хишигт. / Хүүхдэд зориулсан тууж/

1. Л. Сарантуяа. Тэнгэрийн таалал /роман/.

Шинэ ирсэн номуудын танилцуулга.

“Энэ орчлонд гишгэсэн мөр даанч хайран аж. Хожим харамсахгүйн тулд гишгэсэн мөрөө биш харин гишгэх газраа урьд нь сайн харах хэрэгтэйг эрхэм уншигч авхай та гэгээн оюундаа толилуулан миний зохиолын баатруудтай хамт тунгаах бизээ” гэж зохиогч маань бичжээ. Тийм ээ энд хүний амьдралын мөн чанар хийгээд далд ертөнц, хүн байгалийн нарийн шүтэлцээ холбоог дүр болгон дээр тусган харуулахыг зорьсон адал явдлаар дүүрэн зохиол болжээ.
Уншигчийн сэтгэгдэлээс
Нэр : Даваадулам
Сэтгэгдэл : Энэ зохиол таалагдсан.Ер нь Л.Сарантуяагийн гаргасан Газрын нулимс, Тэнгэрийн таалал, Замбуулин дуусах болоогүй номнууд нь хүн бүрийн унших ёстой ном болсон гэдэгт итгэлтэй байна. Дараагийн номыг тэсэн ядан хүлээж байна.
2013 оны 6 сарын 29
Нэр : Даваадулам
Сэтгэгдэл : Зохиолч Л.Сарантуяагийн номыг уншихад заавал нэгийг бодож, хоёрыг тунгаадаг. Мөн зузаан хэрнээ үнэ нь боломжийн байдаг нь сайхан. Миний мэдэх 4 ном байдаг. “Газрын нулимс”,”Тэнгэрийн таалал”,”Тавилан”,”Замбуулин дуусах болоогүй”. Дахин шинээр ном гаргасан бол дуулгаарай.Амжилтыг хүсье!

2. Л. Сарантуяа. Тавилан /роман/.

Tabilan

Уг зохиолд одоо цагт бараг гээгдсэн гэж болох монгол эр хүний тал шигээ уужим сэтгэлийг өвгөн Данзангийн дүрээс олж харах бөгөөд, түүний үр хүүхдүүдийн амьдралаар орчин үеийн нийгмийн эрээн бараан бүхнийг маш сонирхолтойгоор харуулж чаджээ. Зарим нэг гэмт хэргийн халуун мөр, үндэс баримтан дээр тулгуурлан бичсэн зохиол юм.
Уншигчийн сэтгэгдэлээс
Нэр : Erdenebayar
Сэтгэгдэл : saihan nom bna lee. Negiig bodoj, xoyoriig tungaamaar nom.
2013 оны 6 сарын 5
Нэр : Зочин
Сэтгэгдэл : Estoi goe nom buur huudas ni hoishloh tusam uilmaar, zondoo ix uilsaan
2013 оны 6 сарын 19
Нэр : Зочин
Сэтгэгдэл : shn nom bn lee, unenheer shn
2013 оны 6 сарын 29
Нэр : мөөгий
Сэтгэгдэл : салж чадахгүй бүтэн өдөржин шахуу уншлаа, зөндөө ч уйллаа, үнэхээр гоё ном.
2013 оны 7 сарын 7

3. Монголын сонгомол өгүүллэг.

Oguulleg

Монголын хүүрнэл зохиолын ололт амжилтуудыг ямар ч үзэл суртал, тодорхой сэдэвд хашигдалгүй, утга зохиолын шинжлэлээс өөр ямар ч бодлогоос ангид цэгцлэн шүүж, өргөн олон уншигчдад сурталчилсан анхны жинхэнэ антолог. Д.Нацагдоржийн “Харанхуй хад”, С.Эрдэнийн “Диваажинд хүргэх оньс”, Ц.Доржготовын “Нохой гэрт хүн урдаггүй”, П.Баярсайханы “Зуун жил” гэхчлэн дандаа гайхамшигтай өгүүллэг таныг хүлээж байна.

4. Монголын сонгомол яруу найраг

Shileg

Хүннү, Сяньби улсын үеийн яруу найргаас эхлээд ардын дууны шүлэг, бүхий л цаг үеийн Монголын үгийн урлаг дахь үзэгдэл амжилт болсон бүтээлүүд нэг дор. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын сонголтоор шигшсэн эдгээр шүлгүүд үндэснийхээ соёлыг мэдэрч танья гэсэн хэн бүхэнд зориулагдсан юм.

5. Б. Шүүдэрцэцэг. Чимээгүй хашгираан. /тууж/

Chimeegui xashgriraan

Өнөөгийн нийгмийн амьдрал, гол баатар тайчигч бүсгүйн амьдралын эмгэнэлт төгсгөл,мөн дөчөөд насныхны гэр бүлийн хямрал, зөрчил, сайхан төгсгөлийг харуулна.

“Чимээгүй хашгираан” гол дүр тайчигч бүсгүй Наран, нэгэн яамны төрийн нарийн бичгийн дарга Чинбат нар. Наран Их сургуульд онц сурдаг, ээж дүү хоёртойгоо амьдардаг маш сайн бүсгүй байсан. Гэвч дээд сургуульд туслах багш хийдэг ээжийнх нь цалин амьдралд нь хүрдэггүй тул дүүгээ Анагаахын дээдэд элсэхэд сургуулиа хаяж ажил хийж эхэлсэн. Гадаад айлын гэрийн үйлчлэгчээр эхэлсэн ажил нь эцэстээ цалингийн ахиуг харж явсаар шөнийн цэнгээний газрын тайчигч болж дуусдаг. Харин Чинбат бол сайхан гэр бүлтэй боловсролтой, дээд сургуулийн багш байгаад улстөрд орж ирсэн хүн. Гэргий Цасчимэг нь мөн дээд сургуулийн багш, өөрийн гэсэн үзэл бодолтой, сэхээтэн бүсгүй. Чинбатыг албан тушаал ахих бүр хүн чанараа гээж байгаад гэргий нь ямагт сэтгэл дундуур байдаг. Чинбатын яамны сайд нь хүнд өвчнөөр нас барахад улс төрийн хэд хэдэн бүлэглэлүүд сайдын суудлын төлөө өрсөлдөхөд Чинбат нэгэн кандидат болно. Харин Чинбатын дайснууд нь Наранг ашиглан түүнийг эхнэртэй нь муудалцуулж сайдын суудлаас холдуудлхаар санаархана. Гэтэл Цасчимэг бол Их сургуульд Нарангийн хамгийн сайн багш нь байсан. Эздийнхээ даалгавраар Чинбатыг эргүүлж байсан Наран түүнийг багшийнхаа нөхөр гэж мэдээд хямралд орж, сэтгэлээр унана. Гэр бүлээр нь оролдоод амжилтанд хүрэхгүйгээ мэдсэн өрсөлдөгчид нь Чинбатыг хөдөө ажлаар явахад нь авто ослоор амийг нь хөнөөх гэж байсныг цагдаад ажиллаж байсан багын найз нь мэдээд сэрэмжлүүлдэг. Санамсаргүй тохиолдлоор Чинбатын туслах Цогтбаяртай танилцан хайртайгаа учирсан Наранг хуучин эзэд нь зүгээр орхихыг хүсдэггүй. Урьд нь тайчиж, замбараагүй амьдарч явсны гэрч болсон зургуудыг нь цацахаар заналхийлнэ. Харин Наран мөчөөгөө өгөлгүй бага насны охид наймаалдаг байсныг нь илчлэнэ гэснээр машинд дайруулж нас барна. Нийгмийн амьдрал чинээлэг хэсгийнхнийг ч орь залуу, амьдралаа шинээр эхэлж байгаа бүсгүйг ч мухардалд оруулж арга буюу цээжиндээ чимээгүй хашгирахаас аргагүй болж байгааг, 40-өөд насныхны гэр бүлийн хямрал, харилцааны асуудлыг, эмэгтэйчүүдийн эрхийн сэдвийг ч хөндөхийг хүссэн зохиол юм.

“Чимээгүй хашгираан” тууж нь зохиогчийн “Муу охин” өгүүллэгтэй холбоотой, үргэлжлэл нь гэж болохоор зохиол.

6. Б. Шүүдэрцэцэг. Сувдан даруулга. / Өгүүллэгүүд /

Suvdan daruulga

Хайр дурлал, үхэл, нууц амраг, үнэнч дурлалын түүх, хүний энэ насандаа хийсэн муу зүйлийн үйлийн үр нь удам хойчид нь шийтгэл болон бууж буй зэрэг олон талт сэдвээр зохиолчийн бичсэн онц сонирхолтой шинэхэн өгүүллэгүүдээс гадна, Алтанзул, Сарнай, Бадамлянхуа, Цагаан уул, Бэрцэцэг зэрэг 12 төрлийн цэцгийн домог багтсан.

“Сувдан даруулга”, ”Явахын өмнө…”, ”Бэр”, ”Минийх”, ”Цэцгэн титэмт бүсгүй”, “Сүүлчийн өртөө” зэрэг өгүүллэгүүд орсон.

Гол зохиол нь “Сувдан даруулга”. 19 дүгээр зууны үед амьдарч байсан Чоймчиг гүнгийн охин 15 настай Хулангоо гэнэт нас барснаар үйл явдал өрнөнө. Гэтэл охин аавынхаа Хүрээнээс авчирч өгсөн хосгүй гоёмсог хөх сувдан шигтгээтэй алтан даруулганы хорт зүүнд хатгуулан нас барсныг тогтооно. Хортой хөх сувдтай даруулганы мөрөөр мөшгөсөөр энэ даруулгыг Чоймчиг гүнгийн ээж Сугар хатан бага хатныг хорлох гэж хийлгэснийг илрүүлнэ. Сугар хатны хийлгэсэн хорт сувдан даруулга бага хатны амийг авч одоод зогссонгүй дараа нь сувдан даруулганы эзэн болсон олон эмэгтэйг хордуулсан тул Сугар хатны хийсэн нүглийн төлөөсөнд үр удмынх нь бүх эмэгтэйчүүдэд хараал хүрч эцэст нь ач охин нь тэр даруулганд хордсон байдаг.

7. Б.Шүүдэрцэцэг . Тоорын өнгөт уруул. / Өгүүллэгүүд /

Tooriin ongot uruul

Их Юань гүрний сүүлчийн эзэн Тогоонтөмөр хаан Шар бичин жилийн 2 намар үзэсгэлэнт Дайду хотоо орхиж, хайртай Буянт хатнаа хөтлөн, хасбуу тамгаа өвөртлөөд мөнөөх нууц хонгилоор зугтан гарч эцэг өвгөдийн голомт Монгол нутагтаа тэмцэн оджээ.
“Салхинд наадагч их дэл намируулсан үлгэрийн хөө хар хүлэг унан цэцэгт талаар дээлийн хормой дэрвүүлэн давхиж явтал тэнгэрт давхар солонго татсан байв аа” хэмээн хөлчүүрхэн зүүдэлж байсан Тогоонтөмөр хаан унтлагын танхимынхаа хаалганы нугас аяархан чихрах анир сонсон гэнэт сэрлээ. Хаан Дашбаатар жанжнаа алуулж, өмнөд нутгийг нэгэнт муу хулгай Хань Линьэрт алдаж, түүнийг яагаад ч дарж хүчрэхгүй болсондоо гутран бор дарс хүртсэн нь тэр байжээ…

8. Х. Болор-эрдэнэ. Би чамд хайртай-2. /тууж/.

Bi chamd xairtai

Дэлгэцнээ гараад удаагүй байгаа “Би чамд хайртай-2” киноны зохиолыг тус киноны продюсер М.Есөнмөнхийн хүсэлтээр зохиолч Х.Болор-Эрдэнэ тууж болгон илүү дэлгэрүүлэн бичсэн байна. Кинон дээр тусгаж амжаагүй олон үйл явдал бодол дурсамжуудыг энэ номоос дэлгэрүүлэн унших боломжтой тул энэ ном уншигч таныг уйдаахгүй болов уу.

9. Х. Болор-Эрдэнэ. 20 жилийн дараа. / тууж/

f2b94396-1640-4681-94d9-6a4b55f503bf

Одоогоос дөрвөн жилийн өмнө зохиолч Х.Болор-Эрдэнэ “Би чамд хайртай” киноны хорин жилийн дараах өрнөлийг сонины хуудаснаа сонирхолтойгоор бичиж нийтлүүлж байсан нь олон уншигчийн сэтгэлд хүрсэн юм. Хэдийгээр тус киноны өөр нэгэн хувилбар дэлгэцнээ гарч, зохиол нь тууж болон хэвлэгдсэн боловч хуучин уншигчид нь энэхүү өөр нэгэн хувилбарыг үргэлж нэхсээр ирсэн билээ. Тиймээс “Би чамд хайртай” киноны гол баатар болох Үрлээ, Баяраа хоёрын хүүхэд эрэгтэй байсан бол хэрхэн амьдрах байсан, Дэлгэр тэргүүтэй тэдгээр баатруудын амьдралын ээдрээ социалист нийгмээс зах зээлд шилжин өөрчлөгдсөн Монголын өнөө цагт хэрхэн ээдэрч, хэрхэн тайлагдах байсан талаар тун сонирхолтой, адал явдлын хэлбэрээр энэхүү номд бичсэн байна. Номыг уншсан эхний цөөн уншигч энэхүү хувилбарыг ихэд таашаажээ.

10. Х. Болор-Эрдэнэ. Хишигт. / хүүхдэд зориулсан тууж/

Xishigt tuuj

МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ бага насны үнэнч анд болох нохойгоо дурсаж “Хишигт” нэртэй тууж хэвлүүлжээ. Энэхүү номыг анх гарсан даруйд тэрээр нийслэлийн 1700 хүүхдэд олон улсын хүүхдийн баярын бэлэг болгон үнэгүй түгээсэн бөгөөд нийслэлийн дунд сургуулиудын номын санд хандив болгон өгч, номын баяраа хүүхдүүдтэй хамт тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. “Хишигт” тууж ч уншсан хүүхэд бүрийнхээ сэтгэлд үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ, бусдыг хайрлах тухай бас нэгэн сонирхолтой хичээлийг зааж өгсөн юм. Түүний номыг худалдаанд хэдийнэ байхгүй болчихсон хойно үлдсэн ганц ширхэгийг нь дунд сургуулийнхан гараас гарт дамжуулан уншиж, номын тэмдэглэл хөтөлж, зарим нь зохиолчийг урьж, сонирхолтой уулзалтуудыг ч хийгээд амжсан юм. Зохиолч хэлэхдээ “Хишигт тууж маань олон хөөрхөн хүүхдүүдийн хайр гэрэлтсэн харцыг илгээж, олон томчуудын дурсамжийг сэргээн анд нөхөр болгохоор над руу илгээсээр байна. Тиймээс Хишигт маань одоо ч бидний дунд намайг хайрласан хэвээр, амьд сэрүүн явж байна уу хэмээн заримдаа санахад хүргэдэг. Тэр надад анх орчлон хорвоо дээрх юмс үзэгдлийг, байгалийг, бас хүн чанарыг хайрлах том хичээлийг зааж, зөвхөн тэр л зорилгоор миний төлөө, гэр бүлийн маань төлөө амиа өгсөн гайхалтай нохой байсан юм. Тийм сайхан анд нөхрөө алдчихсандаа насан туршдаа харамсаж явдаг тул энэхүү туужийг бичсэн билээ” хэмээн ярьсан юм. Үнэхээр “Хишигт” дурсамжит тууж хүүхдүүдийг номын хорхойтон болгож, томчуудыг бага насаа дурсан санаа алдахад хүргэсэн энгийн хэрнээ гайхалтай зохиол болсон юм.

Номын клуб.

2013 оны 8 сарын 18 ны өдөр. Брисбане хот.


One response to “Шинэ ирсэн номуудын танилцуулга.

  1. байгал says:

    Tavilan nom.s gants ym asuuh gesiim denzen.n ehner oyundariin nuuts amragiin neriig ni hen gdg ym boloo

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: