for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

ДАЯН ДЭЛХИЙД ТАРХАН СУУГАА НИЙТ МОНГОЛЧУУДДАА ТҮГЭЭХ УРИАЛГА

on Тавдугаар сар 23, 2013

Гадаадад суугаа Монголчуудын төрийн эрхийг барилцах боломж,  сонгуульд саналаа өгөх эрхийн төлөө Цахим Өртөө Холбоо болон гадаад дахь бусад Монголчуудын холбоод, олон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс  10 гаруй жил зүтгэж, хамтран ажилласны үр дүнд өнгөрсөн УИХ-ын сонгуульд гадаадад суугаа Монголчууд түүхэнд АНХ удаа саналаа өгсөн билээ.

Энэхүү эрхээ дахин баталгаажуулж, 6 сарын 26-д болох Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох цаг хаяанд ирлээ. Алсад суугаа хэдий ч  эх нутгаа гэх сэтгэл, зориг дүүрэн байдаг Монгол Улсын иргэн Таны гарт  эх орны тань хувь заяа байна.

Иймээс, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монгол Улсын иргэд та  бүхнийг 5 сарын 29-ныг дуустал явагдах сонгуулийн бүртгэлийн ажиллагаанд иргэний үүргээ ухамсарлан, идэвхитэйгээр бүртгүүлж, сонгуульд оролцохыг уриалж байна.

Монгол хүн таны гарт Монгол Улсынхаа ирээдүйг тодорхойлох эрх тань  байдаг. Эрхээ алдалгүй эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё!

Мөн энэхүү уриалгад нэгдэн орж, дэлхий даяар түгээхийг орон бүрийн  Монголчуудын холбоо, нийгэмлэг, Монголын бүх веб сүлжээ, мэдээллийн  сувгууд, эх орноо гэсэн бүх иргэддээ уриалж байна!

МОНГОЛ ТУУРГАТНЫ ЦАХИМ ӨРТӨӨ СҮЛЖЭЭ
ЦАХИМ ӨРТӨӨ ХОЛБОО

www.tsahimurtuu.mn

Нэмэлт мэдээллийг эндээс үзнэ үү:
БИД СОНГОХ ЭРХТЭЙ КЛУБ
https://www.facebook.com/electionMN


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: