for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Хэлэлцүүлэг No 2. “Нянгар хаданд гарсан нь” уран сайхны кино болно

on Гуравдугаар сар 10, 2013

73c46fbc90a7a118big

Өнөөдрийн хэлэлцүүлэг. “Нянгар хаданд гарсан нь” уран сайхны кино болно.

Хэлэлцүүлэг маань доорхи 6н хэсэгээс бүрдэнэ.

1р хэсэг. Киноны тухай товч танилцуулга.
2р хэсэг. Киног хийсэн уран бүтээлчидийн санал, бодол, байр суурийг сонирхоё.
3р хэсэг. Нэг үзэгчийн санал сэтгэгдэл, киног үзээд төрсөн сэтгэгдэл.
4р хэсэг . Нэг залуугийн блогтоо бичсэн санал, бодол, сэтгэгдэлээс.
5р хэсэг. Киног хаанаас олж үзэх вэ.
6р хэсэг. Хэлэлцүүлэлийг хөтөлсөн хүний байр суурь, санал бодол.

————————————————————————————————————————————-
1р хэсэг. Киноны тухай товч танилцуулга.

”NTV” продакшны нэгэн томоохон бvтээл та бvхний хvртээл болоход бэлэн боллоо
NTV продакшны нэгэн томоохон бvтээл “Нянгар хаданд гарсан нь” уран сайхны кино тун удахгvй vзэгч олны хvртээл болох гэж байна. Уг киног А. Ганбаатар санаачлан, киноны зохиолыг зохиолч Б.Цэнддоо, зохиолч Б.Баабар нар бичиж, ерєнхий найруулагчаар нь кино судлаач, найруулагч Б. Тvмэн-Єлзий ажиллажээ.
Тадэvш Долэнга-Мостовичийн Никодим Дызмагийн карьер зохиолоос сэдэвлэн бvтээв
Агуулга:
Нянгар бол хєдєє аймгийн зурагт ч гардаггvй, сонин ч очдоггvй нэгэн сумаас тvр шилжин ирсэн нэгэн. Уул нь сэргэлэн эр. Нутагтаа боломжийн амьдарч байсан боловч олон удаагийн залилангийн улмаас зугтаахаас єєр замгvй болсон. Тэрээр хvмvvсийн ягаан цэнхэр тасалбарыг залилан цуглуулахаас эхэлсэн. Хvvхдийн колонид суух шахсан боловч аймгийн хvvхдийн байгууллагаас єршєєл vзvvлж мултарч байсан. Гэсэн хэдий ч бага гарын панзчин хочтой, хvн залилахаас буцахгvй. Дээдсийн хvрээлэл рvv нэвтэрч чадвал амжилт олох боломжтой гэж єєртєє итгэдэг. Даанч хvн танихгvй, тvvнийг хvн танихгvй. Хоёр ч удаагийн сонгуульд ухуулагчаар ажилласан боловч нэр дэвшигч нь сонгогдмогцоо тvvнийг тоохоо больсон. Тэгэхээр нь хоёр талд ажиллаж, нэг талын мэдээлэлийг нєгєєд худалдах, эсвэл єєрийн нэр дэвшигчийн материалыг зориуд устгаж нєгєє талаас шан авах зэргээр жаахан мєнгє олж vзсэн. Саяхан хотод ирээд хими цэвэрлэгээнд угаагч, манаач, цэвэрлэгч гурван орон тоон дээр маш бага цалинтайгаар ажиллах, ба vvнийхээ шанд манааны шовгорт шєнє унтах зєвшєєрєл авсан. Ажилд ормогцоо жижигхээн залилан хийх гэж байгаад хамт ажилладаг хvнд гарууддаа баригдсан ба цаадуул vvгээр нь их дарамтална. Дээр нь хєдєє царайлчихаад гээд их дорд vзэгддэг.

————————————————————————————————————————–
2р хэсэг. Киног хийсэн уран бүтээлчидийн санал, бодол, байр суурийг сонирхоё.

Огноо: 2009-04-30 16:03:29
Энэ бvтээлийг бvтээсэн уран бvтээлчид болох найруулагч Б. Тvмэн-Єлзий, зохиолч Б.Баабар, Б.Цэнддоо нартай ярилцлаа.

Баабар: Єєрийгээ муу муухай зvйлтэй андуурах хэрэггvй.

Цэнддоо: Бид хэнийг ч онилоогvй, нийгмийнхээ хєнжлийг л хуу татсан.

-Шууд кино зохиолоосоо яриагаа эхлэе гэж бодож байна. Яагаад энэ кино зохиолыг бичих болсон бэ?
Баабар:
Тэдеуш Долэнга – Мостович гэж Польшийн фельетонист, зохиолч хvн тухайн vеийнхээ нийгмийн асуудлыг нэлээн их хєндєж бичдэг хvн байж. 1932 онд “Никодем Дызмагийн дэвшсэн нь” хэмээх роман бичсэн нь тухайн vедээ их шуугиан тарьж байсан. Одоогоос 70-80 жилийн ємнєх тэр vеийн Польшийн нийгмийн амьдрал бол их сонин нєхцєл байдалд орсон vе байсан. 1918 онд дэлхийн 1-р дайн дууссаны дараагаар Польш улсыг дахин бий болгосон шvv дээ. Тусгаар тогтнолоо олоод, ардчилсан тєртэй болсон хэрэг. Гэтэл энэ vед авилга, хээл хахууль дээдсийнхний эрх ямба, ялзрал дээд цэгтээ тулаад хvн тэсэхийн аргагvй болжээ. Нийгмийнхээ сул тал, ялзарч, илжирч байгааг нь энэ номонд бичсэн байдаг. Удалгvй Польшид тєрийн эргэлт гараад Пилсуцки гэдэг маршалл ганц хvний дарангуйлал тогтоогоод 1938 онд тэр хvнийг vхэх хvртэл Польшийг гартаа барьж байжээ. Энэ нь нийгмийн илжрэл, ялзрал дээдсийн хvрээлэнгийн авилга хээл хахууль нь хэтрээд ирэхээр єєрєє юмыг шууд дарангуйлал руу аваачдаг гэдгийн жишээ л дээ. Хvмvvс тэсэхээ больдог тэвчээр алдагддаг.Тэгэнгvvт нь ингэж заваарч байхаар хатуухан томоохон генералын гар дор орсон дээр гэж vздэг. Энийг нь отсон тvрvvч нарч бэлэн хvлээж суудаг.

-Цэнддоо гуай та бол фельетонист зохиолч хvн.Та шууд л vvнийг бичие гэж шийдсэн vv?
Б.Цэнддоо
Vvнийг сонирхож авчирсан хvн нь А.Ганбаатар юм. Ном болон кино хувилбарыг нь бидэнд авчирч vзvvлээд, “энэ их сонирхолтой юм байна vvнийг Монголчилж, Монгол хувилбарыг нь хийвэл сонин болно” гэж бидэнд авчирч єгсєн. Vvнийг уншиж vзээд бидний амьралтай тєсєєтэй юм их байсан. Нийгмийн нэг байгууллаас нєгєє рvv шилжих ч юм уу, тусгаар тогтнолоо сэргээх vед ниигэм эргvvлэгт ордог. Ийм нєхцєлд тогтоол усыг хутгачихаар ёзоорт нь байсан юм хєвєєд гараад ирдэг шиг тийм процесс єрнєж, улс тєрд болон бидний амьдрал дээр болж байгаатай тєсєєтэй зvйлс єрнєдєг. Эрvvл нийгэмд бол хэзээ ч ёроолоос гарч ирэхээргvй зvйлс орой дээр
гарч ирж орой дээр гарах, эсвэд оройд залрууштэй нь бvр ёроол руу орчих мэтээр нэг тийм замбараагаа алддаг. Vvний тухай л гайхалтай бичсэн зохиол байсан.

Нэг талаас vлэмж монголчилсон орчуулга л даа. нєгєє талаас энэ санаагаар цоо шинээр бичсэн монгол зохиол. Баабар бид хоёр тал талаас нь зохиолын санааг нийлvvлж задалж байж бичсэн мєн олон хvмvvсийн санааг сонирхож сонсож байж бичсэн тэгээд л энэ гарч ирсэн.

Баабар

Тав зургаан жилийн ємнє бичсэн зохиол шvv дээ. зохиолын доторхи бvх vйл явдал нь манайхтай их тєстэй. Юуны ємнє vйл явдал нь тєстэй болохоор тодорхой бие хvмvvс тєстэй гээгvй шvv. Зохиол гарах шуугианаар миний чихийг ч амраахаа байсан. Зарим нь “манай тэр яг дvрээрээ гардаг гэсэн vнэн vv, хэлчих” гээд л шалах юм. Тэгснээ байчихаад “Даанч яав даа Баабар минь, миний тухай кино гэж худлаа хэлэхээргvй хvнээс дууллаа” гээж ирээд уйлагнах юм. Би зориуд хэлмээр байна. Энд бодит дvр нэг ч байхгvй.
Хэн нэгэн хvнийг эндээс эрээд хэрэггvй. Харин биднийг нийтэд нь нємєрсєн vзэгдэл бол байгаа. Энэ киног сонгуульд зориулаагvй, Энхбаярыг муулахад, эсвэл Элбэгээ магтахад бvр зориулаагvй, бас зохиол зургаан жилийн ємнє бичигдсэн. Нєгєє талаас єєрийгээ зохиолын сайн муу баатартай эндvvрч бужигнуулах нь харин ч олон тvмэнд тааруу ойлголт тєрvvлдэг гэдгийг санамаар байна. Vнэхээр ч иим нєхєр байж магад гээд бодчихож ч мэднэ. Олоон жилийн ємнє ардын уран зохиолч Д.Пvрэвдорж гуай нэгэн зєвлєгєєн дээр “Зарим хvн єєрийгээ мангастай андуурч байна, зарим хvн єєриигээ луйварчинтай андуурч байна. Єєрийнхээ тухай иим муухай тєсєєлєлтэй байж болохгvй, нєхєєд” гэж хэлж байсан нь санаанд орлоо.

Ер нь киноныхоо тухай ярианд эргээд ороход муу муухай vзэгдлvvд хоорондоо их адилхан байдаг юм байна. Ер нь цаад эх нь кино зохиол биш роман шvv дээ. Тэгэхээр Курасава чинь Шекспир, Горький, Достоевский зохиолыг кино болгочихсон байдаг шvv дээ. Тvvнийг Курасавагийн кино л гэхээс Шекспирийн кино гэдэггvй. Би энэ киноны vндсэн автор бол найруулагч Тvмэн Єлзий юм гэдгийг бас дурьдмаар байх юм.

Зохиол доторхи vндсэн санаа гол тулгуураа аваад явсан байдаг болохоос яаж тэр Англи, Данийн хаан Япон хvн болохов дээ. Vvгээрээ их тєстэй нийгэм яаж ялзарч хэсэг бvлэг хvмvvс нийгмийн тэр хоцрогдолд яаж амьдарч байна.Сайхан цэнгэг усыг хутгахаар доор нь байгаа баас хамгийн тvрvvнд хєвж гарч ирнэ ээ дээ , тиймэрхvv юм.

Тvмэн-Єлзий, Продюсер та бол Польшид тєгссєн. Тэгэхээр нэлээн дээр энэ романтай танилцсан байх тэгээд яагаад кино зохиол болгож кино хийе гэж шийдэв? Энэ кино “NTV” продакшны хамгийн анхны бvтээл шvv дээ?

Б.Тvмэн-Єлзий
Бас л А.Ганбаатар надад хандсан юм.Оны ємнє “Никодем Дызмагийн карьер” гэсэн зохиол байна Тvмээ, чи мэднэ дээ. Энэ зохиолоор нэг кино хийвэл яасан юм бэ? гэсэн. Энэ зохиолыг би мэдэх юм. Яагаад вэ гэхээр энэ зохиолоор 1979 оноос Польшийн уран бvтээлчид хоёр ч удаа кино хийсэн. Эхнийх нь 1979 оны нэг сериал байдаг. “Никодем Дызмагийн амьдрал” гэж орчуулаад vндэсний телевизээр 9 анги сериалыг 7-8 жилийн ємнє гаргаж байсан.Дараа нь орчин vеийн хувилбарыг нь Польшийн уран бvтээлчид таван жилийн ємнє байна уу даа, хийчихсэн юм. Яг Баабар гуайн хэлдгээр муу юм ерєєсєє л хаа ч адилхан байдаг, муу юмыг хаана ч шvvмжлээд тавьж болдог Монголд ч тэр Польшид ч тэр адилхан.Энэ зохиолын хамгийн гол таалагдсан зvйл нь Нянгар гэдэг хvн, гол дvр нь таалагдсан. Дызма буюу Монголоор Нянгар. Хоёр зохиолчоосоо асуухад Нянгар гэдэг чинь нохойны нэр юм байна лээ шvv дээ. Нянгаар,Нянгаар гээд урд аймгийнхан тэгж дуудаад байдаг байхаа.
Баабар
Манайд чинь нохойны нэр байдаг шvv дээ Хойлог,Нянгар гээд…

Тийм болохоор та Нянгар ,гэж нэрлэсэн юм уу?
Б.Тvмэн-Єлзий
Энэ бол зохиолчдын єгсєн нэр л дээ
Баабар
Энэ бол ерєєсєє нохой л доо
Б.Тvмэн-Єлзий
Нохой яаж хvн болж байгаа, гэхдээ ямар єєдгvй хvн болж байгаа тухай, тэр хvний явж байгаа дээшилж байгаа хvний адгийн шаар байж байгаад адгийн шаар гэдэг арьсаа тайлж хаяхгvйгээр гоё хvний дvрд ороод дээшилж яваа тэр процесс надад сонин байсан. Найруулагчийн хувьд хийсэн ажиглалт, тэр дунд єрнєж байгаа адал явдлууд, явж байх замд учирч буй хvмvvсийн харьцаа сонин байсан.Тийм учраас vvгээр кино хийгээд vзвэл зvгээр юм болов уу гэж би хvлээж авсан.
Баабар
М.Булгаковын “Нохойн зvрх”-тэй тєстэй. Тэнд нохой хvмvvсийн дунд ороод хувьсгал хийгээд яваад байдаг шvv дээ.

Тvмэн Єлзий гуай, таны киноны тухай ярьж байгааг сонсоход эмгэнэлт-инээдэм гэдэг жанр санагдаад байх юм?
Б.Тvмэн-Єлзий
Миний барьсан гол зарчим бол Фарс комеди. Энэ л чиглэлийг барьсан л даа. Комеди Фарс гэдэг нь “хэтрvvлэгтэй ёгтлол инээд” гэсэн vг юм.Нийгмийнхээ бvхий л болохгvй байгаа зvйлийг харуулдаг тийм тєрєл жанр юм. Манай кинон дээр жvжигчдийн тоглолт заримдаа хэтэрхий хэтрvvлэгтэй байгаа, чухам vзэгчид яаж хvлээж авах юм.
Баабар
Энэ романыг уншаад юм уу, бид хоёрын хийсэн кино сценари ч гэсэн бодит амьдралыг гvйцэхгvй байгаа байхгvй юу. Эрvvл хvн хажуугаас нь харахад энэ нийгэм чинь инээдэмтэй ямарч зохиолыг даваад байна шvv дээ. Манай Цэнддоо нэг удаа хэлж байсан даа, “Фельетон биччихээд харахаар тэрнээс инээдэй зvйл нийгмийн амьдрал дээр єрнєж байх юм аа” гэж.

Бид бол залуу хvмvvс. Vнэхээр Нянгар шиг нєхдvvд одоо ч бидний дунд, бидний дээр байдаг л байх гэсэн сэжиг тєрєєд байгаа юм. Гэхдээ энэ хvмvvсээс яаж єєрсдийгєє хамгаалах вэ гэдэг нь чухал байх. Ер нь хамгаалж чадах болов уу?
Баабар
Нянгар бол манай нийгэмд нээх их хэтрvvлсэн зvйл биш. Залуу социолист луйварчдын холбоо нэртэй бvлэг чинь vндсэндээ Нянгарууд байгаа байхгvй юу? Хаанаас гарч ирсэн юм бэ бvv мэд. Бичиг vсэг тайлагдсан юм уу,vгvй юм уу бvv мэд. “Юун тэр тєр улсыг авч явах” гэж бодмоор. Гэтэл бас авч улс тєрийг авч яваад байна аа даа.
Б.Тvмэн-Єлзий
Тэрнээс гадна єнгєрсєн долоо хоногт их аймаар хэрэг илэрсэн. Цагдаагийн ажилтан залуу анхнаасаа хуурамч хувийн хэрэг бvрдvvлсэн байсан, диплом гээд бvх юм нь хуурамч нэрээ хvртэл солиод олон жил ажилласан цагдаа баригдсан гэнэ. Энэ чинь бас Нянгар л явж байна шvv дээ.
Баабар
Саяхан авилгын газар дээр илрэв vv дээ. Хуурамч дипломтой зvгээр л бага анги тєгсєєгvй нєхдvvд дvvрэг, аймгуудын дарга болоод явж байх жишээтэй. Бvгд Нянгарын амьдралаар амьдарч байгаа сvрэг хvмvvс байна шvv дээ. Гоё сайхан чєлєєт нийгэм байгуулах гэсэн биш хєл толгойгоо олох завсарт бvх Нянгарууд нь толгойд гарчихаж байгаа юм. Нийгэм чинь байнга байнга сэгсрэгдэж байх ёстой юм гэнэлээ л дээ. Тэгээд сэгсрэгдэхээр чинь нєгєє алт, баас нь дээшээ хєвж гарч ирээд тодорхой хугацаа єнгєрєхєєр єєр єєрийнхєє байранд очдог.Одоо бол тийм бужигнаан дунд байна. Бид нар 20 жил боллоо. Улам л ялзраад байна. Яг “Маршал Пилсvцки” гарч ирэх бvрэн боломж нээгдээд байна. Энэ Нянгаруудын цаана зєндєє олон Пилсvцки байж л байгаа шvv дээ. Тэд нар нь хоорондоо алалцана. Хvний амьдрал богинохон. Хичнээн урт хугацаагаар ингэж явах юм бэ? єєрчлєх хэрэгтэй. Vvнийг єєрчлєхгvй бол бид єєрсдєє бєєн жорлон дотор явсаар байгаад ганц олдох амьдрал дуусах гээд байна шvv дээ.
Б.Тvмэн-Єлзий
Манай нийгмийн хєрс бохирдоод байна аа.. Сайн vр суулгах гэхээр хог ургамал нь эзэлчихээд байдаг тийм хєрс болчихоод байна, хамгийн аюултай нь.
Баабар
Сайхан улаан буудай таръя гэж бодъё л доо. Тэгэхэд улаан буудайнд ургах ямар ч боломж олгохгvй байна шvv дээ. Бvх зэрлэгvvд нь Нянгарууд нь ороод ус,агаар,азот,эрдэс давс бvгдийг нь шимж аваад байна. Тэгээд талбайгаа харахад хамгийн муухай зэрлэг ургамал ургачихсан байдаг. Уг нь бол улаан буудай тарих гээд байгаа шvv дээ. Тэгэхээр энэ зэрлэгийг чинь тvvж хаядаг шvv дээ.Тvvх гэхлээр бvлэг бvлгээрээ шигдчихсэн байдаг. Vvнийг хэн хийх юм бэ? Vvнийг хэн хэлэх юм бэ? Vvнийг хэзээ хийх юм бэ? Бид чинь мєнх наслах хvмvvс биш шvv дээ, бvх насаараа жорлонд амьдарч болох уу? Хvний тэвчээр барагдаж байна шvv дээ. Гэтэл энэ бvх муухай зvйл чинь хаа л бол хаа л явж байна.

Кино бvтээхэд хэдий хэр хугацаа оров, жvжигчдээ хэрхэн цуглуулав?
Б.Тvмэн-Єлзий
Кино анх хийгдсэн цагаасаа эхлээд хоёр сар гаран болж байна. Жvжигчиддээ кастинг хийж vзсэн, хоёр зохиолчтойгоо ярилцаж зєвлєлдєж байсан. Ерєнхийдєє дvрээ бодож сонгоорой гэж хоёр зохиолч зєвлєж байсан.Би ч тэр зарчмыг баримталж ажилласан. Хамгийн гол зовоож байсан хэцvv зvйл нь Нянгарыг олох байсан. Нянгарыг олохын тулд 18 жvжигчинтэй уулзаж,13 жvжигчинд кино проб хийж vзсэн. Киноны хэсгvvдээс тоглуулж vзсэн, нэг л болж єгєхгvй байсан. Тэгж явж байгаад санамсаргvй Ган-Очир гээд “єнгєт инээд”-ийн бvжигчин, жvжигчин залуутай уулзсан. Ган-Очир СУИС-ийн жvжигчний ангийг тєгссєн, мэргэжлийн жvжигчин хvн л дээ. Янз янзын ярианууд ирж байсан л даа, наадах чинь жvжигчин биш бvжигчин шvv дээ кинонд тоглож чадах уу гээд л олон яриа гарч байсан.Харин ч зєв Нянгараа олсон гэж бодож байна.
Баабар
Их дvр бєглvv газар байсан,олон хvнтэй харилцаж vзээгvй, гэхдээ л нэг тєрєлхийн хулгайч гэж байдаг шvv дээ. Бvр цусанд нь шингэсэн хулгайч, айлын хажуугаар зvгээр єнгєрч чадахгvй чєдєр аваад євєртлєєд явчихдаг тийм нєхєр шvv дээ. Тэгээд одоо энэ байж байгаа манай илжирсэн нийгэмд ороод ирэхээр тэр хvнийг цааш нь ургуулж, хаданд нь гаргах тийм сайхан хєрсєн дээр гараад ирж байгаа байхгvй юу. Яг роман дээрээ Нянгар хєгжим дардаг хvн байдаг билvv яадаг билээ, юм юмыг хийх гээд оролдож явдаг тэгээд санаандгvй явж байгаа гутал тослодог хvний хажуугаар нь явж байсан чинь халаанаас нь урилга уначихдаг. Цэнддоо бид хоёр vvнийг бодоод хими цэвэрлэгээн дээр vйл явдал єрнєж байгаагаар хийсэн. Бас учиртай л даа, хими цэвэрлэгээнд хувцсаа єгч байгаа хvн халаасандаа юм vлдээдэг шvv дээ мань нєхєр гол нь тvvгээр амьдардаг байхгvй юу.

Энэ кино насанд хvрэгчдэд зориулсан эротик кино болсон юм уу?
Б.Тvмэн-Єлзий
Энэ бол эротик кино биш юм. Эротик сцене бол байгаа л даа.Нэвтрvvлгийн ємнє хоёр зохиолчтойгоо ярьж байсан насны ангилалаар киногоо яаж хуваадаг юм бэ? Гэж. Тухайн хvнд тухайн сэдвийг ойлгох нас гэж байна л даа. Яаж хvлээж авах,vзсэн юмаа шингээж чадах эсвэл шингээхгvйгээр шууд гаргах тэр насанд нь би бодож хийж байгаа юм. 18-с доошхи насны хvvхдvvдэд нарийн цаанаа утгатай подтексттэй vгнvvд яаж хvрэхэв. Энэ кино орчин vеийн залуучуудын гэнэн цагаан сэтгэл vерхэл, дурлал,з одоон цохионы тухай єгvvлэггvй. Цаанаа подтексттэй учраас, гэхдээ инээдэм дээр тулгуурласан тийм болохоор 18-с дээш насныхан vзээсэй гэж насны хязгаар тавиад байгаа юм л даа. Насанд хvрэгчдэд зориулсан нэлээн хvнд хvнд сцена байгаа.Би нэг зарчим баримталсан юм. Киноны зураг, хар монтажаа дуустал зохиолчиддоо vзvvлэхгvй байя, тэгж байгаад хоёр зохиолчдоо vзvvлъе гэж бодсон.

Кино ер нь євєл,зун гээд улирал солигддог л доо та зуныг харуулах уу?
Б.Тvмэн-Єлзий
Зориуд хаврын хуйсагнасан хахирдуу,салхитай сонин vеийг авсан. Манай Нянгар чинь тvрvvний хэлдэгээр хогийн хулгайч нохой л байхгvй юу.Нохой гудамжаар шахуу амьдарна, Нянгар подвольд амьдардаг тэндээсээ ажилдаа явдаг. Автобусны мєнгє уул нь єгдєг юм шиг байгаа юм. Тэрийгээ єєрєє идчихдэг юм уу хаашаа юм шар хогийн уутаа далбагнуулаад явган л явж байдаг, тийм нохой байхгvй юу.Тийм ч учраас байгалиа ч бас бодсон хаврын цаг хамгийн их тохиромжтой гэж vзсэн.
Баабар
Монголын хавар бол хамгийн муухай зэврvvн салхитай, хvйтэн байдаг шvv дээ
Б.Цэнддоо
Хавар нь муухайдаа байна уу ? хавар муухай юмс хєдєлдєгтєє байна уу?Хавар бол уул нь их сайхан улирал шvv дээ ургамал ногоо дэлгэрдэг, бvх юмс тєлжиж эхэлдэг. Харин тэр хаварт хvрэх процесст олон юм сэрдэг. Аль 20-р зууны эхээр явсан судлаачид Монголын талаар нэг сонин юм бичсэн байдаг. ”Монголчууд зальтай хvнээ ухаантай гэх юм” гэж. Єнєєдєр Нянгар яг энэ дvрмээр, энэ vнэлэмжээр, залиараа орой руу гараад явчихдаг. Бид нар ч гэсэн єєрсдийгєє бас хармаар байгаа юм.Нянгарыг бvтээгчид нь бид нар шvv дээ.Та сонгогдоно, та явна гээд л эхлээд тэр Нянгарууд юу ч vгvй гарч ирж байгаа шvv дээ. Тэгээд л залиар л менежментээ хийж байгаа шvv дээ.Тэр хvн гараагаа хими цэвэрлэгээнээс эхэлдэг. Энэ тэрний амь зогоодог ажил. Нєгєє талаас ємсєх хувцаснаас єєр юм байгаагvй Нянгарт тэнд арьсаа солих боломж байсан. Гол нь хими цэвэрлэгээнд єчнєєн хvн хувцасаа єгдєг тэрнээс чонын арьс ч нємрєх бурхны арьс ч нємрєх боломжтой байгаа юм..

Нэг талаасаа Нянгар хог шаар нохой боловч тэжээгч нь бид нар байхгvй юу, бид нар эрхийг нь єгдєг. Єєрсдєє єсгєж хvмvvжvvлчихээд муу тєр засаг гээд л зvхээд уурлаад байдаг. 1990 оноос хойш хэн ч хууль бусаар засгийн эрх аваагvй, бослого гаргаж, зэвсгийн хvчээр гараагvй. Бид нар л бvгдийг нь гаргаж ирсэн, бид нарын бvтээгдэхvvн, Нянгар бол бидний гєлєг. Тэхээр гєлєгнийхээ хувь заяаг шийдэх ёстой. Тэгэхгvй бол энэ гєлєг эргээд бид нарыг барьж иднэ. Яагаад гэвэл нохой.

Баабар
Энэ нийгмийг илжрvvлээд ялзруулаад байгаа сvрэг Нянгар дотроос шинэ Нянгар л сvрэгтээ очиж нийлж байна шvv дээ.Бид нар улам сайн сайхан,эрvvл саруул,боловсролтой тийм нийгэм рvv зvтгэх ёстой байтал…

Б.Тvмэн-Єлзий
Миний гол зорилго бол хvн кино vзээд инээгээсэй , бодоосой тэгээд жигшээсэй гэж бодож байна.

Кинонд тоглосон бусад жvжигчдийн тухайд?
Тvмэн-Єлзий
Хоёр зохиолч маань нийт 48 дvр бичсэн шvv дээ. МУГЖ Чаминчулуун,МУГЖ Равдан, Нэргvйбаатар, Эрдэнэбат, Даваасvрэн, Алтангэрэл, Эрдэнэцэцэг, Батзаяа, Батбаатар гээд нэлээн сайн жvжигчид тоглосон л доо.

——————————————————————————————————————————–

3р хэсэг. Нэг үзэгчийн санал сэтгэгдэл, киног үзээд төрсөн сэтгэгдэл. Нянгарыг хаданд гарсны дараах бодол

2010 оны 6 сарын 3
Уруул дээрх уураг сүүний цагаан мөр нь арилж амжаагүй жаалууд хүртэл кино хийж тоглодог болсон энэ цагт “Нянгар хаданд гарсан нь” хэмээх өдөөн хатгасан нэртэй бүтээлийг 2 цаг шахам үзэж суух завшаан олдов. Учир нь ижил нэртэй ном нь DVD тэйгээ хамт зарагдаж эхэлсэн юм байна. Угжтай жаалуудын чармайн хийж дийлэхээргүй жанраар, таягтай ах нарын зориглож барьж авч чадахааргүй сэдвийг ntv production-ийхан сонгожээ. Өмнө нь нэрэлхэхдээ үнэгүй өгсөн урилгад нь татгалзаж чадалгүй үзсэн сүүлийн үеийн кинонуудаас ялгаатай нь “Нянгар”-ыг мөнгө төлж үзсэндээ харамсаагүй гэдгээ юун түрүүн илэрхийлье. Гэлээ ч дэлгэцэнд гарснаасаа хойш магтаалын үг харамгүй цуглуулан “хаданд гараад” байгаа киноны тухай үзэгчийн хувьд зарим нэг санаа хэлэхийг хүслээ. Кино судлаач, шүүмжлэгч гэгдэх хүмүүсийн нэрс сонины хуудаснаас илүүтэй хүлээн авалтын урилга болон шарилын чулуун дээр олонтаа тааралдах болсон энэ үед мань мэтийн үзэгчийн үг “бурхангүй газрын бумба” чулуу таслах дайны юм болох биз.

“Номыг нь сонсож, ногоотой шөлийг нь ууж” кино мэдэх болсон Б.Түмэн-Өлзий, Г.Батнягт зэрэг мэргэжлийн улс яагаад цэцэрлэгийн жаалууд, тэтгэврийн хөгшид, ногооны худалдагч, зочид буудлын менежерүүд кино хийж байхад гар хумхин сууна вэ гэсэн хүлээлтийн хариуг “Нянгар”-аар барьжээ. Ядаж зөвхөн тэд биш эд хийсэн гэдгээсээ авахуулаад өчнөөн олон ялгаа, давуу чанарууд илэрхийлж байгаа сайн талыг нь орхиё.

Кино урт болжээ. Үүнээс ч урт кинонууд байдаг л даа. Үргэлжлэх цаг хугацааны утгаараа бус зөрчил, зөрчлийг шийдвэрлэж байгаа өгүүлэмжийн хувьд арай л урт болсон юм даг уу даа. “Одоо яах бол?” гэдэг хүлээлт үзэгчийг дэлгэцийн өмнө догдлоон торгоож, саатуулан тогтоож байдаг. Доктор Нянгарыг “Монгол мах” агентлагийн дарга болсноос хойш “Одоо яах бол?” гэдэг асуултын хүч сулраад явчих шиг болж байна. Бямбацогтын тун чадварлаг гаргасан Санаадагва хэмээх дүрийн оролцоо бүдгэрсээр бүр байхгүй болно. Тийм сонирхолтой дүрийг тэгж оршуулах шаардлага найруулагчид байсан гэж үү? Экспорт, импортын сайд Индра захиалагчаар нь сүүлд тодорсон Нянгарын амь насанд халдах гэсэн оролдлогын шалтгаан хямдхан бөгөөд ойлгомжгүй байна. Энэ халдлагын захиалагч нь ч бас шалтгаан шигээ амархаан олдох юм. Нянгар яагаад ардын дайснаас ардын баатар болсон, эвслийн Засгийн газар юуны учраас тийм амар огцрох гээд байгаа, Индра сайдын цаашдын хувь заяа хэрхсэн, чухам Нянгарыг дараагийн ерөнхий сайдаар сонгох болсон шалтгаан гээд олон асуултын хариу Баабар болон Арго зэрэг хоёр туйлыг оролцуулахгүйгээр, дундаж үзэгчийн хувьд бүрхэг үлдэж байна. Дунд нь үйл явдлын өөр сонирхолтой өрнөл байсныг нь цаг, метраждаа хавчигдан хассанаас иймэрхүү утга зүйн буюу логик алдаа гарсан болох нь анзаарагдам болжээ. Тийм ч учраас кино маань хагасаасаа хойш зарим тохиолдолд нэгэн цогц үйл явдлын өрнөлд зангидагдсан кино биш, сонирхолтой, тун уран хошигнолуудын эвлүүлэг болчих гээд байсныг сануулъя. Аливаа кинонд байдаг оргил хэсэг, үйл явдлын тайлал, кульминаци нь мань Нянгар яван чангарсаар ерөнхий сайд болдог хэсэг бололтой. Гэвч яг энэ үйл явдлын дараа амттай сексийн дараах хүсээгүй жирэмслэлт шиг “Тэгээд … Тэгээд?” гэсэн дутуу асуулттайгаар кино төгсөж байна. Хамт үзсэн зарим нөхдийн маань оношоор бол “Энэ чинь нэгдүгээр анги нь дуусч байгаа юм биш үү?”

“Бүүм таун” хамтлаг болон бүжгийн авьяасаар нь мэдэх Г.Ган-Очир энэ кинонд Нянгарын дүрийг гайхалтай бүтээжээ. Г.Ган-Очирыг газрын хаанаас олж Нянгарт тоглуулаа вэ гэж сайн утгаар нь гайхаж найруулагчийг магтмаар. Г.Ган-Очир (Нянгар), Д.Бямбацогт (Санаадагва), Б.Эрдэнэцэцэг (Индра) нар тоглоогүй бол энэ кино нэг л гоё, нэг л том юмаар дутах байсан бол Ш.Ёолк (Мөнгөндуулга), Ё.Алтангэрэл (Буянт) Г.Равдан (Ерөнхий сайд), Б.Батзаяа (Тагнан турших яамны сайд) зэрэг авьяас туршлага, цол гуншингаараа дутмааргүй томчууд харин дүрээ нэг л дутуухан гаргажээ.

“Нянгар хаданд гарсан нь” кинонд сонгосон хөгжим чимэглэл, комикс ашигласан өвөрмөц шийдлүүд, хоржоонтой утга бүхий ёгт харилцан ярианууд, монгол ардын бус дэлхийн дундаж хошигнолын хэлбэрүүд түүнийг манай үеийн маш олон хямдхан киноноос эрс ялгаруулж байна. Хүний болон техникийн хүчин зүйлээс шалтгаантай маш олон талт ажиллагааны нийлбэр нь кино болж дэлгэцнээ гардаг. Хэвийн, бүр заримдаа гайхалтай гэж болох шийдлийг үзэгч байдаг л зүйл мэтээр сэтгэл дүүрэн хүлээн авдаг бол жаахан дутуу, багахан өөтэй нэг л зүйл үзэгчдэд илт анзаарагдаад “Пүй пай” болоод явчихдаг зовлон бий.

“Эхнэрийн урхинд” тархиа тискидүүлсэн манай үзэгчдийн боловсролыг дээш нь татах гэсэн оролдлого, “эвийн хүч”-д мансуурсан Монголын нийгмийг цочоох гэсэн сэрүүлэг бол “Нянгар” юм гэж эцэст нь тэмдэглэж хэлье.

Хамгийн жирийн үзэгч Ш.Буманбаяр
Эх сурвалж. http://art.news.mn/content/14276.shtml
———————————————————————————————————————————

4р хэсэг . Нэг залуугийн блогтоо бичсэн санал, бодол, сэтгэгдэлээс……..

http://sirus91.blogspot.com.au/2009/05/blog-post_11.html

Нянгар хаданд гарсан нь

May 11, 2009

өчдөр хаданд гараад байгаа нянгарыг үзлээ… их хөөрхөн кино болж… зохиол нь хөөрхөн /хэний билээ дээ зохиолыг Баабар Цэнддоо 2 дэлгэцжүүлж бичсэн байгаам/… найруулга нь муугүй /нөгөө НТВ-ын кино албаны дарга гээд миний магтаад байдаг нөхөр зүүн европд найруулагчаар төгссөн юм шиг байгаам/… жүжигчид нь давгүй /гол дүрийн ган очир бол яг дүрдээ таарсан гар байна лээ хахаха ингээд хэлчихвэл доромжилсон болох уу?/

Нянгар гэж ихэвчлэн нохойнд өгдөг нэр гэнэ… нохойн амьдралаас монголын төрд гарсан хүмүүс олон тиймээс ийм нэр өгсөн гэнэ…

Монгол маягийн улс төрийн карьерийн тухай бүхэлдээ өгүүлнэ… хамгийн бүдүүлэг байж чадсан нь хүнд тоогдож… хамгийн тэнэг юм ярисан нь ард түмний баатар болно… эцэст нь нохой шиг амьдарч байсан Нянгар сайхан эхнэртэй болж ерөнхий сайд болно…

угтаа бол Нянгарын буруу биш л дээ… энэ бол тогтоолцооны гажиг… нэгэнт ийм боломж байхад түүнийг ашиглаж байгаа үй олон нянгаруудад юуных нь буруу байхав… гагцхүү эдгээр нянгаруудыг бий болох боломжийг нээж өгсөн энэ тогтолцоог хараасугай…

тогтолцоо гэдэгт энэ киног үзээд 76-г шоолж инээж байгаа би ч орно… ямар ард түмэн оршино… яг тийм төр байдаг гэдэг үгэнд би итгэдэг… та оч үз… тэгээд Намбарын хүүг эсвэл Нямдоржийг за болий Элбэгээг шоолон инээ… гэхдээ эцсийн эцэст энэ бид бүгдийн л сонголт юм даа…

***

Сонгуулийн рекламнуудад зогсоо зайгүй бөмбөгдүүлсээр… 20-р зуун дахь Кастро Ким Чин Ирээс гаднах ардчилсан нийгэм дэхь хамгийн том дарангуйлагч Энхбаярыг залуус наамбаа ваан сонголт гэж үзэж вээб сайт хийжэээ… жилийн өмнө МАХН-ын плакат иргэн бүрт эх орны хишиг өгнө… одоо бол Энрбаярынх эх орны хишгийг өгүүлнэ… муахахаха… үнэгүй боловсролын систем… хийсэн юмтэй хийж байгаа хийх гэж байгаа хүн…

за элбэгээ нь ч ялгаагүй… гэнэн цайлган хүн бохь хууртаж авч зажлаад л… гэхдээ зайлуул хөөрхий минь нөгөөхөөсөө арай дээр байгаа юм нь нөхрийн ПР-ыг хархаар үсрээд л инээд хүрэх юм… харин нөгөөхийг нь хархаар шууд уур хүрнэ…

Хөнгөмсөг бүсгүйчүүд таныг хөнгөмсөг л хуурна… харин намба суусан бүсгүйчүүд бол таныг тэрчигээр чинь онхолдуулж мэднэ гээд нэг үг бодогдох…

гэхдээ би иймэрхүү улс төр энэ тэр сонирхох дургүй л дээ… гол нь ях гэж бичээд байна вэ? гэхээр энэ бүх тэнэглэл хошин шог шиг ПР ууд хэн нэгэнд таалагдаж өө ЭБ минь өө Элбэг минь гэх мэтээр хэн нэгний тархийг угааж байгаа гэдэг нь хамгаас аймаар… гол нь ЭБ хийгээд Элбэг ч үүнд буруутайм биш ингэж хууртаад байгаа миний монголын түмэн л буруутайм шиг…

чи би өөрийгөө хөгжүүлж ядаж л ийм тэнэг мэдээллүүдийг филтертэй хүлээж авдаг болоосой гэсэндээ л… зөвхөн улс төрд ч ажиглагдаад байгаа зүйл биш урлагт ч ялгаагүй ийм л байна…
за за хэтэрхий том зүйлс яричихлаа…

——————————————————————————————————————————————–

5р хэсэг. Киног хаанаас олж үзэх вэ.

Киногоо доорхи линкээр орж үзэх боломжтой. 3н хэсэг таслаад тавьсан юм байна.

Nyangar hadand garsan n 1r xeseg

Nyangar hadand garsan n 2r xeseg

Nyangar hadand garsan n 3r xeseg

————————————————————————————————————————————–
6р хэсэг. Хэлэлцүүлэлийг хөтөлсөн хүний байр суурь, санал бодол.

Миний хувийн бодол, байр суурь бол кино найруулагч Түмэн-өлзийтэй нэг байна. Аль болох олон хvн энэ киног үзээсэй. Үзээд инээгээсэй ,нэг юм олж хараасай, нэг юм бодоосой, тэгээд муу муухайг жигшээсэй, өөрийнхөө эргэн тойронд эрүүл саруул, цэвэр орчин бий болгоосой , түүнийхээ төлөө тэмцдэг, Нянгар шиг нүүрэндээ баг / хамгийн бүдүүлэг байж чадсан нь нэр олдог, хамгийн чанга орилсон нь ардын баатар болдог / , өмссөн хүмүүсийг таньж чаддаг, таньсаныхаа дараа өөрийнхөө эргэн тойрноосоо зайлуулж чаддаг байгаасай гэж бодож байна.

За Та бүгд киногоо дуустал сайн үзээд өөр өөрсдийнхээ оюун ухаанаар тунгаан бодож, энэ киноноос юуг олж ухаарч авав, юуг жигшин зэвүүцэв, энэ талаараа санал бодолоо чөлөөтэй хуваалцахыг хүсч байна.
———————————————————————————————————————————

Өнөөдрийн хэлэлцүүлэгийг хөтлөн явуулсан

П. Батжаргал

2013 оны 3р сарын 9ны өдөр. Австрали улс. Брисбане хот.


2 responses to “Хэлэлцүүлэг No 2. “Нянгар хаданд гарсан нь” уран сайхны кино болно

  1. Kk neleen deer hiigdsen kino shd qld iinhen uzej bsn bolovu

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: