for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Квинсланд мужийн Монголчууд Цагаан сарын баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

on Хоёр дугаар сар 24, 2013

Квинсланд мужийн Монголчууд тус мужийн Монголчуудын Xолбооноос уламжлал болгон зоxион байгуулдаг томоохон арга хэмжээний нэг болох Цагаан сарын баяраа шинийн зургааны Балжиннямтай билэгт сайн өдөр болох 2013 оны 2 сарын 16-ны өдөр Бямба гаригт Брисбане хотын төвийн Рома Паркад өргөн дэлгэр, сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр тэнгэр хангай сайхан, бороогүй мөн хурц наргүй байлаа.

Тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ КММХ-ны тэргүүн П.Батжаргал Монгол түмний хамгийн том баяр ёслолын нэг болох Сар шинийн баяр нь хахир өвлийг өнтэй давсаны баяр, урин хавар ирсэний баяр мөн ахмад настанаа хүндэтгэн, хүүхэд нялхасаа энэрэх баяр, мөн ардынхаа ёс заншилаас суралцан, бие биедээ зааж сургаж, өвлүүлэх баяр гэдгийг онцлон дурдахын хамт энэ өдөр хамтдаа ахмад настанаа хүндлэн дээдэлж, ардынхаа ёс заншлын дагуу тэмдэглэн нэг өдрийг монгол дуу, морин хуурын аялгуугаа сонсон, монгол идээ, будаа, зоогоо амтархан идэж, зүйр цэцэн үгс, оньсого таавар хэлэлцэн өнгөрөөхийг уриаллаа.

Хамгийн өндөр настан болох Хөвсгөл аймгийн уугуул, өндөр настан Цогзолмаа гуайд золгон хүндэтгэл үзүүлсэнээр золголт эхэллээ. Морин хуурч Б.Баатарсүх морин хуурын аялгуу тоглон мөн Алтайн магтууг сонирхууллаа. Мөн австрали улсын иргэн, өндөр настан Аллен баян хуур тоглож сонирхууллаа.

Сонирхолтой тоо баримтаас дурдвал
– Австрали улсад хамгийн удаан амьдарсан нь 17 жил амьдарч байгаа бол, хамгийн богино нь ирээд 7 хонож байгаа оюутан байлаа.
-Хамгийн өндөр настан нь 65 настай байгаа бол, хамгийн бага нь 1 настай байлаа.
Оюутан залуучуудын дунд монгол ардын зүйр цэцэн үгс, ертөнцийн гурвыг хэр их мэдэхээ сорьж мэтгэлцэлээ.

Хүмүүсийн хамгийн сайн мэдэх ертөнцийн гурав нь:
-гурван баян, гурван цагаан, гурван цэмцгэр, гурван улаан, гурван сайхан, гурван хурдан, гурван бардам, гурван арвин, гурван богино байсан бол…

Хүмүүсийн сайн мэдэх зүйр цэцэн үгс нь:
– Эзэн хичээвэл заяа хичээнэ
– Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл
– Хүн ахтай, дээл захтай
– Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал
– Ачийг ачаар, тусыг тусаар
– Хэлэхэд амар, хийхэд хэцүү
– Эрдмийг эхнээс, эвийг эртхэнээс
– Эрлийг сургаар, эрдэмийг хичээлээр
– Муу явахад дээрэлхэх нь олон, сайн явахад садан олон гм байлаа.

Олонхи нь монгол үндэсний хувцасаараа гоёсон нь тус арга хэмжээг улам чимж байлаа.

Үндэсний хоол болох бууз, хайлмаг, ааруул, боорцог, мөн нийслэл салат гээд монгол хоолоо амтархан идэцгээлээ.

Квинсландын их сургуулийн бакалаварыг 2009 онд, магистерийн сургалтыг 2011 онд тус тус амжилттай төгссөн А. Бүрнээ нь сүүлийн хоёр жилийн туршид Австрали улсын цэргийн нисэх хүчинд ажиллах бүх шалгуур, шалгалтууд, туршилтын хугацааг амжилттай даван тэнцсэн баярт мэдээгээ ирсэн хүмүүстэй хуваалцлаа.

Уг арга хэмжээнд нийт том хүмүүс 47, хүүхэд 14, нийт 60 гаруй хүмүүс оролцлоо.

Арга хэмжээг сайн бэлдэж, зохион байгуулалцсан болон Монгол ардынхаа зан заншил, уламжлал, баярыг хүндэтгэн ирж оролцсон бүх Монголчууддаа баярлаж талархасанаа илэрхийлье.

Мэдээг бэлтгэсэн Квинсланд мужийн Монголчуудын Холбоо.
2013 оны 2 дугаар сар 23

This slideshow requires JavaScript.


One response to “Квинсланд мужийн Монголчууд Цагаан сарын баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

  1. kk, sonirholtoi too barimt duulgasand thanks

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: