for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Лекц No 23. Монголын оюуны хөгжлийн төвийн захирал Х.Хатанбаатар. ОЙ ТОГТООЛТЫГ ХҮЧТЭЙ ТӨСӨӨЛЛӨӨР ХӨГЖҮҮЛНЭ

on Хоёр дугаар сар 17, 2013

khatanbaatar

ШУТИС-ийн КТМС дээр болсон “Монгол тэмүүлэл” аяны Хүндэтгэлийн лекц

Залуучууд, ялангуяа оюутнууд намайг хөзөр цээжилдгээр илүү мэддэг. Зөвхөн хөзөр цээжлэх биш дуртай зүйлээ, ямар их хэмжээний мэдээлэл байсан ч богино хугацаанд цээжлээд түүнээ буцаад санах чадвартай болохыг зорьдог юм. Хүн болгон энэ чадварыг эзэмшиж болно. Хамгийн гол нь ой тогтоолт төсөөлөх зарчим дээр тулгуурлавал илүү үр дүнтэй байдаг. Тиймээс зарим нь хийсвэр мэдээллүүд байдаг. Хийсвэр мэдээллийг ч төсөөлж болдог гэсэн үг. Асар олон тоог цээжлэе гэж бодоход тоонуудаа ямар ч хийсвэр мэдээллийг төсөөлж болох хэлбэрт шилжүүлж дотроо төсөөлөн бодно. Энэ төсөөлөл чинь аль болох хошин, өвөрмөц, хэтрүүлэг хэлбэртэй байвал сайн. Би ой тогтоолтын төсөөллөөр ярья. Тахиа морь хоёр явж байна гээд төсөөлж болно.

Энэ бол байж болохоор л зүйл. Хоёр дахь төсөөлөл юу байж болох вэ? Морин дээр тахиа суучихсан явж байх. Ой тогтоолтын жинхэнэ супер төсөөлөл нь тэр жижигхэн тахиан дээр морь суугаад, хоорондоо ярилцаад явж болно. Аль болох ийм хошин байдлаар төсөөлөөд өвөрмөц сэтгэх ёстой. Хүн ерөөсөө гунигт үйл явдал, зовлонг мартдаггүй. Тэгэхээр бид энэ төсөөллөө аль болох баярт үйл явдал, хөгжилтэй, өөрийгөө дотроо инээлгэх хэлбэрээр төсөөлчихдөг.

Ой тогтоолтыг сайжруулах холбох, адилтгах, орон зайн аргачлал, ромын өрөөний аргачлал, матриц аргачлал зэрэг олон аргачлал байдаг. Манай төв байгуулагдаад долоон сар болж байна. Энэ хугацаанд найман төгсөлт хийсэн. Нэг ангид 10-15 хүн авч нэг сарын турш ой тогтоолтыг нь сайжруулах бүх аргачлалаа заадаг. Ингэснээр шүлгийг хоёрхон удаа уншаад цээжилнэ. Хэд дэх мөрөн дээр ямар өгүүлбэр байгааг шууд хэлэхээр болдог. Манай хүүхэд, залуучууд бүгдээрээ гадаад хэл үзэж байгаа. Тэднийг хамгийн их зовоож байгаа зүйл бол үг цээжлэх асуудал. Бид ингэж уламжлалт механик аргаараа яваад маш их цаг алддаг, цээжилсэн гэж бодсон ч хэсэг хугацааны дараа ном сонин уншихаар дахиж толь бичиг харах тохиолдол олон гардаг. Гэтэл ой тогтоолтын төсөөлөн бодох энэ зарчим дээр тулгуурлаж цээжилсэн тохиолдолд хэзээ ч мартдаггүй. Өдөрт 100, 500 үг цээжлээд явж байсан тохиолдол байна. Манай сургалтын бас нэг төрөл бол англи хэлний өргөн хэрэглэгддэг 2500 үгийг нэг сарын дотор яаж мартахааргүй цээжлэхийг заана. Үүнийг манайхан 14 хоногийн дотор л цээжилж байгаа. Дундаа нэг хоногийн зайтай өдөрт 200 үг цээжлээд, гэрт нь бас 50 үгийн даалгавар өгөөд яваад байхад яг нэг сарын дараа 3000 гаруй үгийг мартахааргүй цээжилсэн байдаг. Яагаад заавал 3000 үг гэж яриад байна гэхээр хүн 2000 үг мэдэж байхад тухайн хэл дээрх зүйлийн 60-65%-ийг ойлгож чаддаг. Харин 5000 үг мэдэж байгаа нөхцөлд тухайн хэл дээрх ямар нэг зүйлийн 85-90%-ийг ойлгодог байна. Цаашлаад 10000 үг мэдэж байгаа бол уншиж, сонсож байгаа юмныхаа 93%-ийг ойлгодог. Эндээс үгийн тоо нэмэгдэх бүрт ойлгох процесс багасч байгааг харж болно. Тиймээс бид 5000 үгийг эхний ээлжинд заавал мэдэж байх шаардлагатай. Дараа нь цээжилсэн зүйлээ ашиглаад ирэхээр үгийн баялаг нэмэгддэг. Үүн дээр тулгуурлаад 2500, дээрээс нь гэрийн даалгаврын үгстэй нийлээд 3100-3200 үгтэй болчихдог. Эдгээрийг мэдэж байхад сонссон юмаа 70,80%-тай ойлгоод ярих боломжтой. Ой тогтоолтын төсөөлөх зарчим дээр тулгуурлан суралцаж байгаа хүмүүс маш хурдтай, хялбар, хөгжилтэй байдлаар цээжлээд дараагийнхаа үгийг цээжилмээр санагдаад байдаг. Мэдээж бид эхний ээлжинд төсөөлөх чадвараа дээд зэргээр нэмэгдүүлсэн байх ёстой. Төсөөлөх чадвар чинь дээд зэргээр нэмэгдсэн бол цаашдаа үг цээжлэхэд хялбар болно.

Төсөөлөх чадвараа нэмэгдүүлэх тусгай дасгалууд байдаг. Тэр дасгалуудыг олон давтаж байж төсөөлөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Ямар нэгэн гадаад үг байлаа гэхэд тухайн үгний дуудлагыг маш сайн анзаарах ёстой. Дараа нь энэ үгтэй төстэй дуудлагатай монгол үгийг олно. Ямар ч хэлний, ямар ч үгэн дээр дуудлага нь төстэй монгол үг олддог. Яг таарсан үг байхгүй, зарим үеийг нь ч юм уу үсгийг нь өөрчлөн тогтоодог. Дуудлага төстэй Монгол үгээ олчихоод угыг нь дотроо харьцуулж хошин байдлаар төсөөлдөг. Ингэж тогтоосон үгнүүд хэзээ ч мартдагддаггүй. Хүмүүс нэг цагийн дотор 50 гадаад үг цээжлэх боломжгүй гэж ярьдаг. Гэтэл судлаачид 100 үгийг нэг цагийн дотор тогтоох боломжтой гэдэг. Манай суралцагчид төгсөхдөө шалгалт өгдөг. Би 35 хэцүү үг сонгож шалгалтандаа оруулдаг. Тэр үгсийг 10 минутад багтааж цээжлэх ёстой. Тэд 10 минутанд сонгосон үгсийг хөнгөхөн цээжилж чаддаг. Үүгээр юуг харуулж байна вэ гэхээр хүн болгонд ийм боломжтой. Миний оролцож байсан дэлхийн аваргын тэмцээнд доктор Рик гэдэг хятад залуу Оксфордын 57000 үгтэй толь бичгийг цээжилчихсэн байсан. Түүнээс 1206-р хуудасны 29 дэх үг юу вэ гэж асуухад шууд хариулсан. Энд хүний оюун ухаан юу хийж чадахыг харуулж байна. Английн иргэн Доминик дэлхийн ой тогтоолтын олон дээд амжилтыг эвдэж долоон удаагийн аварга болсон. Тэр хүн 30 нас хүртлээ ээрүү, ой тогтоолт маш муу байсан тухай номондоо бичсэн байдаг. Ээрүү болохоор тухайн зүйлдээ төвлөрч ойлгож чаддаггүй бэрхшээлтэй, танилцсан хүнийхээ нэрийг тэр дор нь мартчихаад эвгүй байдалд ордог байжээ. Гэтэл тэр дэлхийн долоон удаагийн аварга болоод нэг цагийн дотор 320 гадаад үгийг цээжилж, 15 минутанд 150 хятад үгийг цээжлэх зэргээр дэлхийн дээд амжилтуудыг тогтоож чадсан юм. Түүний амжилтын гол шалтгаан нь өөрийгөө өөрчилье гэсэн чин хүсэл, эрмэлзэл байжээ.

Бидэнд энэ боломжууд нээлттэй байгаа. Гэтэл бид оюуныхаа нөөцийн дөнгөж нэг хувийг л ашиглаад байна. Анх 60 %-ийг ашиглаж байна гэсэн. Сүүлдээ 40% болоод 20% болж, 2001 онд 0,5-1,5% болсон. Бидэнд ашиглагдаагүй бүхэл бүтэн 99%-ийн нөөц байна. Зарим хүн хэрэггүй юмаар толгойгоо дүүргэхгүй гэдэг. Толгой бол хэзээ ч дүүрэхгүй. Гэхдээ аль болох амьдралд хэрэгтэй мэдээллээ авч байх ёстой. Судлаачид хоёр цагийн уураг тархины залхуурлыг арилгахын тулд долоо хоног ном унших ёстой гэж тогтоосон. Өдөрт хамгийн үр бүтээлтэй ажилладаг цагаа мэдээд түүн дээрээ тулгуурлан унших дадлыг өөртөө хэрэгжүүлэх шаардлагатай. Өдөр тутамдаа ингэж хэвшүүлснээр бидний мэдрэлийн эсийн холбоосууд нэмэгдэж байдаг. Тархины том жижгээс хүний оюун ухаантай, тэнэг мангар нь хамаардаггүй. Насанд хүрсэн хүнд 100 тэрбум орчим мэдрэлийн эс байдаг. Эдгээрийн ихэнх нь хоорондоо зайтай суларсан байдаг. Тиймээс бид дээрх тусгай дасгалуудыг хийснээр мэдрэлийн эсүүдийнхээ холбоосыг нэмэх боломжтой юм.

Хүн аль болох бага унтаж байх ёстой. Унталт бол бие физиологи, уураг тархинд маш их нөлөөтэй байдаг. Эрдэмтэд хэдэн нохойг туршилтанд оруулаад унтах гэхээр нь юмаар цохиж сэрээгээд байсан гэнэ. Эхнийх нь нохой 12 хоног дээрээ үхсэн. Ингэж үхсээр байгаад 15 дахь хоног дээрээ бүх нохой үхсэн. Эндээс нохой 15 хоног нойргүй байж чаддагийг тогтоосон. Эндээс унталт гэдэг бидэнд зайлшгүй хэрэгтэй. Өдөрт ердөө 2 янзын унталт хангалттай гэнэ. Хийж хэвшихэд багагүй хүндрэлтэй л дээ. Өдөрт дунджаар найман цаг унтаж байна гэж төсөөлөөд 72 наслана гэж тооцох юм бол бид нар 24 жилээ унтаж өнгөрөөж таарч байгаа. Тэр хүн хэрэв таван цаг унтдаг бол 24 жилээсээ бүхэл бүтэн есөн жилийг хэмнэж чадна. Тэр есөн жилд хүмүүс юуг хийж амжуулах вэ гэдгийг бодох ёстой. Хоёр янзын унталт гэж юу вэ гэвэл, шөнө 12-04 цагийн хооронд унтах нь хамгийн зохистой цаг. Тэгээд өдөр нозоорсон, нойр хүрсэн үедээ 10-30 минутын унталт хийчихвэл байнга сэргэг байдаг. Үүнийг хэвшил, дадал болгох ёстой. Шөнө найман цаг унтчихаад өдөр дахиад унтаад байвал юу болох вэ? Ядаж зургаан цаг унтдаг болох хэрэгтэй. Нэг цагийн өмнөөс унтах бэлтгэлээ хийхэд зүгээр. Бүх юмаа цэгцлээд сэтгэл зүйн хувьд бэлэн болсон үед хүн тайван амардаг. Үүрээр юм хийвэл илүү үр дүнтэй байдаг. Хоолонд орсны дараа нойр хүрч, бие нозоордог. Энэ үед 5-10 минут ч юм уу гадуур алхах ёстой. Тэгээд амьсгалын дасгалыг өдөрт заавал хийж байх ёстой. Бид нар уушгиныхаа дөнгөж 1/3-д амьсгаа авдаг. Амьсгалын дасгалыг өдөрт гурван удаа, нэг хийхдээ 8-10 давтан хийж хэвшвэл нойр хүрэхгүй гэдгийг би баттай хэлнэ. Дасгалыг хийхдээ эхлээд хамраараа амьсгаа авахдаа дотроо 4 хүртэл тоолно. Тэгээд амьсгалаа түгжин 6 хүртэл тоолж, дараа нь 5 тоолж амьсгалаа гаргана. Энэ дасгал хүний оюун ухаан, мэдрэлийн эсийн хоол тэжээл болох хүчил төрөгчөөр тэтгэдэг учраас өдөрт гурван удаа хийж байх ёстой. Мөн тархины хамгийн чухал тэжээл бол ус гэж үздэг. Шүүж цэвэршүүлсэн усны эрдэс тэжээл нь гарсан байдаг учир крантны усыг буцалгаад өдөрт багадаа хоёр литрийг уувал оюун ухаан, уураг тархи хэвийн ажиллана. Хүний биеийн 75 хувь нь, уураг тархины 85 хувь нь ус байдаг. Өөрөөр хэлбэл тархины зүүн болон баруун талыг холбосон мэдрэлийн судал бараг тэр чигээрээ ус байдаг. Ус дутагдаад ирэхээр 2 тархи хоорондоо мэдээлэл солилцох нь багасаад бие нозоорч, нойр хүрдэг. Тиймээс ус, хүчилтөрөгчөөр ой ухаанаа сэргэг байлгаж болно. Мэдээж бид ой тогтоолтын олон дасгалыг хийх өөрийнхөө чадварыг нэмэх боломжтой.


2 responses to “Лекц No 23. Монголын оюуны хөгжлийн төвийн захирал Х.Хатанбаатар. ОЙ ТОГТООЛТЫГ ХҮЧТЭЙ ТӨСӨӨЛЛӨӨР ХӨГЖҮҮЛНЭ

  1. Tuvshoo says:

    Sain uu?

    Nogoo setguulchiin email hayag: bi_yakir@yahoo.com Enkh-Amar gedeg, utas n :99729419, bi ooriig chini holbogdoh bh geed yarichihsan, tegeheer medej bgaa gesen ug. Shuud holbogdood bhad bno.

    Tuvshoo

    Sent from my iPhone

  2. Баясгалан says:

    Сургалт хаана явагдаж байгаа вэ? Холбогдох утасны дугаараа үлдээнэ үү

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: