for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Хичээл No 12. Монгол ардын оньсого, таавар

on Хоёр дугаар сар 12, 2013

Амьтаны тухай оньсого, тааврууд

Огноo: 2012-04-10/19:01 | Сэтгэгдэл: 1

Улиаснаас
Улавч өлгөөтэй
/туулайн чих/

Хувилбар: Хусанд
Хуруувч өлгөөтэй
/туулайн чих/

Алиа лам
Аягаа орхиод зугтаав
/туулай босож давхих/

Бутан дотор бур хийнэ
Бурхан ширээ нир хийнэ
/туулай босох/

Илжиг шиг чихтэй
Нохой шиг савартай
Ямаа шиг дэвхрэмтгий
/чандага/

Мэгэр мэгэр харайцтай
Мэтэр хойноо орхицтой
/чандаганы мөр/

Хадан дээр
Хамниган бөөлнө
/чандага/

Цагаан ямаа
Цасан далтай
/чандага/

Газар доор
Гантай шар тос
/тарвага/

Талд
Тагдгар нохой хуцна
/тарвага/

Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно
/тарвага/

Энгэр хажуу гүйдэлтэй
Эмч ламын суудалтай
/тарвага/

Шавар гэрийн оройд
Шалдан хүн чарлана
/тарвага хошгирох/

Модон дотуур монцолзоно
Монголд хүрэхээр сэнхэлзэнэ
/хэрэм/

Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин
/хэрэм/

Монголоос
Модоор нүүв
/хэрэм/

Өөлдийн адуу
Өвчүү цагаан
/хэрэм/

Алаг цоохор дээлийг чив гэтэл өмсөөд
Агар зандан модыг орой дээрээ шүтээд
Аглаг хангайгаар нутаглах дуртай
Асар гоёмсог авгайг хэн гэж нэрлэх вэ?
/буга/

Борогчны толгойд
Бургаас ургана
/буга/

Малигар хүүгийн толгойд
Маргад эрдэнэ хатгаатай
/буга/

Найгал найгал явдалтай
Найман салаа гөхөлтэй
Зүүдэн зүүдэн явдалтай
Зүүн хойноо хөхөлтэй
/буга, зүр/

Хоёр шүрэн салааг толгой дээрээ хатгаж
Хосгүй эрээн хуягийг биендээ өмсөж
Хасын салаа мэт нарийхан дөрвөн хөлтэй
Хад хайрханд гүйхдээ нисэх мэт түргэн
/буга/

Арын уулын мод
Аварга байгаад хэврэг
Өврийн уулын мод
Бөгтөр байгаад бөх
/бугын эвэр/

Сэтгэр байтлаа
Шантгар
/гахай/

Хаяснаа эрсэн шиг эргэлдэнэ
Ханиад хүрсэн шиг шуухитнана
/гахай/

Хойд айлын хөвүүд
Хондлой цагаан
/гөрөөс/

Хонгоодорын басгад
Хондлой цагаан
/гөрөөс/

Хотгойдын адуу
Хондлой цагаан
/гөрөөс/

Хээрийн хоёр
Сүүл цагаан
Өвчүү цагаан
/гөрөөс, хэрэм/

Галбын говиор нутагтай
Гадсан шовгор малгайтай
Мэнэнгийн говиор нутагтай
Мэтгэр гадсан малгайтай
/зээр/

Шил дээр шайван шайван
Шалдан нүцгэн жийвэн жийвэн
Хөдөө хээр хөөвөн хөөвөн
Хөл нүцгэн жийвэн жийвэн
/зээр/

Гайхалт нүүр нь улаан боловч гоё биш
Гар уран боловч үйлдвэрлэлд олдой
Гадар хувцас нь бүтэн боловч
Суудал нь цоорхой
Газар орныг нь ажиглавал нэрийдэхэд бэрх
/самж/

Гайхамшигт нүүр нь улаан боловч гоё бус
Гар уран боловч ажилд бүтэмжгүй
Гадар хувцас нь бүтэн боловч суудал цоорхой
Газар холын гайхал чөтгөр, нэрлэхэд бэрх
/самж/

Гайхамшигт нүүр улаан гэвч гуа биш
Гар хуруу түргэн боловч үйл ажилд олдой
Газар орныг асуувал нэрлэхэд бэрх
Гагцхүү бөгс нь онгорхой
/самж/

Бөхийн зогсвол хүн шиг
Бөгцийн суувал нохой шиг
/сармагчин/

Махчин амьтдын зүйл
Ах нь айлгадаг хар
Дундах нь дугуйрдаг хар
Дүү нь дүүлдэг хар
/баавгай, нохой, хэрэм/

Газар доор галтан
Гал шар нэртэн
Буруу гэртэн
Бузгай санаатан
/баавгай/

Газар дор
Гандан багш
/ичсэн баавгай/

Нүүлийн цаана
Нүгэлтэй чөтгөр
Нүд амандаа
Галтай чөтгөр
/баавгай/

Ах нь арлан тарлан
Дүү нь түүдэг хөх
Дундах нь дурдан шар
Отгон нь оготор бор
/бар, чоно, үнэг, туулай/

Буруу ташаа суудалтай
Бурхан ламын байдалтай
Тэнгэрийн цолмон нүдтэй
Тэмээн халиун зүстэй
/бар/

Уул хаданд орших оронтой
Араатан олондоо ван нэртэй
/бар/

Хүр хүр дуутай
Хүрэн эрээн биетэй
Гал шар нүдтэй
Галзуу хурц зантай
/бар/

Алтан шаргал биетэй
Алиа шалиг ааштай
Заль мэх ихтэй
Зайдуу хөндийд нутагтай
/үнэг/

Манай хааны хүү
Өвөлд нь мөнгөн малгайтай
Зунд нь шүрэн малгайтай
/бугын эвэр/

Өвөл ургаж явна
Зундаа өмхөрч явна
/бугын эвэр/

Хувилбар: Өвөлдөө ургана
Зундаа унана
/бугын эвэр/

Хан уулын хаданд
Хангай уулын мод ургана
/бугын эвэр/

Тэнгэрийн хаан
Титэмээ гээлээ
/буга эврээ хаях/

Хувилбар: Хаан
Хайчаа гээв
/буга эврээ хаях/

Гээгээгүй байж эрдэг
Гэмтээгүй байж ёолдог
/гахай/

Бур бур гүйдэлтэй
Буж торгон дээлтэй
/үнэг/

Ганган хүүхэн
Ганцаар явах заяатай
/үнэг/

Гуунд
Гуулин шанага
/үнэг/

Жалга уруудаад жийвэнхэн
Жавар сөрөөд сийвэнхэн
/үнэг/

Зул шархан биетэй
Зургаан хар тэмдэгтэй
/үнэг/

Хувилбар: Зуун шар
Зургаан хар
/үнэг/

Хувилбар: Зууван улаан
Зургаан хартьай
/үнэг/

Лав лав явдалтай
Лам шар дээлтэй
Суг суг явдалтай
Сухай шар дээлтэй
/үнэг/

Хувилбар: Нам нам гүйдэлтэй
Навчин шар дээлтэй
/үнэг/

Мөнгөн дээжит
Алтан уурга чирнэ
/үнэг/

Байгалийн үзэгдэлийн тухай оньсого, таавар

Огноo: 2012-04-10/18:47 | Сэтгэгдэл: 1

Дээрээс дэвс гэлээ
Дэлхий намс гэлээ
Хар хорхой атирав
Хадам эх уярав
/Тэнгэрийн дуу, цахилгаан, аадар орж, дэлхий сэргэх/

Загал улаан залд гэлээ
Зандан мод нахис гэлээ
/тэнгэр дуугарч аянга буух/

Өндөр дээрээс буга урамдахад
Өлөн дотроос могой сунах
/тэнгэр дуугарах, үүл бүрхэх/

Хувилбар: Өндрөөс буга урамдахад
Өлөнгөөс согоо суниана
/тэнгэр дуугарах, үүл бүрхэх/

Сүмбэр уул нурлаа
Сүн далай цалиглаа
/тэнгэр дуугарч, бороо орох/

Тайлаг тэмээ тавчина
Тангад газар хүрнэ
Булгийн ус цалигана
Буман олон цочино
/тэнгэр дуугарч, аянга буух/

Тэнгэрт тэх бавтнана
Тэнхээт өвгөн хэт балбана
/тэнгэр дуугарч гялбах/

Тээ тэнд
Тэс гэв
Тэвнийн үзүүр
Гялс гэв
/тэнгэр дуугарч аянга буух/

Хөлгүй байж явдаг
Нүдгүй байж уйлдаг
/үүл/

Цэнхэр цэнхэр пансан хөшиг
Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг
Хангай дэлхийг чимдэг хөшиг
Халуун наранд сөхөгддөг хөшиг
/манан/

Чингэлтэйн дээгүүр
Чимээгүй нүүдэл
/үүл/

Баруун хойноосоо бадарсан
Базарсадын хувилгаан
Гурван шид бэрхтэй
Гурван сарын болзоотой
/үүл гарч бороо орох/

Баруунтайгаас ирс:эн
Бархираагийн жаран гүү
Жигдээр дэлэгнэж
Дэсээр унагалж
/үүлшиж тэнгэр дуугаран бороо орж, ногоо ургах/

Мөнх далайд
Мөнгөн загас хөвнө
/тэнгэрт үүл нүүх/

Тэр газраас
Хилэн торго халина
Энэ газар ирээд
Эрдэнийн рашаан болно
/үүл гарч, бороо орох/

Тээр дээгүүр
Тэмээгүй нүүдэл
/үүл нүүх/

Сартагчин шувуу
Тураг шувуу
Нарыг бөглөнө
Сарыг таглана
/үүл манан/

Тоосгүй тором
Торгон цагаан зогдор
Майн цагаан буур
Маш цагаан зогдор
/үүл/

Тэнгэр дээгүүр
Тэмээгээр нүүнэ
/үүл/

Хувилбар: Тэнгэрээр
Тэмээ нүв
/үүл/

Хар хөхийг
Хазаарлаж болохгүй
/үүл/

Хөлгүй мөртөө гүйдэг
Хумсгүй мөртөө авирдаг
Далавчгүй мөртөө нисдэг
Бууцгүй мөртөө нүүдэг
/үүл/

Хувилбар: Хөлгүй байтлаа явдаг
Хүзүүгүй байтлаа зүтгэдэг
Хаа хааяагүй явдаг
/үүл/

Хөлгүй явна
Жигүүргүй ниснэ
/үүл/

Хүрхрээ хүрэн азарганы
Жархираа жороо гүү
Тэгшээр дэлэгнээд
Жигдээр унагална
/тэнгэр дуугарч, бороо орох/

Хувилбар: Хүрхрээгийн хүрэн азарга
Хүр хүр янцгаана
Жархираагийн жаран шарга гүү
Жигдээрээ дэлэгнэж
Зүсээрээ унагална
/тэнгэр дуугарч, бороо орох/

Хувилбар: Хүрхрээгийн хүрэн азаргыг хүрхрэхэд
Чархираагийн жаран байдас шээс алдана
/тэнгэр дуугарч, бороо орох/

Ширээт ламын дамар
Шилэн сүмдээ догшин
Далай ламын дамар
Давхар сүмдээ догшин
/тэнгэр дуугарах/

Алтайн их уулын
Аврага бүдүүн могой
Сүүл юугаан шарваж
Шүүдэр юугаа гүвнэ
/гялбаж, аадар орох/

Атан тэмээ ангас гэнэ
Аргамжааны үзүүр гялс гэнэ
/гялбаж, цахилгаан цахих/

Хувилбар: Атан тэм ээ нь ангас гэнэ
Аргамж дээс гүлвэс гэнэ
/гялбаа цахилгаан цахих/

Хувилбар: Зааны ам зангас хийнэ
Замбатив гялс хийнэ
/гялбаж цахилгаан цахих/

Далайн цаана
Даага шарвав
/гялбаа гялбах/

Миний урд мэлсхийв
Уулын ард улсхийв
/гялбаж, цахилгаан цахих/

Нэг нь цутган асгардаг
Нөгөө нь ангайн уудаг
Гурав дахь нь ургадаг
/бороо, газар, ургамал/

Унаахай хааны бэлэг
Унамагцаа алга болно
/борооны ус, газарт шингэх/

Хааны нулимс
Хангай дэлхийг умдална
/борооны ус/

Хар морь
Хад хагартал шээж байна
/аадар бороо асгах/

Хар морины хөлс их
Хасаг тэрэгний дуу их
/бороо орж тэнгэр дуугарах/

Дээр өндрөөс дэгдэн буув
Дөрвөн хөлөө алдан буув
Газрын уруу гаслан буув
Ганц хөлөө алдан буув
/мөндөр/

Түмэн бээрийн талбайд
Цагаан хоргол асгав
Түүж авья гэсэн чинь
Цалгиж халгиад явчихав
/мөндөр/

Биеий минь битгий хөндөөрэй
Бяцарна гэж байнаа би
/шүүдэр/

Өвсний үзүүрт
Өндөг тогтжээ
/өвсний шүүдэр/

Шөвөгний үзүүр дээр
Шөлтэй сав
/өвсний шүүдэр/

Хувилбар: Шөвгийн үзүүрт
Шөл
/өвсний шүүдэр/

Үүлгүй байтал бороо орох
Өвөл биш байтал цас орох
/шүүдэр, хяруу унах/

Шагааварт
Чандага хонов
/хяруу буух/

Өдөн цагаан малгайгаа
Өвөл зунгүй тайлдаггүй
/мөнх цаст уул/

Араас ирсэн
Арван ам цагаан торго
Ар нь ч адилхан
Өвөр нь ч адилхан
/цас/

Намрын цагаадай
Наалинхай ирдэг
Хаврын цагаадай
Хараасаар буцдаг
/цас/

Өнгө нь цагаан
Шингэн нь хар
/цас/

Өндрөөс
Өөх унана
/цас/

Сайр уруудан сар сар хийгээд
Сайн муу амьтны унд болж
Жалга уруудан жир жир гүйгээд
Жар далан амьтны унд болов
/хайлсан цасны ус/

Тэр орны
Цаасан дээр
Энэ орны
Номыг бичнэ
/цасан дээр гарах мөр/

Харахад хөвөн шиг
Барихад ус шиг
/цас/

Тэртэйгээс ирсэн үйрмэг цаас
Энэтэй газар үргэлж цаас
/цас/

Хөвөн гэхэд ноолуургүй
Хөнжил гэхэд захгүй
Гурил гэхэд устай
Ус гэхэд мөхлөгтэй
/цас/

Шинэхэн дээрээ
Хөвөн шиг
Хуучрахаараа
Төмөр шиг
/цас/

Баруун талаас ирсэн хонины ууцыг
Шавь таваараа идээд барахгүй байхад
Зүүн талаас ирсэн зүмбэгэр цагаан хүү
Ганцаараа идээд барчихав
/цас наранд хайлах/

Бидэр зааны өөхийг
Бид бүхнээр идээд барсангүй
Шар цэцүүлэй хүү
Шам хийгээд идчихлээ
/урь орж цас хайлах/

Дайдын олон модонд
Далавчгүй шувууд суув
Энэ олон шувууг
Эрхийгүй хүн харвав
Тэр унасан шувууг
Амгүй хүн залгив
/Тэнгэрээс орсон цас наранд хайлж газарт шингэх/

Хувилбар: Жигүүргүй шувуу нисэж
Буугүй анчин буудаж
Галгүй тогоонд чанаж
Амгүй хаан идэж
/Цас орж, наранд хайлж, газарт шингэх/

Мөлгөр хөх өвгөн
Мөнгөөр бөөлжинө
/цас орох/

Мөнхөөдэйн хөвүүд
Мөнгөөр шидлэв
/цас мөндөр орох/

Туулиа хөх тэмээнээс
Туг цагаан ноос унана
/цас орох/

Хонь нь бэлчиж
Хот нь хоцорчээ
/цас хайлах/

Хөх ишиг
Хөөсөөр бөөлжих
/цас орох/

Цагаагчин нь явлаа
Харагчин нь үлдлээ
/цас, газар/

Төмөр адил хатуу
Атгаад авбал уясана
/мөс/

Улаан галд ноцдоггүй
Усан голд живдэггүй
/мөс/

Хувилбар: Галд шатдаггүй гөлчгөр
Усанд живдэггүй мөлчгөр
/мөс/

Шилэн доогуур
Шивнээ хүүхэн
/мөстсөн гол/

Салхи шуурга, түүнд холбогдох зүйл
Амьгүй мөртлөө уудаг
Амьгүй мөртлөө дуугардаг
Хөлгүй мөртлөө гүйдэг
Хөр хунгар хайлуулдаг
Барихад баригддаггүй
Барилдахад дийлддэггүй
/салхи/

Хувилбар Амьгүй байтлаа уудаг Амиадхай
Амьгүй байтлаабархирдаг Амиадхай
Хөлгүй байтлаа гүйдэг Амиадхай
Хөр хунгар цомдог Амиадхай
Барихад баригдахгүй Амиадхай
Барилцахад тулдаг Амиадхай
/салхи/

Араас ирж адуугаа нэхээд
Хойноос ирж хонио эрээд
Хойшоогоо ч харалгүй явчлаа
/салхи/

Биегүй байтлаа
Бүгдийг чирэх гэнэ
/салхи/

Гар хөлгүй боловч
Галдангаас хурдан
/салхи/

Гаргүй байж үүд татна
Биегүй байж айлд орно
/салхи/

Даваагүй давааг дав гээд
Даян холыг хүр гээд
Далан чулууг бутан гээд
Дэлхийн шороог хөдөлгө гээд
/хуй салхи/

Тоосон дээлтэй
Томоогүй хүү
Тонхчин дэвхцэн
Тоглож явна
/Хуй салхи/

Түргэн хүү
Тоосон өлгийтэй
/Хуй, салхи/

Тэмээ тэмээ тэшин гүйнэ
Тэртээ уулыг даван гүйнэ
Хажуу хажуу барин гүйнэ
Хамаг уулыг даван гүйнэ
/Салхи/

Хувилбар Тэмээ тэмээ тэшин гүйнэ
Тэшигний голоор гатлан гүйнэ
Хад чулуу дамжин гүйнэ
Хажуу хамар барин гүйнэ
/Салхи /

Ургаагүй бутны ёроолоос
Төрөөгүй туулай боссоныг
Нүдгүй нь үзээд
Хөлгүй нь хөөгөөд
Гаргүй нь ганц цохилтоор унагаана
/Сархи, үүл, бороо/

Хамаргүй нохой
Хаяа ухна
/Салхи/

Хамгийн аав хазааргүй
Гүрний ээж гүзээгүй
/Салхи, ус/

Хөлгүй атлаа хөтөл давна
Гаргүй атлаа гадаахыг ширвэнэ
/Салхи/

Тал дээгүүр талийна
Ташуунгүй жилийнэ
/Шуурга/

Эцгийнхээ морийг барьж ядав
Эхийнхээ утсыг эвхэж ядав
/Салхи, зам/

Цаасан шувууг огторгуйд дэгдээх нөхөр
Чавхдасан дууныг алсад хүргэх зууч
Сайхан хүнийг өнгөнд нэмэрлэх чимэг
Сархад уухад цааз зарлахад элч
/Салхи/

Дар дээлтэй давхиулаад
Давхар морьтой жийлгүүлээд
Уулан дундуур уугиулаад
Улс амьтныг үймүүлээд
/Хуй салхи хөдлөх/

Болзоогүйгээр босгодог
Борви дээр бохируулдаг
/Жавар/

Хамрыг минь тэр хайрчих юм
Хайруул, илүүргүй нь хачин юм
Чихийг минь тэр чимхчих юм
Чимхүүр, бахьгүй нь сонин юм
Өвлийн сарыг гараад ирэхээр
Үзэгдэх биегүй айлчлах юм
Хаврын сарыг хүрээд ирэхээр
Хайх сураггүй арилгах юм
/Жавар/

Хаврыг мөхөөж өвлийг авчирдаг тэр юу вэ?
/Хүйтэн жавар/

Хөл гаргүй атлаа
Гүүр барьдаг
/Жавар/

Баригдахад биегүй
Харагдахад өнгөгүй
Үзэшгүй их чадалтай
Өгүүлэшгүй их хэмжээний
/Хий агаар/

Хувилбар Барих биегүй
Үзэх өнгөгүй боловч
Үнэхээрийн их чанартай
Өдөр бүр байдаг
Цаг бүр хувирдаг
Цаглашгүй их хэмжээтэй
/Хий агаар/

Ачаатай тэмээ туйлах шиг
Арагтай унгас хийсэх шиг
Уулын толгой товолзох шиг
Усны долгио гүвэлзэх шиг
/Зэрэглээ/

Ус шиг жирэлзээд
Уул шиг торолзовч
Хэлэх хэлбэргүй
Барих биегүй
/Зэрэглээ/

Хөрзгөр иржгэрийг
Хөөгөөд хөөгөөд гүйцсэнгүй
/зэрэглээ/

Хүзүүгүй тэмээ
Хүнд гүйцэгдэхгүй
/зэрэглээ/

Гурбиасаа гурби хүртэл
Гурван өнгийн тэлүүр
/солонго/

Дув дугуй ч болоосой
Дундаа нүхтэй ч болоосой
Бариад авдаг ч болоосой
Бахаа ханатал тоглох юмсан
/солонго/

Нарны наагуур
Нагар мод
Найман өнгийн
Жигэр мод
/солонго/

Сүмбэр уулын бүслүүр
Сүн далайн хавхаг
/солонго, үүрийн харанхуй/

Довон дээрх
Долоон өнгийн торгыг
Чи ч авч чадахгүй
Би ч авч чадахгүй
/солонго/

Эрээн дээсийг
Эвхэж болдоггүй
/солонго/

Амгүй байж дуутай
Амьгүй байж нэртэй
/цуурай/

Хувилбар: Амьгүй мөртөө дуутай
Алдаргүй мөртөө нэртэй
/цуурай/

Хадад хадаахан
Харагдахгүй хадаахан
Хэлгүй хадаахан
Хэлдэг хадаахан
Ханиахад ханиадаг
Хараахад хараадаг
Бэрх хадаахан
Биегүй хадаахан
/цуурай/

http://www.urlag.mn


14 responses to “Хичээл No 12. Монгол ардын оньсого, таавар

  1. uyanga says:

    хүүхэд

  2. novsh says:

    stupid
    mal novsh

  3. Амар says:

    Олигтой юм байдаггүй юм байна шдээ

  4. Sod bilge says:

    Сайхан байна аа like

  5. oyuk says:

    arag dotor alag shaazgai yu ym

  6. bobuu says:

    caihan ymaa nadad ih hogjiltei bailaa

  7. fuck u says:

    Fuck the thing……..oligtoi um oldohgui

  8. 2015 09 20 says:

    yostoi goe yum aa dahiad goe yum bicheerei like

  9. Халиун says:

    юу вэ талан хаан байн аа олигтой вм алга байншдээ ууг нь ёс заншлын тухай онисго олох гэсийн алга

  10. Энхнаран says:

    Далайн захаар
    Нарийхан зөрөг
    Юу юм бэ????
    Олигтай юм байхгүй юмаа

  11. нар лууван 2 тухай оньсого бна уу

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: