for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Хичээл No 11. Монгол ардын зүйр цэцэн үгс

on Хоёр дугаар сар 12, 2013

Огноo: 2012-04-09/17:29 | Сэтгэгдэл: 1

Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил

Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон

Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ

Хувьтай хүн
Хур борооноор

Хүн хоолоор
Хүлэг өвсөөр

Хүн хувцсаар
Мал хүчээр

Хүн хэлээр
Мал хөлөөр

Хүний хэрээр
Хүрээний тангаар

Хүнийг аргаар
Хүлгийг уургаар

Хуурамч хүн
Хуулиас аймтгай

Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил

Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил

Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил

Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил

Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил

Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил

Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил

Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил

Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил

Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил

Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана

Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар

Уншиж мэдэхэд ном сайхан
Уулзаж ярихад нөхөр сайхан

Эвийг сэтгэлээр
Эрдмийг хичээлээр

Эрлийг сургаар
Эрдмийг хичээлээр

Ангир уургийг ээжээс
А үсгийг багшаас

Шавийн эрдэм багшаас
Зулын гэрэл тосноос

Эрдмийг эхнээс
Эвийг эртхэнээс

Алт мөнгийг уул мэт овооловч
А үсэг сурсанд хүрэхгүй

Ажлыг аргаар
Агсамыг зүйгээр

Амьдралыг ажлаар
Амжилтыг чармайлтаар

Архи уусан хүнд
Ангарын ус өвдгөөр

Ачийг ачаар
Тусыг тусаар

Аавын хишиг амттай
Ээжийн цай аагтай

Аавгүй хүн авгаа танихгүй
Ээжгүй хүн нагацаа танихгүй

Аавд нь өгсөн юм хүүд хүрэх
Хүүд өгсөн юм аавд хүрэхгүй

Даруу зан
Залуу хүний чимэг

Дотроо хар хор санаж гаднаа магтах нь
Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил

Даргын өөдөөс үг хэлэх
Салхины өөдөөс сөрж шээх адил

Баян хүний гараас юм авах
Барын амнаас мах авах адил

Азарга алдвал барихад хялбар
Ам алдвал барихад хэцүү

Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар
Зам замаа ололцвол явахад амар

Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар

Хэлэхэд амар
Хийхэд хэцүү

Омогтой тархинд ухаан бага
Овтой тархинд ой бага

Муу хүний өвөг болохоор
Сайн хүний хөтөч бол

Нөхөрт нөхөр
Нөхөөсөнд халаа бол

Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол

Хайргүй хүний эхнэр болохоор
Хар элгийн хүний зарц бол

Ард баян бол улс баян
Улс баян бол ард баян

Баян хүн ноён
Ноён хүн баян

Гэрийн баянаас
Хээрийн баян

Дээд эрдэнэ эв
Дунд эрдэнэ эрдэм
Доод эрдэнэ баян

Ирэг тарган бол хот дүүрэн
Иргэн баян бол улс баян
Ном баян бол төр баян
Үр баян бол үндэс баян

Олгойдоо ховдог хүн баян боловч сэтгэл нь ядуу
Ханалыг мэдэх хүн ядуу боловч сэтгэл нь баян

Олон олонд санаа олон
Баян баянд мод баян

Эрдмийг эс сурвал хэрэглэх цагт гэмших

Эрүүл биеэ эс асарвал өвчин олсон цагт гэмших

Далайд оломгүй

Тэнгэрт баганагүй

Дөрвөн зүгт явах замаан
Дөт дөхөм болго
Найман зовхист явах замаан
Найртай дөхөс болго

Дээр дэвсэн
Дэргэд манасан тэнгэр Нар буцдаг
Нас өтөлдөг

Нар сар ээлжилнэ
Нас жил өнгөрнө

Нар улайж мандвал
Тэнгэр зохирох
Манан татаж эхэлбэл
Үер болох

Нар хаанаасаан бол
Навч тийшээгээн

Нар хүрээлбэл надад муу
Сар хүрээлбэл сайдад муу

Нар хүрээлбэл орохын тэмдэг
Сар хүрээлбэл хүйтэрхийн шинж

Нар шимийн том
Сар шөнийн өөх

Нараан барсан тэнгэр муу
Наадмаан барсан хүн муу

Наргүй өдөр бүрэнхий
Саргүй шөнө харанхуй

Нарнаас хоргодож болдог
Наснаас хоргодож болдоггүй

Нисдэг нь тэнгэр боловч
Буудаг нь газар

Ааш ихэдвэл хэрүүл эхлэх
Нар хүрээлбэл салхи болох

Алтан дэлхийг нар гийгүүлдэг
Ард түмнийг эрдэм гийгүүлдэг

Алтан нар унтрахгүй
Ард олон дуусахгүй

Алтан нарыг
Алгаар хааж болдоггүй

Ард түмэнд мөхөл байхгүй
Ажил тэмцэлд хязгаар байхгүй

Бага гэж
Байхгүйгээс багагүй

Босоо цагаан үүл
Огторгуйн хутгуур
Болохгүй хэдэн үг
Сэтгэлийн хутгуур

Газарт хэлье газар хатуу
Тэнгэрт хэлье тэнгэр хол

Газраас гарч
Тэнгэрээс унаагүй

Гарах наран улайвал
Ган болохын тэмдэг
Гаран орон гасалбал
Гай ирэхийн тэмдэг

Гурван нас хүрээгүй хониор
Тэнгэр тахидаггүй
Гучин нас хүрээгүй хүнээр
Төр бариулдаггүй

Гүйцэж ядаад улин хуцах

Галзуу нохойн нүд улаан
Гантай тэнгэрийн нар улаан

http://www.urlag.mn


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: