for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

2013 оны Сар Шинийн баярын зар.

on Хоёр дугаар сар 7, 2013

Сайн байцгаана уу? Квинсланд мужид ажиллаж, амьдарч, сурж байгаа Монголчуудаа.

Та бүxэндээ ирж байгаа XVII жарны ”Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн сар шинийн мэнд xүргэж төрлөөрөө түвшин амгалан, энх тух, аз жаргал, олз омог, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Квинсланд мужийн Монголчуудын Xолбооноос зоxион байгуулан 2013 оны 2 сарын 16-ны Бямба гаригт 11.30 цагт бүгдээрээ xамтдаа Сар шинийн баяраа хотын төвийн Рома Парк -д xийх болсныг дуулгахад таатай байна.

– Холбооны зүгээс шарах мах, соосеж, тавгийн идээ, бууз, хуушуур, хайлмаг, болон уух ундаа, бүгдийг бэлдэх тул оролцох том хүн бүр 10 доллартай ирэхэд болно. 18 наснаас дооших хүүхэд үнэгүй болно.

Аав, ээж, гэр бүлийнхэн Монголоос ирсэн бол хамтдаа ирвэл тун сайн.

Монгол уламжлал, ёс заншилаа дээдлэх, суралцах сайхан боломж тул “хэн олон оньсого сайн мэдэх вэ”, “ Хэн сайн түргэн хэллэг хэлэх вэ” “ Хэн олон зүйр үг мэдэх вэ” “Хэн олон ертөнцийн гурав мэдэх вэ” зэрэг бяцхан уралдаан болох тул хүн бүр дор бүрдээ бэлдэн ирнэ үү.
Дээрхи уралдаанд хэрэг болох мэдээлэлийг Холбооны вэб сайт дээр цувралаар тавих тул уншиж танилцана уу.

Ирэх хүмүүсийн тооноос хамаарч хоол хүнсний зүйлсээ урьдчилан худалдан авч бэлдэх тул хүрэлцэн ирэх хүмүүс bjargal07@yahoo.com болон oybordukh@yahoo.com и-мэйл хаягаар болон П. Батжаргалын утас – 0432 919 969 мөн Б. Оюунчимэгийн утас 0429 542 384 руу мессэж бичин, 2 сарын 13 ны Лхагва гаригийн 20 цагаас өмнө урьдчилан мэдэгдэж, зохион байгуулж байгаа хүмүүсийнхээ ажилд туслана уу.

Цагаан сарын баяр тул хүмүүс үндэсний хувцасаа аль болох өмсөж ирнэ үү. Эрчүүд хөөрөг, хамрын тамхиа авчирна уу. Мөн Монгол тоглоом, наадгай байвал авч ирнэ үү. (Шагай, монгол үндэсний төрөл бүрийн тоглоомууд.)

Хаяг. Рома Парк
Эхлэх цаг – 11.30
Огноо – 2 сарын 16ны Бямба гариг.

КММХ. Зохион байгуулах ажлын хэсэг.

2013 оны 2 сарын 06 ны өдөр


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: