for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Шинэ ирсэн номуудын танилцуулга.

on Нэг дүгээр сар 12, 2013

Дэлхийн шилдэг зохиолын “ХӨХ ДЭВТРҮҮД” хэмээх цувралын эхний 6 ном манай номын санд шинэ он гарсаар шинээр ирлээ. Ном уншихыг сонирхогчид номын клубт гишүүнээр элсэний дараа ном авч унших эрх нь нээгдэхийг анхаарна уу. Асууж тодруулах зүйл байвал bjargal07@yahoo.com и-мэйл хаягаар холбоо барина уу.

1. Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн “ШОША” роман
2. Луйс Борхесийн “ЗҮҮДНИЙ НОМ” сонгомол эссэ, өгүүллийн түүвэр
3. Нобелийн шагналт зохиолч Хулиа Хортасарын “ТОГЛООМ ДУУСЛАА” шилмэл өгүүллийн түүвэр
4. Венедикт Ерофеевийн “МОСКВА-ПЕТУШКИ” роман
5. Милорад Павичийн “САЛХИНЫ ДОТООД ТАЛ” гүн ухааны роман
6. Ричард Бахын “ХУУРМАГ ҮЗЭГДЛҮҮД” роман

Нэг: Нобелийн шагналт зохиолч Исаак Зингерийн “ШОША” роман
Израйлын ард түмнээс хүн төрөлхтөнд бэлэглэсэн оюуны нэгэн лут мөчир салаа болох энэхүү романыг туурвисных нь төлөө Исаак Зингерт Нобелийн шагнал өгчээ.
Судлаач, шүүмжлэгчид Исаак Зингерийн тухай янз янзаар бичиж, зарим нь метафизик сэтгэлгээ, танин мэдэхүйн онолоор нь Хорхе Луис Борхес, Франц Кафка нартай төрөлсүүлж байхад зарим нь сюрреализмын гол төлөөлөгч хэмээн үзэж, “Шоша” романыг нь Габриэль Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-тай дүйцүүлэн үзсэн нь бий.

Хоёр: Хорхе Луйс Борхесийн “ЗҮҮДНИЙ НОМ” сонгомол эссэ, өгүүллийн түүвэр
Латин Америкийн зохиолч Хорхе Луис Борхесийг шинэ үеийн уран зохиолын загалмайлсан эцэг гэж үнэлдэг. Түүнийг ХХ зууны дэлхийн сонгодогуудын тэргүүн эгнээнд зүй ёсоор нэрлэдэг ч Нобелийн шагнал хүртэж чадаагүй юм. Тэрээр уран зохиолын тухай “Уран зохиол гэдэг даанч сайхан зүйл. Хэрэв энэ ертөнцийг Верленгүйгээр, Гюгогүйгээр төсөөлөхөд хүрвэл ямар уйтгартай байх бол?” хэмээн өгүүлж байжээ.

Гурав: Нобелийн шагналт зохиолч Хулиа Хортасарын “ТОГЛООМ ДУУСЛАА” шилмэл өгүүллийн түүвэр
Уран зохиол сонирхогчдын хүрээнд Нобелийн шагналт энэ зохиолчийн уран бүтээлтэй танилцаагүй хүн ховор. Яруу найрагчийн хувьд түүнийг символист-яруу найрагч гэдэг ба “Оролцогч”, “Зөвхөн бүрэнхийлэл” нэртэй уянгын шүлгийн хоёр ном хэвлүүлжээ. Харин хүүрнэл зохиолчийн хувьд олон арван ном бичсэн бөгөөд түүний зохиолын баатрууд ямагт одоо цаг дээр оршиж аж төрж байдаг. Зохиолчийн илэрхийлэн бичих аргыг усны мандал дээр ойсон сарны гэрэл лугаа зүйрлэдэг ба Танд толилуулж буй “ТОГЛООМ ДУУСЛАА” өгүүллэгийн түүвэр нь түүний гол бүтээлийн нэг юм.

Дөрөв: Венедикт Ерофеевийн “МОСКВА-ПЕТУШКИ” роман
Асар баялаг Оросын утга зохиолын орчин үеийн хамгийн сод төлөөлөгчдийн нэг Венедикт Ерофеевийн энэхүү зохиол нь 1990 оноос хойшхи орос оронд төдийгүй барууны уран зохиолын ертөнцөд дуулиан тарьж, хэдэн арав дахин хэвлэгдэж, дэлхийн сонгодог зохиолын тоонд зүй ёсоор орсон байна. Библийн яруу найргийн дотоод уялдаа холбоог нэн чадамгай ашигласан энэ зохиолыг судлаачид сюрреализмын үнэт бүтээл, тэр дундаа оросын постмодернизмын нэгэн оргил хэмээн дуу нэгтэй үнэлжээ.

Тав: Милорад Павичийн “САЛХИНЫ ДОТООД ТАЛ” гүн ухааны роман
Сербийн зохиолч Милорад Павичийг шинэ зууны утга зохиолын өнгө төрхийг тодорхойлсон гэж судлаач шүүмжлэгчид үнэлдэг. Танд толилуулж буй энэхүү “Салхины дотоод тал” роман нь сербийн ард түмний түүхийг Леандрын түүхээр сонирхолтой өгүүлсэн төдийгүй дорно дахины хүн дахин төрдөг тухай ойлголтыг барууны үзэл санаагаар авч үзсэнээрээ онцлог юм.

Зургаа: Ричард Бахын “ХУУРМАГ ҮЗЭГДЛҮҮД” роман
Америкийн ихэд нэрд гарсан зохиолч Ричард Бахын “Жонатан цахлай” хэмээх зохиолыг манай уншигчид сайн мэднэ. Эдүгээ та бүхэнд толилуулж буй “Хуурмаг үзэгдлүүд буюу Мессиягийн хүсээгүй адал явдлууд” хэмээх энэхүү зохиол нь хэвлэгдсэн дариудаа тухайн 10 жилдээ гарсан дэлхийн шилдэг арван зохиолын эхэнд жагсаж байжээ.

Номын клуб.
2013 оны 1 сарын 12 ны өдөр. Брисбане хот.


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: