for QLD Mongol

Куинсландын Монголчуудын Холбоо

Шинэ жилийн баярын үдэшлэг-цэнгүүн сайхан боллоо.

on Нэг дүгээр сар 7, 2013

Квинсланд мужийн Монголчуудын Холбоо уламжлал ёсоороо Брисбане хот орчмын Монголчуудынхаа шинэ жилийн баярын үдэшлэг-цэнгүүнийг 12 сарын 29 ны үдэш зохион явууллаа.

Цэнгүүнийг нээж, Квинсланд мужийн Монголчуудын Холбооны (КММХ) тэргүүн П. Батжаргал үг хэлж, тус мужид түр болон урт хугацаагаар сурч, ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын хувьд 2012 он амжилт бүтээлээр дүүрэн өнгөрч байгааг дурдаад, ирж байгаа 2013 онд тус мужид амьдарч байгаа Монгол айл бүр, хүн бүхэн эрүүл энх , ажил хөдөлмөр, хичээл сурлагын их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Шинэ жилийн баярын арга хэмжээг хөтөлсөн Д.Мягмардоржийн авьяас чадвар болон хөгжим, видео бичлэгийг хариуцан ажилласан Ж. Батмягмарын DJ-ийн ур чадвар гайхалтай байлаа.

Квинсланд мужийн Монголчуудын Холбоонд Австрали улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Квинсланд мужийн ЗГ-ын Худалдаа-хөрөнгө оруулалтын Газар, Сидней хотын Монголчуудын Холбоо зэрэг олон газраас Шинэ жилийн баярын мэндчилгээ ирүүлсэнийг хөтлөгч уншиж танилцууллаа. Мөн James Cook их сургуулийн оюутан Ч. Батзоригийн гэр бүлээс мэндчилгээ, шинэ жилийн бэлэг ирүүлсэн нь онцлог сайхан зүйл боллоо.

Цэнгүүнд олон сонирхолтой үйл явдал болсноос “Brisbane’s got talent” уламжлалт уралдаант тэмцээнд олон оролцогч хамрагдаж, орос, монгол, англи дуу дуулж, шүлэг уншиж уралдлаа.

Тэмцээний хоёр дахь шат нь энэ жилийн хувьд дэлхийг байлдан дагуулаад байгаа “Ганнам стайл бүжиг”-ийг хэн сайн бүжиглэх вэ тэмцээн байсан бөгөөд бүх оролцогчид Ганнам стайл-н аянд бүжиглэж, хөгжин баяслаа.

Нэг, ба хоёрдугаар шатны нийлбэр дүнгээр оюутан Э. Даваадорж энэ жилийн “Brisbane’s got talent” уралдаант тэмцээний ялагчаар тодорч , шагнал хүртлээ.
Шагналт байранд хослон дуулсан Арвижих, Байгалмаа нарын хос шалгарлаа.
Орос дуу дуулж өрсөлдсөн Дээгий үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.

Шинэ жилийн баярын үдэшлэгт ирсэн хүүхдүүдэд КММХ-ноос бэлэг гардууллаа.

Шинэ жилийн цэнгүүний оргил хэсэг нь КММХ-ны “Оны онцлох хүн” шагнал гардуулах мөч байсан бөгөөд Монгол улсынхаа нэр төрийг болон Монгол хүний ажилсаг, хөдөлмөрч чанарыг ,хөдөлмөрийн өндөр бүтээмжээр харуулан, Australia’s only customer nominated award, The WOW awards for Excellent Customer Service хэмээх нэр хүндтэй шагнал хүртсэн амжилтыг нь үндэслэн Тэрбиш овогтой Отгондуламыг Квинсланд мужийн Монголчуудын 2012 оны “Оны шилдэг хүн” өргөмжлөл, дурсгалын мөнгөн цараар шагнасаныг КММХ-ны дэд тэргүүн Г. Ванчигцэрэн гардууллаа.

Шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирж, дуучин Сараа-гийн “Ганган гацуур”-ын аянд дуулан бүжиж, нэгэн үдшийг халуун дотно уур амьсгалд хамтдаа өнгөрөөсөн та нартаа баярласан талархаснаа илэрхийлье.

Квинсланд мужийн Монголчуудын Холбоо.
Шинэ Жилийг Зохион байгуулах Хэсэг.


Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: